УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтийг Ж.Мөнхбат хүргүүлэв. Хэдийгээр тэрбээр өөрт холбогдоод буй хэргийн үнэн мөнийг олж, нэрээ цэвэрлэхээс гадна ээжийгээ эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа өргөдөлдөө дурдсан ч асуудлын мөн чанар арай өөр зүйлд буй талаар улс төрийн хүрээнийхэн жиг жуг хийж байна. Түүнийг гишүүнээсээ татгалзан улс төрөөс холдоод хариуд нь хэргээ тохиролцсон гэх бор шувуу Төрийн ордноос нислээ.
- 2015 онд 39
- 2016 онд 38
- 2017 онд 36
- 2018 онд 37
- 2019 онд 35
- 2020 онд 35
- 2021 онд 35 оноо тус тус авчээ.
Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайнаас эхлээд төмөр замыг тойрсон авлигын хэргийг илрүүлээд буй ч авлигын үзүүлэлт өссөөр буй шалтгаан нь авлигын тогтолцоо Монголд хүчтэй байгааг судлаачид анхааруулав.
ХӨДӨӨД ХӨСӨР ХАЯГДСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ
Малчин эмэгтэйчүүд Төрийн ордонд чуулав. Ёуулганд оролцохоор ирсэн Увс аймгийн иргэн Ч.ТУЯА "Өглөө ургах нарнаас үдшийн бүрий хүртэл манай эмэгтэйчүүд тасралтгүй малаа маллаж, орон нутгийн амьдралыг урагшлуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төр нийгмийн бодлого тодорхой хэмжээнд дутагдаж байна" гэдгийг анхааруулсан бол Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын иргэн С.РАЙЯА "Хөдөө орон нутагт мал дээр байгаа эмэгтэйчүүд гэрийнхээ эзэнд туслах ажил эрхэлдэг. Эдгээр хүмүүс сум, аймгийн төвийн эмэгтэйчүүдийг бодвол өөрийгөө хөгжүүлэх, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах, хүний эрхээ эдлэх талд дутмаг байдаг" гэж үнэнийг нуусангүй. .Сүхбаатар аймгийн Халзан сумын иргэн Б.Болортуяа төрсөн цагаасаа аймагтаа амьдарсан агаад цэвэр ус муугаас аль ч насны хүмүүсийн өвчлөл их байгааг сэрэмжлүүлэв. Үүнээс гадна хүүхдүүд сургууль цэцэрлэгт ороход ээж нь хамт байх шаардлага гардаг. Энэ нь гэр бүлийн харилцаанд сөрөг талтай бөгөөд салалтын нэг шалтгаан болжээ. Хөдөөд ажиллаж амьдарч буй эмэгтэйчүүд хүний эрхийн тухай мэдлэг хомс, үүнээсээ болоод эрх нь зөрчигдөж байгааг ч мэдэхгүй эмгэнэлтэй байгааг тэд өөрсдийн биеэр Төрийн ордонд ирж дуулгав… Гэтэл Хөгжлийн банкны хэргээр сонсгол явуулсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хөгжлийн банкны зээлийн 90-ээс дээш хувь нь 2012-2016 онд гарчихсан. Ардчилсан нам засаглаж байх үед гарчихсан. Ингэж харагдах нь зүй ёсных" гэж бурууг бусдынх болгосон мэдээлэл хийв. Эрх баригчид авлигын хэргээс анхаарал сулруулах гэсэн шиг койны хэрэг Монголд дэгдэв. Байр авахаар цуглуулсан мөнгөө койнд алдсан буруутан нь өөрөө биш өрөөлийн сэтгэгдэл гэж чихсэн эмэгтэй хэвлэлийн хурал хийсэн бөгөөд татвар төлөгчдийн мөнгөнөөс хохирлоо барагдуулахыг тэд шаардаж байна. Гэвч үүний төлөөсийг татвар төлөгчид төлөх нь утгагүй билээ.
Холбоотой мэдээ