Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ын дээгүүр ниссэн нь осол гэв

Хуучирсан мэдээ: 2023.02.05-нд нийтлэгдсэн

Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ын дээгүүр ниссэн нь осол гэв

Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ын дээгүүр ниссэн нь осол гэв

Хятадын гадаад хэргийн яамнаас өнөөдөр мэдээлэхдээ, Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ын дээгүүр ниссэн нь давагдашгүй хүчин зүйлийн осол байсан гээд Америкийн улс төрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нөхцөл байдлыг ашиглан Бээжинг гутаасан гэж буруутгав.

Энэ зүйлийг тагнуулын бөмбөлөг гэж сэжиглэж, АНУ-ын тусгаар тогтнолыг "илэрхий зөрчсөн" гэж үзэн, Баасан гаригт эхлэх байсан Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений Хятадад хийх айлчлалаа хойшлуулсан.

"Хятад улс олон улсын хууль тогтоомжийг үргэлж чанд мөрдөж, бүх улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэсээр ирсэн" гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.

Бээжин, Вашингтон Блинкений айлчлалыг зарлаагүй юм. Харин "АНУ-ын мэдэгдэл бол өөрсдийнх нь хэрэг, бид үүнийг хүндэтгэж байна" гэж Хятадын гадаад хэргийн ямнаас мэдэгдэв.

Тус яамны мэдэгдэлд, Хятадын гадаад харилцааны төв комиссын захирал Ван И Баасан гарагийн орой Блинкентэй утсаар ярьж, санамсаргүй тохиолдлын асуудлыг хэрхэн тайван, мэргэжлийн түвшинд шийдвэрлэх талаар ярилцсан гэжээ.

Ван И энэ талаар Блинкенд хэлэхдээ, хоёр тал цаг тухайд нь харилцаж, аливаа буруу дүгнэлтээс зайлсхийх хэрэгтэй гэж хэлснийг яам онцолсон байна.

Тус бөмбөлгийг АНУ-ын талынхан буудаж унагаасан юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж