MongolNFT “Жилийн идэш"-ний нэгдүгээр улирлын өгөөжид 325,000,000 төгрөгийн ашиг тараалаа

Хуучирсан мэдээ: 2023.02.06-нд нийтлэгдсэн

MongolNFT “Жилийн идэш"-ний нэгдүгээр улирлын өгөөжид 325,000,000 төгрөгийн ашиг тараалаа

 

 

MongolNFT нь “Идэш” гэх нэртэй шинэ үеийн хамтын хөрөнгө оруулалтын цоо шинэ систем нэвтрүүлээд удаж байгаа билээ. Энэхүү идэш хөтөлбөр нь “The Wolves” NFT эзэмшигчид дундаасаа хөрөнгөө босгож дэлхийн зах зээлээс өндөр өгөөжтэй богино хугацааны болон урт хугацаанд ашигтай дижитал хөрөнгүүдийг жишээ нь: BAYC, Cryptopunks, Meebits гэх зэрэг нэг бүрийн үнэлгээ нь маш өндөр, нэг хүн дангаараа худалдан авахад хэцүү дижитал хөрөнгүүдийг худалдан авч өсөлтөөс ашгаа хуваан авах зарчмаар явагддаг хөрөнгө оруулалтын цоо шинэ  систем бөгөөд магадгүй дэлхийд цор ганц байгаа байх.

Одоогийн байдлаар MongolNFT дээр нийт 14-н удаагийн “Идэш” зарлагдаж үүний 6 идэш нь идэвхтэй төлөвт байгаа бол бусад 8 идэш нь амжилттай дуусаж үр шимээ өгсөн ба үүний  5-н идэшнээс нийт 1 тэрбум гаруй төгрөг дэлхийн зах зээлээс Монголдоо бодитоор оруулж ирж, хөрөнгө оруулсан хэмжээнээс хамааран The Wolves чоно NFT эзэмшигчид хуваан тараажээ.

Тэгвэл оны өмнөхөн явагдсан хамгийн том сонирхолтой идэш болох "Жилийн идэш" зарлагдсан бөгөөд энэхүү идэш нь нэг MNFT токенийг 0,33-аар бодож жилийн 13%-ийн өгөөжтэй бөгөөд өгөөжийг улирал бүрд тараах зарчимтай явагдсан билээ.

Ийнхүү өнгөрөгч баасан гарагт нэгдүгээр улирлын өгөөжид нийтдээ 325,000,000 төгрөгийн ашгийг хэрэглэгчдэдээ хүртээгээд байгаа бөгөөд дунджаар нэг хүн 1,072,607 төгрөгийн ашиг хүртсэн, улирал бүр өгөөж өндөртэй, монголдоо төдийгүй дэлхийд  хамгийн содон,  онцгой хөтөлбөр гэж хэлэхэд буруудахгүй болов уу.

Мөн цаашид MongolNFT-ийнхэн илүү олон улсын байгууллагуудтай хамтран  ажиллахаар зорин, хамтын хөрөнгө оруулалт үүсгэх, илүү сонирхолтой, ашиг өндөртэй төсөл, хөтөлбөрүүдээр нийт хэрэглэгчидтэйгээ эргэн уулзахаар бэлдэж байгаа төдийгүй үүний хамгийн эхний алхам нь “Decentralized-Idesh” байхаар ажиллаж байгаа аж.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж