УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтийг Ж.Мөнхбат хүргүүлэв. Хэдийгээр тэрбээр өөрт холбогдоод буй хэргийн үнэн мөнийг олж, нэрээ цэвэрлэхээс гадна ээжийгээ эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа өргөдөлдөө дурдсан ч асуудлын мөн чанар арай өөр зүйлд буй талаар улс төрийн хүрээнийхэн жиг жуг хийж байна. Түүнийг гишүүнээсээ татгалзан улс төрөөс холдоод хариуд нь хэргээ тохиролцсон гэх бор шувуу Төрийн ордноос нислээ.
- 2015 онд 39
- 2016 онд 38
- 2017 онд 36
- 2018 онд 37
- 2019 онд 35
- 2020 онд 35
- 2021 онд 35 оноо тус тус авчээ.
Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайнаас эхлээд төмөр замыг тойрсон авлигын хэргийг илрүүлээд буй ч авлигын үзүүлэлт өссөөр буй шалтгаан нь авлигын тогтолцоо Монголд хүчтэй байгааг судлаачид анхааруулав.
ХӨДӨӨД ХӨСӨР ХАЯГДСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ
Малчин эмэгтэйчүүд Төрийн ордонд чуулав. Ёуулганд оролцохоор ирсэн Увс аймгийн иргэн Ч.ТУЯА "Өглөө ургах нарнаас үдшийн бүрий хүртэл манай эмэгтэйчүүд тасралтгүй малаа маллаж, орон нутгийн амьдралыг урагшлуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төр нийгмийн бодлого тодорхой хэмжээнд дутагдаж байна" гэдгийг анхааруулсан бол Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын иргэн С.РАЙЯА "Хөдөө орон нутагт мал дээр байгаа эмэгтэйчүүд гэрийнхээ эзэнд туслах ажил эрхэлдэг. Эдгээр хүмүүс сум, аймгийн төвийн эмэгтэйчүүдийг бодвол өөрийгөө хөгжүүлэх, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах, хүний эрхээ эдлэх талд дутмаг байдаг" гэж үнэнийг нуусангүй. .Сүхбаатар аймгийн Халзан сумын иргэн Б.Болортуяа төрсөн цагаасаа аймагтаа амьдарсан агаад цэвэр ус муугаас аль ч насны хүмүүсийн өвчлөл их байгааг сэрэмжлүүлэв. Үүнээс гадна хүүхдүүд сургууль цэцэрлэгт ороход ээж нь хамт байх шаардлага гардаг. Энэ нь гэр бүлийн харилцаанд сөрөг талтай бөгөөд салалтын нэг шалтгаан болжээ. Хөдөөд ажиллаж амьдарч буй эмэгтэйчүүд хүний эрхийн тухай мэдлэг хомс, үүнээсээ болоод эрх нь зөрчигдөж байгааг ч мэдэхгүй эмгэнэлтэй байгааг тэд өөрсдийн биеэр Төрийн ордонд ирж дуулгав… Гэтэл Хөгжлийн банкны хэргээр сонсгол явуулсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хөгжлийн банкны зээлийн 90-ээс дээш хувь нь 2012-2016 онд гарчихсан. Ардчилсан нам засаглаж байх үед гарчихсан. Ингэж харагдах нь зүй ёсных" гэж бурууг бусдынх болгосон мэдээлэл хийв. Эрх баригчид авлигын хэргээс анхаарал сулруулах гэсэн шиг койны хэрэг Монголд дэгдэв. Байр авахаар цуглуулсан мөнгөө койнд алдсан буруутан нь өөрөө биш өрөөлийн сэтгэгдэл гэж чихсэн эмэгтэй хэвлэлийн хурал хийсэн бөгөөд татвар төлөгчдийн мөнгөнөөс хохирлоо барагдуулахыг тэд шаардаж байна. Гэвч үүний төлөөсийг татвар төлөгчид төлөх нь утгагүй билээ.
Зочин 2023-02-05 119.40.103.6
Манайд ядаж тэр зээлийг нь төлүүлдэг болоосой доо. Нямдоржийн хүү гэх АНхбаяр гэх зэрэг болон бусад
Зочин 2023-02-05 119.40.103.6
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хөгжлийн банкны зээлийн 90-ээс дээш хувь нь 2012-2016 онд гарчихсан. Ардчилсан нам засаглаж байх үед гарчихсан. Ингэж харагдах нь зүй ёсных" гэж хэлсэн бодит үнэн шүү дээ. Бас Ч.Хүрэлбаатарыг мэргэшсэн хулгайч гэсэн ч худлаа биш шүү дээ. Нотлох баримтаар нь ярьдаг гишүүн дээ Б.Энхбаяр бол
Иргэн 2023-02-05 66.181.178.209
төрийн ордон хулгайчдын орогнох байр болоод удаж байнаа. загалмайлсан авилга албан тушаалын наймааны эцэг тэргүүн нь Сү.Батболд. Ч.Хүрэлбаатар. У.Хүрэлсүх нар . Н. Энхбаяр
Иргэн 2023-02-05 64.119.25.17
Улстөрчид хэдий чинээ их халамж ба тэтгэмж тараана, төдий чинээ тэд өөрсдөө улсын мөнгөөр баяждаг. Энэ хоёр шууд хамааралтай байдаг. Тэд шархаа баяжиж нөхдөг. Тиймээс ард иргэд ээ, халамжгүй ба тэтгэмжгүй амьдарч сурцгаа!
Зочин 2023-02-05 64.119.27.24
Үглээ чавганц юмаа. АН нэр зээлдсэн мэргэжлийн хулгайчууд булайгаа МАН руу мянга чихээд яахийм. Авлига хулгай дээрэм 2012 оноос л дээд цэгтээ хүрсэн, бүгд мэдэж байгаа. Илэрч байгаа авлигаар индекс бодогдоно. Та нар бол дарна, ийм л амьтад
зочин 2023-02-05 122.201.19.190
МАН төрд гарснаас хойш төрд нүүрсний хулгай авилгал луйвар тонуул дээрэм нүүрэлсэн ш дээ өөрөө бас хулгайч нарийн нэг бололтой сандарч байх шиг бн тийм үү
zochin 2023-02-05 202.55.183.178
2012-2016 оны Сангийн сайд хэн байлаа? Шуналын тулам МАНамын галтай улаан хамгаалагч Ж.Эрдэнэбат гэж байсан санагдхын
Зочин 2023-02-05 192.82.70.50
Фортуна Батбаяр бөө болж дүвчигнэн 78 хуваагаад тараачихсан зээл 90 хувь бгаа гэдэг үнэн юм
Зочин 2023-02-05 188.162.254.85
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!!!
Зочин 2023-02-05 66.181.183.116
МАН буруугуу бусдад тохохдоо гарамгай шүү дээ ! Хөгж лийн банкийг МАН-ыхан тоночихоод, одоо цаг хугацаагаа р факт хийж АН-руу бухаж бна. Тэр 17 хүний нэр дотор АН-ын 2-хон хүний нэр байгаа ш дээ ! Энхбаяр ч бас л ЭРГҮҮ амьтан юм.
Зочин 2023-02-05 73.111.180.213
xend erxleed baugaa yum xubiin malaa xariulj xubiin ajlaa xiij baij urgelj bitgii ingej bau bux yum chunyxubiin
Зочин 2023-02-05 66.181.190.15
Авлигаас салая гэвэл одоо засаг барьсан, 32 жил засагт ажилласан бүх хүмүүсийг ЗАСГААС ЗАЙЛУУЛ. ШАЛГА….
Зочин 2023-02-05 172.58.230.199
Ард түмний тэмцэл ….зөвхөн авилгалын эсрэг нэгдэн тэмцэх ёстой
Бүх муу муухай юм авилгалаас болдог.Авилгал Монголыг сүйрүүлж б.гааг анхаар
иргэн 2023-02-05 103.212.118.181
Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ, УИХ-ын Гишүүд нь, Шүүх, Прокурор , Цөгдаатайгаа нийлээд Авилга Хулгай Луйварын Гэмт хэргийг улам Өөгшүүлж хамтарч үйлдээд байхад Яаж Авилга Хулгайн гэмт хэрэг багасах вэ дээ, улам л Цэцэглэдэг юм байгаа биз дээ,
Zochin 2023-02-05 66.181.184.153
Uildegdej bgaa avilgalin herguudees shiidegdej bga n ih baga uchiraas,ene bas uyg haruulj bna gevel,huuliinhni avilgaliig davhar haruulaad bna daa..
Зочин 2023-02-05 122.201.21.139
Энэ залууг бяруу болоогүй байж бухын баааасаааар битгий баааа гэхэд үгэнд орохгүй юм. ХӨДӨӨНИЙ АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ БАЙЖ ХӨСӨР ХАЯГДАНА ЭНЭ ТЭР ГЭЖ МЭДЭМХИЙРХЭЭ БОЛЬЖ ҮЗ.
МАН сонгохоос өөр No choice.... 2023-02-05 202.126.89.121
АН-ыг өрсөлдөгч намуудых нь тагнуулууд орж ирж АН дотор дарь булж , дотроос нь самараад бужигнуулаад байх шиг….‼️ Ингээд байхаар Монголчууд бид МАН-аа л сонгохоос өөр сонголтгүй болж бна…..
Зочин 2023-02-05 202.126.89.195
Бүх дарга нар доод албан тушаалтнуудаараа дамжуулан авилга авдаг, эсвэл улсаас ямар 1 юм хусдаг тогтолцоог 30 гаран жил хөгжүүлсэн. МАН АН-ыхан үүнийг гардан бий болгосон. Н.Энхбаяр, Сү.Батболд, М.Энхбөлд, Элбэгдорж, Дорлигжав, Сайханбилэг, Эрдэнэ, Баттулга тэргүүтэй 200, 300 мянган хүн язганан ажиллаж, хэдэн тэрбум доллар жилд хийж байна. Тэр мөнгөөрөө сонгуулийг санхүүжүүлж, өөрсдөө болон гар хөлүүд нь УЙХ-д гарсаар байна. Ард түмэн ядуурсаар, тусгаар тогтнол маань улам хэврэг болсоор.
Зочин 2023-02-05 66.181.161.200
Хөсөр хаягдаад байх юу байгаан? Хөдөөд эмэгтэйчүүд хаягддаг нь юу вэ? Тэнд чинь бас эрчүүд амьдарч байгаа шүү. Жэндэр гэж балайрдагаа боль!
Зочин 2023-02-05 192.82.84.189
ӨАвилгаас ангижрана гэвэл улстөрийн намын санхүзжилтийгшийджх хэрэгтэй.Төрд ажилласан хүмүүст ажлынтуршлага заавал харах.Ерөнхийдөө социализмын үеийн боловсон хүчний шаардлагышбаримтлах