“Твиттер”-ээр дамжуулан төлбөр төлдөг болжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.06-нд нийтлэгдсэн

“Твиттер”-ээр дамжуулан төлбөр төлдөг болжээ

“Твиттер”-ээр дамжуулан төлбөр төлдөг болжээ

“Твиттер” компани өөрсдийн платформоор дамжуулан төлбөр тооцоо хийх боломжтой болгохын тулд лицензийн хүсэлт гаргажээ. Ингэхдээ төлбөрийн системдээ криптовалют болон биткойныг ч багтаахаар төлөвлөж байна. Платформ дээрх төлбөр тооцоог хөнгөвчлөхөд шаардлагатай зураглалыг “Твиттер”-ийн баг бүрэлдэхүүн гаргаж эхэлсэн гэж эх сурвалж мэдээллээ.

“Твиттер” эхний ээлжинд фиат валютын төлбөрийг, дараа нь криптовалютыг идэвхжүүлэх төлөвлөгөөтэй байна. Элон Маскийн компаниуд биткойн гүйлгээг дэмжиж буй тохиолдол үүгээр тогтохгүй. Маск өмнө нь “Тесла” цахилгаан машиныхаа төлбөрийг биткойноор хүлээн авч байсан удаатай. Гэхдээ дараа нь тодорхой шалтгааны улмаас үүнийгээ цуцалсан.

Элон Маск “Твиттер”-ийг хүлээж авснаасаа хойш компанийг илүү ерөнхий, илүү супер аппликейшнтэй болгохыг хүсч буйгаа хэлсээр ирсэн. Твиттер платформ олон үйлдэлтэй болсноор хямд бөгөөд шуурхай арга замаар төлбөр хийх боломжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ашиг тусаа өгөх юм.

Дашрамд дурдахад, “Твиттер” дэх бизнес эрхлэгчид алтан тэмдгээ хадгалахын тулд сар бүр 1000 ам.долларын хураамж төлдөг болж магадгүй байна. “Твиттер” өнгөрсөн жилээс эхлэн зарим өндөр түвшний хаягуудад алтан тэмдэг олгодог болсон. Алтан тэмдгийг худалдаж авах боломжгүй бөгөөд засгийн газрын хаяг, арилжааны компаниуд, бизнес эрхлэгчид, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэгчид, зарим олон нийтийн зүтгэлтэнд л үүнийг санал болгоно.

Эх сурвалж: BITCOIN MAGAZINE, THE CABLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж