Архангайн баг Завханыг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2023.02.05-нд нийтлэгдсэн

Архангайн баг Завханыг буулган авлаа

Архангайн баг Завханыг буулган авлаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi" алтан цомын төлөөх шигшээ барилдааны нэгдүгээр тойргийн дөрөв дэх барилдаанд Архангай – Завхан аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Архангай аймгийн баг 15:10-аар ялалт байгуулав.

Архангай аймгийн багт улсын гарьд М.Бадарч /4/, улсын харцага Б.Зоригтбаатар /3/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, оронд нь орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, аймгийн хурц арслан С.Сүхбат /2/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/, нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын заан М.Лхагвагэрэл /3/, улсын харцага Л.Лха-Очир /3/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /4/ улсын начин Б.Чимэдвандан /0/, улсын начин Т.Дүгэрдорж /0/, нийт 10 даваа авсан юм.

Улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн хурц арслан С.Сүхбат нарын гуравдугаар тойргийн барилдаан удааширч үндсэн цаг дууссан тул үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу Цэцүүд хэлэлцээд аймгийн арслан С.Сүхбатыг идэвхээр давсан гэж шийдвэрлэлээ.

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг гурван сая төгрөгийг Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Энх-Амарт шууд гардуулж өгсөн бол хожигдсон баг хоёр сая төгрөгийг “Ихэр зүрхэнд амьдрал бэлэглэе” аянд хандивлах юм.

Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар МУГД, улсын начин Б.Адъяахүү нар ажиллалаа.

Өнөөдөр 12:00 цагаас “Жем интернэшнл” группийн нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж