Торгуулиа хугацаандаа төлөхгүй бол алданги тооцно

Хуучирсан мэдээ: 2023.02.06-нд нийтлэгдсэн

Торгуулиа хугацаандаа төлөхгүй бол алданги тооцно

Торгуулиа хугацаандаа төлөхгүй бол алданги тооцно

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг цахим гэрчилгээтэй болгох ажил болон RFID технологи болон замын түгжрэлийн эсрэг хийхээр төлөвлөсөн ажлын талаар өнөөдөр /2023.02.06/ албаныхан мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг "Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны төлөвлөгөөт ажлын нэг нь удирдлагын ухаалаг системийг нэвтрүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 400-500 мянга нь өдөр тутам хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн 61 байршилд уншигч байрлуулж эхэлсэн, одоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Уншигчийн унших tag буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгож дуусгана. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэглэж эхлэхээр төлөвлөж байна. Энэ систем бий болсноор нийтийн тээврийн төлбөр тооцоо болоод тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг цахимжуулах нөхцөл бүрдэнэ. Торгуулийн төлбөр тооцоог уян хатан болгож төлснийхөө дагуу хөнгөлөлт авдаг, төлөхгүй удвал алданги тооцдог болно. Татвар хураамж нь одоогийн хуулийн дагуу хэвээр байна. Одоогоор бүсчлэлийн асуудал байхгүй. Тээврийн хэрэгслийн зорчилтыг хянахгүй, хувийн мэдээлэлд халдахгүй" гэв.

Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга н.Мөнхнасан "Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй 1 сая тээврийн хэрэгсэлд RFID чип наана. Энэ цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталсан. Жолооч албан татварын нөөц сангаас 10, нийслэлийн төсвөөс 3 тэрбумыг гаргана" гэсэн юм.

Нийслэлийн цахим хөгжил мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг "RFID нь зам тээврийн нэгдсэн систем бий болгох ажлын нэг хэсэг. Нийслэлийн бүх замуудад мөшгөх төхөөрөмжийг байгуулсан. Цахим гэрчилгээг ирэх гуравдугаар сарын 1-ээс олгож эхэлнэ. Зорчих хөдөлгөөнд хязгаар байхгүй. Иргэдийг мэдээлэлтэй байх боломж олгохын тулд цахим гэрчилгээгээр дамжуулан тогтмол зорчдог замын нөхцөл  байдал болоод торгуулийн мэдээллийг хүргүүлдэг болно. Дээрх арга хэмжээний дүнд автомашины түгжрэл буурна. Одоогоор хэдэн хувьтай буурах вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна" гэсэн юм.

Г.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж