Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол"-д ажиллах эрхмүүд сонгогдсон | News.MN

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол"-д ажиллах эрхмүүд сонгогдсон

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол"-д ажиллах эрхмүүд сонгогдсон

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол"-д ажиллах эрхмүүд сонгогдсон

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нөөцийн сонгон шалгаруулалт амжилттай болж, дадлага туршлагатай, олон улсын түвшинд ажиллах мэдлэг ур чадвартай эрхмүүд сонгогдсон талаар өнөөдөр /2023.02.06/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Давхардаагүй тоогоор нийт 2900 гаруй иргэн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцлоо. Төрийн зүгээс хяналт тавих үүрэгтэйгээр оролцсон. Шалгалтын тестийг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын програмд үндэслэж, гаргасан. Ярилцлагыг мэргэжлийн хүний нөөцийн баг зохион байгуулсан. Ярилцлагын үр дүнгээр дадлага туршлагатай, олон улсын түвшинд ажиллах мэдлэг ур чадвартай эрхмүүд сонгогдсон, өнөөдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар руу ашиг сонирхлын мэдүүлгээ өгч ажилдаа орох нөхцөл нь бүрдлээ.

Засгийн газрын зүгээс анх удаа өргөн хэмжээний нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Цаашид загвар болгож, төрийн бүх түвшинд ашиглах нь чухал гэдэг нь харагдаж байгаа.

“Эрдэнэс Монгол” компанийн охин компаниудын ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулдаг журмыг батална. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, хараат бусаар ажиллах гишүүдийг сонгон шалгаруулах шинэчилсэн журмыг Засгийн газраас гаргана.

“Эрдэнэс Монгол” компан  харьяанд байгаа 34 охин компаниасаа менежментийг төлбөрийг хоёр хүртэлх хувиар авна, түүгээрээ нэгдсэн стратеги боловсруулж ажиллана. Ингэснээр “Эрдэнэс Монгол” компани энэ оноос 200 орчим тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болж, түүгээрээ дамжуулж улс оронд хэрэгцээтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нь бүрдэнэ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-06 103.57.93.224

АХ ДҮҮ 5 УУЛАА ЖДҮ АВСАН ЭНЭ НӨХӨР НҮҮРСНИЙ БЯЛУУНААС ХОЦРОХ УУ .. ЕР НЬ ОРОЛЦООГҮЙ ДАРГА НАР БАЙГААЮУ

Avatar

Зочин 2023-02-06 86.73.16.101

Shudarga yos ugui uchraas uls hugjihgui bgaa Hulgaich nar buh bayalagiig tsulmusun

Avatar

Зочин 2023-02-06 103.212.117.241

Хамаатан садангууд нь

Avatar

ЗОЧИН 2023-02-06 202.9.47.0

b**s doloogchid bna 666

Avatar

Цогсүрэнгийн Ганболд 2023-02-06 79.98.213.82

Засгийн газар санаа тавьж анх удаа төрийн өмчит компанийн удирдах болон бусад албан тушаалуудад нээлттэй сонгон шалгаруулалт явуулж 2900 хүнээс 100 орчмыг сонгожээ. 100 ажлын байранд бараг 3000 залуус өрсөлдсөн гэхээр ямар их эрэлт хэрэгцээ байгаа нь тодорхой. Яг энэ жишгээр Эрдэнэт, Монголросцветмет, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр гэх мэт Төрийн өмчит компаниудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлах хэрэгтэй. Зарлаад шударгаар шалгаруулж чадвал Монголд шударга ёс тогтооход том хувь нэмэр болно доо

Avatar

Зочин 2023-02-06 192.82.87.61

ЯГ ҮНЭН!!!

Avatar

Зочин 2023-02-06 139.5.218.109

зсссс

Avatar

zochin 2023-02-06 202.21.124.129

Ardiin namiin 100 erhem haha

Avatar

иргэн 2023-02-06 202.131.227.82

ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

Avatar

Зочин 2023-02-06 122.201.31.152

Аргагүй шүү дээ. Өөрсдийнхөө эрхэм хүмүүсийг оруулаад бэлэн болгочихсон юм чинь…

Avatar

Hg 2023-02-06 59.153.113.174

Ene teneg yum yarina gej

Avatar

АЦНЫ ЧИНЬ ЭРХЭМ 2023-02-06 202.126.88.195

АЦНЫ ЧИНЬ ЭРХЭМ БЭ, ХҮМҮҮС ГЭЖ ХЭЛЭЭЧ, НААД ЭРХЭМ ГЭДЭГ ЗУЙГУУЛ ҮГНЭЭСЭЭ ТАТГАЛЗ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж