IHC Esports: "Cloud9"-ийг хож эсвэл гэртээ харь

Хуучирсан мэдээ: 2023.02.05-нд нийтлэгдсэн

IHC Esports: "Cloud9"-ийг хож эсвэл гэртээ харь

IHC Esports: "Cloud9"-ийг хож эсвэл гэртээ харь

Зэрэглэл, өрсөлдөөн, шагналын сангаараа Мэйжортой эн зэрэгцэх “IEM Katowice” тэмцээн Польш улсад үргэлжилж байна. “CS:GO”-ийн дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж буй энэхүү тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын “IHC Esports” баг оролцож буй.

Тэд урьдчилсан шатаа 2-1 гэсэн амжилттай өндөрлүүлэн үндсэн хэсэгт орох эрхээ авсан. Ингэхдээ эхний тоглолтдоо Оросын хүчирхэг “Cloud9” багт хожигдсон боловч дараагийн тоглолтууддаа Бразилын топууд болох “FURIA”, “paiN Gaming”-ийг буулган авсан юм.

Сануулахад, “IHC Esports” баг өнгөрсөн Мэйжорт Бразилын шилдгүүдээс бүрдсэн “00 Nation”-ийг ялж байсан билээ. Өөрөөр хэлбэл, тэд Бразилын багуудын эсрэг сайн тоглодог гэсэн үзүүлэлттэй байна.

Харин орон нутгийн цагаар өчигдөр/2023.02.04/ үндсэн хэсгийн эхний тоглолтоо Америкийн “Team Liquid”-ийн эсрэг хийлээ. Дэлхийн шилдгүүдийн эсрэг монгол залуус сайн тоглолтыг үзүүлж, бага зэрэг туршлагүйтэж хожигдол хүлээлээ. Өнөөдөр 23.00 цагаас “IHC Esports” хожигдох эрхгүй тоглолтыг хуучны танил “Cloud9” багийн эсрэг хийнэ. Хоёр багийн хожсон нь цааш шалгарах бол хожигдсон нь гэртээ харина.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж