Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг цахим гэрчилгээтэй болгох ажил болон RFID технологи болон замын түгжрэлийн эсрэг хийхээр төлөвлөсөн ажлын талаар өнөөдөр /2023.02.06/ албаныхан мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг "Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны төлөвлөгөөт ажлын нэг нь удирдлагын ухаалаг системийг нэвтрүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 400-500 мянга нь өдөр тутам хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн 61 байршилд уншигч байрлуулж эхэлсэн, одоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Уншигчийн унших tag буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгож дуусгана. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэглэж эхлэхээр төлөвлөж байна. Энэ систем бий болсноор нийтийн тээврийн төлбөр тооцоо болоод тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг цахимжуулах нөхцөл бүрдэнэ. Торгуулийн төлбөр тооцоог уян хатан болгож төлснийхөө дагуу хөнгөлөлт авдаг, төлөхгүй удвал алданги тооцдог болно. Татвар хураамж нь одоогийн хуулийн дагуу хэвээр байна. Одоогоор бүсчлэлийн асуудал байхгүй. Тээврийн хэрэгслийн зорчилтыг хянахгүй, хувийн мэдээлэлд халдахгүй" гэв.
Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга н.Мөнхнасан "Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй 1 сая тээврийн хэрэгсэлд RFID чип наана. Энэ цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталсан. Жолооч албан татварын нөөц сангаас 10, нийслэлийн төсвөөс 3 тэрбумыг гаргана" гэсэн юм.
Нийслэлийн цахим хөгжил мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг "RFID нь зам тээврийн нэгдсэн систем бий болгох ажлын нэг хэсэг. Нийслэлийн бүх замуудад мөшгөх төхөөрөмжийг байгуулсан. Цахим гэрчилгээг ирэх гуравдугаар сарын 1-ээс олгож эхэлнэ. Зорчих хөдөлгөөнд хязгаар байхгүй. Иргэдийг мэдээлэлтэй байх боломж олгохын тулд цахим гэрчилгээгээр дамжуулан тогтмол зорчдог замын нөхцөл байдал болоод торгуулийн мэдээллийг хүргүүлдэг болно. Дээрх арга хэмжээний дүнд автомашины түгжрэл буурна. Одоогоор хэдэн хувьтай буурах вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна" гэсэн юм.
Г.ХУЛАН
mash zuv 2023-02-06 202.21.107.21
zuv shuu.huuli durmee bieluuldeggui malnuudiig ediin zasgaar ni shiitgej surgah heregtei.torguuilin hemjeeg 10 dahin nemgduul
Зочин 2023-02-06 66.181.161.90
Төрийн хулгайчуудад эрүүгийн хууль эргэж үйлчилдэггүй. Гэтэл жирийн иргэд яахаараа алданг төлөх ёстой гэж?
зочин 2023-02-06 122.201.19.190
ямар ядаргаатай юм бэ юм бол торгоно гэж сүрдүүлэхийн өөрсдөө болохоор байгалын баялаг хулгайлж баяжчихаад муусайн юмнууд
Gh 2023-02-06 66.181.183.242
hutsdag yum
Зочин 2023-02-06 202.55.188.81
Та нарын энэ хулхи төхөөрөмж чинь хэдэн сарын настай юм Өвөл намарын цас борооноор цуварч эвдэрээд дуусах биз.Хэдэн жил ийн сэлбэг хэрэгсэл нь байгаа юм бэ дээ.чааваасдаа хөөрхийс .
zochin 2023-02-06 192.82.68.236
buurah esehiig sudalj baij mongoo shiiddeggui yum uu. buurahiig n medehgui baij 13 terbumaar toglodog hereg uu malnuud aa.
Зочин 2023-02-06 202.9.40.253
татвар торгууль ямар хурдан шиидчвээ санхуужилт ч хурдан юм энэ хурдаараа утааны асуудлаа шиидчээсэй дээр юм л бол торгоно гэх юмдаа
Зочин 2023-02-06 66.181.161.31
Зөв. Мөн гэмт хэрэгтэй тэмцэхэд том нэмэр болно.
Зочин 2023-02-06 192.82.87.61
Иргэний санал: 2023 оны 1-р сарын 1-ээс өмнөх бүх торгуулийг нь 1 удаа цуцлаад түүнээс хойшх торгуулийг алдангитай тооцохын зэрэгцээ хөдөлгөөнд оролцуулахгүй болох журмаа мөрдвөл төр ба иргэн аль аль талдаа шударга болно!! 4 сарын 1-ээс хойш шинэ журмаа яс мөрдөөд хатуу баримталцгаая!!! Төрөөс 1 удаа цуцлаад өгсөн учраас түнээс хойш бол аль ч талдаа гомдолгүй!!!
Зочин 2023-02-06 59.153.114.47
өмнө нь тэр дор нь төлж тэнэгтдэг байлаа одоо тэгэж гоомой юм хийхгүй ээ сонгууль дөхөж бна хүлээнэ.
Зочин 2023-02-06 202.55.188.120
Торгуулиа төлчөөд байхад хэвээрээ харагдаад байх юм ямар учиртай юм болоо.
Зочин 2023-02-06 192.82.87.55
Төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцдоггүйтэй холбоотой. Төр энэ алдаагаа цаашид гаргуулахгүйн тулд арга хэмжээ авмаар юм даа.
Зочин 2023-02-06 202.126.90.41
hamgiin teneg ym hiij mungu ugaaj baina.torguuli unen zub baih ystoi hudal torguuli olon baina.tugjrelees garah arga zam guur tuneli barih bolohoos torgoh,zam ashiglasnii nemegdel tulbur avah zuil ogt bish,,.
Зочин 2023-02-06 202.55.188.99
тэр их мөнгөөрөө гэрлэн дохиотой дохиогүй явган хүний гарцууд дээрээ камержуулж явган зорчигчийн явах ногоон гэрэл асчихаад байхад дайраад хурд нэмдэг өмхий оркуудыг олж торгодог болгохгүй бол хичнээн үр хүүхдүүддээ гарцаар гарах гэрлэн дохиогоор гарц гарах тухай заагаад өмхий оркууд нь дайрчих гээд мөн бэрх байгаа шүү дээ…хүнээ боддог төр байсан бол эхлээд энэ мэт ухаалаг системд мөнгө зарцуулах байсан юм даа.
Зочин 2023-02-06 176.54.204.234
Дүрэм журам зөрчиж, хөдөлгөөнд саад хохирол учруулчихаад торгууль тавиулахгүй, төлөхгүй гэдэг тэнэг хүн ямар олон байна вэ?! Дор бичсэн тайлбар. эсэргүүцэл бол дэндүү тэнэгүүдийн үг хэл байна.
Зочин 2023-02-06 176.54.204.234
Зөв. Торгуулиа төлөөгүй бол алданги тооцохоос гадна хөдөлгөөнд оролцуулахгүй зогсоох хэрэгтэй. Машиныг нь тусгай талбайд аваачаад мөн тэнд байсан хугацаагаар нь төлбөр нэмж авах хэрэгтэй. Алийн болгон танхайрцгаах ёстой юм бэ?!
Зочин 2023-02-06 124.158.120.50
цагтаа торгууль төлдөггүй орк бид чинь ядуурч дуусах юм бна даа
o 2023-02-06 66.181.161.129
I'm out u uu
Зочин 2023-02-06 66.181.183.224
ард түтэнээ торгож шийтгэж байвал ажил хийсэн болдог засаг
Мөнх 2023-02-06 120.18.3.22
“Түгжрэл хэдэн хувиар буурахыг хэлж мэдэхгүй.” Ийм ажил гэж байдаг юм уу ? Үр дүнг нь мэдэхгүй ийм олон тэр бумын ажлыг зогсоох хэрэгтэй. Энэ бол зүгээр мөнгө идэх арга байна.
Зочин 2023-02-06 202.126.93.90
13 тэрбумын халтуур
Зочин 2023-02-06 202.131.233.251
гэж ярьж л байдаг юм. Тэгээд сонгуулийн өмнө өршөөлийн хуульд хамруулчихдаг
Хамаг монгол 2023-02-06 66.181.161.64
Иргэндээ ээлгүй төр. Торгууль төлөхгүй. Яаж мөнгө салгахаа л боддог. Эрүүл аюулгүй амар тайван түгжрэлгүй байгаа бол төлмөөр байна.