Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой хоёр дахь удаагийн нээлттэй сонсголыг өнөөдөр /2023.02.06/ УИХ-ын Хянан шалгах түр хорооноос эхлүүлнэ.
Нээлттэй сонсголоор гурван багц асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийсэн байдал, шалгалтын дүгнэлт, зөвлөмжийн үр дүнг хэлэлцэнэ. Энэ асуудалтай холбоотой 21 хүн гэрчээр дуудагдсан.
Хоёрт, Хөгжлийн банкны охин компани болох Ди Би Эм лизинг компаниас санхүүжүүлсэн үйл ажиллагаа, эргэн төлөлтийг хэлэлцэнэ. Дээрх асуудалтай холбоотой 40 орчим санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн бөгөөд сонсголд 35 гэрч дуудагджээ.
Гуравт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, улсын төсөвт суулгасан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багцыг хэлэлцэнэ. Тодруулбал, 2012-2016 онд эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээ байгаа бөгөөд 43 гэрч дуудсан юм.
УИХ-ын Хянан шалгах хорооноос зохион байгуулж буй энэхүү нээлттэй сонсгол нь хоёр дахь удаагийнх.
Өмнөх нээлттэй сонсголд Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтаар нь ашиглаж, зохих ёсоор төлөлт хийгээд явж буй зээлдэгч нараа буруутгасан, ялласан дээрэнгүй өнгө аяс голлосон тул өнөөдрийн сонсголд энэ алдааг бүү давтаасай гэдэг байр суурьтай бизнес эрхлэгч олон байгаа юм.
Хөгжлийн банкны мэдээгээр 2023 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар нийт 1,091.0 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Үүнээс 736.4 тэрбум төгрөгийн зээл нь бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгтэй тэнцэх зээл нь өмчлөх үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийн зээл нь үнэт цаас хэлбэрээр төлөгдсөн байна.
Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагджээ.
Нээлттэй сонсголд нийт 100 орчим гэрч дуудагдсан бөгөөд гэрчүүдийн дунд Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, “Молор Констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ний захирал асан Б.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Намуун, Б.Номин нар гэрчээр дуудагдсан.
Хэрвээ нээлттэй сонсголд оролцохгүй бол албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх хүртэл хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт үйлчлэх бол иргэнийг торгох юм. Торгууль нь 300 мянган төгрөгөөр яригдаж байна.
Г.ХОРОЛ
Зочин 2023-02-06 202.126.89.209
зээлээ төлж байгаа бол сонсголд очоод сайн дүн авна биз дээ. Сонсгол бол шүүхийн яллага биш
З 2023-02-06 202.126.90.123
Өинөх нь лав Зээлээ төлсөн ч зориулалтаар нь ашиглаагүйг ил болгосон. Анхнаасаа хувааж идэж тохирцгоосон байсан. Адилхан хжвааж идээгүй л өол засгийн газар, ажил хийж байгаа хүмүүсийг буруутгаад байхын оронд зээлийг нь төлүүлэхийг шаардах нь зөв.
төрийн сүлд өршөө. 2023-02-06 43.242.243.246
УИХ Дээд Шүүхийн үүргийг гүйцэтгэж иргэдийн эрхэнд шууд халдаж яллаж байгаа үйлдлээ даруй зогсоо…Хүмүүсийн хэргийг ШҮҮХ л тогтоох учиртай.Үндсэн ХУУЛИЙН дагуу үүрэгт ажлаа л хийл дээ…арчаагүй УИХ хүмүүст ёс суртахууны хохирол учруулж байгаа сонсгол удирдаж буй гишүүд энэ утгагүй хүний нэр төрд халдсан ялт үйлээ зогсоо…..
Уншигч 2023-02-06 192.82.77.24
мон полимет компани шиг аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлмээр юм аа, авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаад агуу бүтээн байгуулалт хийгээд 1000 хүнийг ажлын байраар хангачихсан байна шүү дээ, ийм газруудад долларын зөрүүг нь бараг хасаад өгчих хэрэгтэй, Гарамжав гуай үнэхээр бүтээн байгуулагч эмэгтэй юм, түүний охин ч мөн адил. Та бүхэнд амжилт аз жаргал хүсэе.
Зочин 2023-02-06 66.181.183.116
Хулгайч нь хуульчаа зандардаг үед бид амьдарч бна. Бас "шударга хууль гэж байдаг бол" гэжээ, үнэндээ манайд "шударга хууль ч байхгүй, шударга хуульч гэж бүр байхгүй болсон бна ш дээ !
Ха 2023-02-06 59.153.113.174
Шинжээч нараа хэл яриа сайтай болго дультариа чриа нь ойлгогдогдогүй тоогоо уншиж мэдэхгүй хүмүүс
Зочин 2023-02-06 66.181.183.116
Хулгайч нараасаа айгаад ээрүү, хэлгий болчоод байнаа !
иргэн 2023-02-06 59.153.112.220
Энэ сонсгол төрийн мөнгийг луйварчид хэрхэн цөлмөж ирсэн болохыг ил болгосон. Маш сайн ажил болсон. Гагцхүү тэр шинжээч нар нь дуу султай ү****ц, ээрч муурч гацаж тасалдсан, бичсэн юмаа ч олигтой уншиж чадахгүй ер нь бичиг үсэгт тайлагдсан юм уу гэмээр байсан. Өнөөдөр ч тийм л байна.
Zochinn 2023-02-06 74.64.18.73
Yallana ch zeelii nii tollulne ch. Hervee shudarga huuli gej baidag ból.
Зочин 2023-02-06 119.40.103.6
Өмнөх нээлттэй сонсголд Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтаар нь ашиглаж, зохих ёсоор төлөлт хийгээд явж буй зээлдэгч нараа буруутгасан, ялласан дээрэнгүй өнгө аяс голлосон тул өнөөдрийн сонсголд энэ алдааг бүү давтаасай гэдэг байр суурьтай бизнес эрхлэгч олон байгаа юм ГЭЖээ. БУруутай л бол буруутай шүү дээ яллах л ёстой биз дээ.
Зочин 2023-02-06 66.181.183.116
Шагнах ёстойг шагнадаг, яллах ёстойг ялладаг өвөг Чингисийн зарчим бий !
Энэ том том Хянан шалгах хороо, хуулийн байгууллагууд Женкоог л яаж ч чадахгүй тойрч цамнаад байхымаа !
Зээлийг үл хөдлөх хөрөнгөөр төлүүллээ гэдэг нь Женкийн хамааралтай ХХК-ны тоног төхөөрөмж нэртэй хэдэн зэьэрсэн төмөр ш дээ.
Сонсголд ирэхгүй бол 300 000-гаар торгоно гэдэг нь бас Женко түүний хүүхдүүдэд зориулсан цоорхой л доо.
Женкоог 300-гаар торгоод мөн а**х нь ээ, хө !
Манай хуульчид Женко гэдэг мафичинд мө
Зочин 2023-02-06 66.181.183.116
мөн ч их өртэй хэрэг ээ !!! Бурхан өршөө !