Цар хүрээ, нэр хүндээрээ томоохонд тооцогддог Парисын Их дуулгын хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2023.02.05/ боллоо. Хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг эмэгтэйчүүдийн -70 кг, -78 кг, +78 кг-ын барилдаанууд болов.
Эрэгтэйчүүдийн -81 кг
- Б.Батболд, Г.Болор-Очир хоёр нэгдүгээрт тойрогтоо ялалт байгуулсан ч удаах барилдаандаа ялагджээ.
-100 кг
- Б.Гончигсүрэн эхний тойрогтоо гоц мөргөж, удаах тойрогтоо Америкийн Натиенель Кивийг ялсан ч гуравдугаар тойрогтоо Нидерландын Майкл Коррелд ялагджээ.
+100 кг
- О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөж, удаах тойрогтоо Солонгосын Юн Жаэгүд ялагджээ.
Энэ жинд домогт Францын Теди Ринье түрүүлжээ.
Эмэгтэйчүүдийн -70 кг
- Б.Ням-Эрдэнэ эхний тойрогтоо ялагджээ.
-78 кг
- О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од хоёр эхний тойрогтоо ялагджээ.
+78 кг
- Д.Номинзул эхний тойрогтоо ялагджээ.
Ерөнхийдөө залуу тамирчдад туршлага болсон тэмцээн боллоо. Хоёр дахь өдрийн дараах байдлаар Монгол нэг мөнгө, нэг хүрэл медальтай багийн дүнгээр 12 дугаарт бичигдсэн бол талбайн эзэн орон Франц дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлжээ.