“Жем интернэшнл” группын нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат гавьяат тамирчин, улсын заан М.Лхагвагэрэл, Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Ө.Даваабаатар нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Л.Лха-Очир, Ц.Мөнхбаяр, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдэв.
Хүндэтгэлийн барилдаандаа хүрэлцэн ирсэн Монгол Улсын харцага цолтой бөхчүүдэд “Жем интернэшнл” группын хамт олон болон гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, нутгийн зөвлөл дэвжээний бөхчүүд нь хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр/2023.02.06/ алтан цомын төлөөх шигшээ найман багийн хоёрдугаар тойргийн барилдаанууд эхэлж, Булган –Өвөрхангай аймгууд 20:00 цагаас өрсөлдөнө.
Зочин 2023-02-06 103.212.118.17
Бөхчүүд давааны хишгээ тараахдаа нохойд юм хаяж байгаа юм шиг битгий шидэж байгаач Их муухай харагдах юм Хоёр гараараа дээш нь цацах юмуу эсвэл зүгээр гар гарт нь өгч болно доо
Чингис 2023-02-06 59.153.112.62
Обо амжилт. Алдсан цолоо гуйж биш гуядаж авна шүү.
Зочин 2023-02-06 202.131.245.34
пүрэвдагва нутгийн дүүгээ өндөр даваанд амлаж авчихаад хэвтүүлчихсэн үү.. ичиж санаа зодог болоосой..
1 2023-02-06 192.82.64.216
Оюунболд сайхан өнгө зүс орсон байна. Одоо бэлтгэлээ сайн хийгээд өмнөх бүх зүйлээ мартаад улсын наадамдаа түрүүлээрэй
Зочин 2023-02-06 66.181.161.53
Нутаг ус гэж жалгархахгүй сайхан барилдаан болсон шүү.