Цар хүрээ, нэр хүндээрээ томоохонд тооцогддог Парисын Их дуулга эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 82 орны 520 өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас нийт 21 жүдоч оролцож байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг-ын барилдаанууд болов.
Эрэгтэйчүүдийн -60 кг-д барилдсан дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд хүрэл медалийн төлөө барилдсан боловч Узбекистаны Камолиддин Бахтиёровд ялагджээ. Харин -66 кг-д Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр хэсэгтээ Солонгосын алдарт Ан Баулыг буулган авч, улмаар хэсгээ тэргүүлсэн юм. Улмаар хагас шигшээд Францын Валиде Хяарыг ялж, алтан медалийн төлөө Украины Богдан Ядовд дийлджээ.
Мөн -73 кг-д О.Уранбаяр хүрэл медаль хүртэв. Тэрбээр дагах барилдаанд Македонийн Петру Пеливаныг, хүрлийн төлөө Солонгосын Кан Хёнчолыг тус тус ялжээ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн -52 кг болон -57 кг-д өрсөлдсөн Л.Сосорбарам, М.Ичинхорлоо хоёр дагах барилдаан хийсэн боловч Израилийн Гефен Примо болон Тимна Нелсон Леви нарт ялагдав. -48 кг-д Б.Баасанхүү хэсэгтээ Японы Рина Тацүкаваг дийлсэнгүй.
Эхний өдрийн дараах байдлаар Монгол нэг мөнгө, нэг хүрэл медальтай багийн дүнгээр наймдугаарт бичигдэж байна.
zochin 2023-02-05 203.23.199.221
erxenbaur zorigtoi barild gol n zorig tegbel chi bugdiig sexruuinee amjilt
Зочин 2023-02-05 192.82.84.11
Жудогийн холбоо энэ Цэцэнцэнгэл гэдэг нехрийнхее гаргаж байгаа уйлдэл, зан авирт анхаармаар, жудо бол хундлэл энэ тэр гээд л байдаг, уг нь жудод ундэсний бех нэртэй явдаг жорлонгуудын брэнд уйлдэлууд илуу л баймаар юм
Зочин 2023-02-05 192.82.90.187
залуу хүүхэд тэсрэлт авир энэ тэр спортод байлгүй л яахав, алдаагаа өөрөө ойлгож байгаа байлгүй. бүдрэхээр нь нудрах гэдэг зангаа л болимоор байна
Зочин 2023-02-05 192.82.73.2
Ариунболд амьсгаа хол явахгүй ээ. Ёстой азаар л мөнгө авсан даа.