Үнсгэлжин "IHC Esports"-ийн эсрэг дэлхийн манлай "FaZe Clan"

Хуучирсан мэдээ: 2023.02.06-нд нийтлэгдсэн

Үнсгэлжин "IHC Esports"-ийн эсрэг дэлхийн манлай "FaZe Clan"

Үнсгэлжин "IHC Esports"-ийн эсрэг дэлхийн манлай "FaZe Clan"

Зэрэглэл, өрсөлдөөн, шагналын сангаараа Мэйжортой эн зэрэгцэх “IEM Katowice” тэмцээн Польш улсад үргэлжилж байна. Нийт нэг сая ам.долларын шагналтай “CS:GO”-ийн дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж буй энэхүү тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын “IHC Esports” баг оролцож буй.

Урьдчилсан шатанд Бразилын акулууд болох “FURIA”, “paiN Gaming”-ийг буулган авч, хэсгийн шатны эрхээ авсан “IHC Esports” орон нутгийн цагаар өчигдөр/2023.02.05/ өдгөө дэлхийн чансааны 12 дугаарт бичигдэж буй Орос, Казакстан залуусаар бүрэлдэхүүнээ зузаатгасан Америкийн “Cloud9” багтай хожигдох эрхгүй тоглолтыг хийж, 2-0 гэсэн харьцаатай ялалт байгуулан шуугиан тарилаа.

Тус тоглолтод “IHC Esports” багаас “bLitz” /Б.Гарьдмагнай/ болон “Bart4k” /Б.Баатархүү/ нар тун сайн тоглолтыг үзүүлж, багаа манлайлсан.

“IHC Esports” баг энэ тэмцээний турш дутуу үнэлэгдэж байгаа хэдий ч мэргэжилтнүүдийн буруу байсныг баталсаар байна. Тэднийг  “үнсгэлжингийн үлгэр”, “шуугиан тарьж буй Азийн дутуу үнэлэгдсэн баг” гэх мэтээр тодорхойлжээ.

Өнөөдөр шөнө “IHC Esports” баг саяхан дэлхийн чансааг тэргүүлж байсан Америкийн алдарт “FaZe Clan”-тай хожигдох эрхгүй тоглолтыг хийнэ. Хоёр багийн хожсон нь цааш шалгарах бол хожигдсон нь гэртээ харина.

“HLTV”-ийн тогтоосон чансаагаар “FaZe Clan” дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа бол “IHC Esports” 36 дугаар байрт бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж