Бейонсе Грэммийн шагнал гардуулах ёслолын түүхэнд бичигдэнэ

Хуучирсан мэдээ: 2023.02.06-нд нийтлэгдсэн

Бейонсе Грэммийн шагнал гардуулах ёслолын түүхэнд бичигдэнэ

Бейонсе Грэммийн шагнал гардуулах ёслолын түүхэнд бичигдэнэ

Хөгжмийн ертөнцийн хамгийн том арга хэмжээнд тооцогддог Грэммийн шагнал гардуулах ёслол өнөөдөр /2023.02.06/ 65 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Грэммийн шагнал үүсгэн байгуулагдсанаас хойш хамгийн олон шагналын эзэн болсон хүн бол сонгодог удирдаач Георг Солти юм. Тэр 31 удаа Грэммийн цом хүртжээ. Харин энэ жил түүний амжилтыг дуучин Бейонсе эвдэх төлөвтэй байна. Бейонсе өнөөг хүртэл Грэммийн цомыг 28 удаа хүртсэн бөгөөд энэ жил есөн шагналд нэр дэвшжээ. Дуучин Адель нийт долоон номинацид нэр дэвшсэнээр Бейонсегийн араас удаалж байна.

Анхаарал татаж буй үйл явдлуудаас сорчлон хүргэвэл реппер Бад Баннигийн испани хэл дээрх цомог Грэммийн түүхэнд бичигдэв. Учир нь Грэммийн 65 жилийн түүхэнд Оны шилдэг цомог номинацид испани хэл дээрх цомог анх удаа нэр дэвшсэн нь энэ юм. Тэрбээр энэ жил гурван номинацид нэр дэвшиж байна. Мөн 65 дахь удаагийн наадмыг Бад Баннигийн уран бүтээлээр нээсэн нь онцлог болов.

Уран бүтээлчдийн хувьд Грэммийн шагнал хүртэх нь нэр хүндээ өсгөхөөс гадна орлогоо нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал юм. Шинэ ангилал нэвтрүүлэх, зарим ангиллыг хасах гэх мэтээр Грэммийн шагналын тоо тогтмол хэлбэлздэг. Энэ жил нийт 91 төрөлд шагнал гардуулна.

Энэ жил шагнал гардуулах ёслолын хөтлөгчөөр “The daily show” нэвтрүүлгийн хөтлөгч асан Тревор Ноа ажиллаж байна. Тайзнаа Харри Стайлс, Мэри Ж.Блайж, Брэнди Карлайл, Лиззо, Бад Банни, Люк Комбс, Стив Лэйси, Ким Петрас, Сэм Смит зэрэг алдартан уран бүтээлээ толилуулах аж. Лос Анжелесийн түгжрэлийн улмаас цөөнгүй уран бүтээлч хоцорч ирснийг Тревор Ноа хэлэв. Бейонсе эхний гурван цомынхоо эзэн болсон хэдий ч өөрийн биеэр тайзнаа гарч ирж амжаагүй аж. “Үнэндээ Бейонсе замдаа явж л байна. Лос Анжелест Грэммийн наадмыг зохион байгуулахын давуу тал нь хүн бүр энд байх боломжтой. Гэхдээ замын хөдөлгөөний ачаалал гэдэг сул тал бий” гэж Бейонсегийн 31 дэх Грэммийн шагналыг зарласны дараа Тревор Ноа хэлжээ.

Уран бүтээлчдийн онцлох дүр төрхүүдээс доор толилуулъя.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж