Шинэ оны эхний өдрөөс Монголд шаталсан татвар үйлчилж эхэлсэн. Улстөрчдийн тайлбарлаж буйгаар энэхүү татварыг тогтоох нь зүйл нийцнэ гэдэг. Гэтэл шаталсан татвар ногдуулах нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг тухай “Татварын үр дагавар” Артур Б.Лаффер, Брайан Домитрович, Жанна Кэрнс Синкефилд номондоо тайлбарлажээ. Энэхүү номны зарим баримт эрхгүй анхаарал татах аж.
Өнөөгийн прогрессив улс төрийн активистууд чинээлэг хүмүүсийн татварыг нэмэгдүүлэх тухай шаардлагыг цөөнгүй дэвшүүлдэг. Тэд татварын нэмэгдэл нь АНУ-ын нийт хүн амын 1 хувийг эзэлдэг өндөр орлоготой хүмүүсийн амьдралд л нөлөөлөхөөс бус нийт эдийн засаг болон олон нийтэд хохирол учруулахгүй гэдгийг нотлохыг оролддог. Тэгвэл эдийн засагч А. Лаффер, Ж.С Синкефилд болон түүхч Б. Домитрович нар Татварын үр дагавар номондоо прогрессив үзэлтнүүдийн дээрх төөрөгдлийг баримт болон логиктойгоор няцаажээ. Уг ном нь АНУ-ын татварын тогтолцоо болон үүний нөлөөлөл нь АНУ-ын эдийн засагт хэрхэн нөлөөлсөөр ирсэн түүхийг авч үзжээ.
Номын бүтэц он цагийн дарааллаар бичигдсэн бөгөөд эхний гурван бүлэгт нь татварын хэмжээ болон татварын орлого хоорондын харилцан хамаарлын тухай эдийн засгийн онолыг авч үзсэн байна. Мөн зохиогчид өндөр орлоготой хүмүүс татвараас хэрхэн зайлсхийдэг аргачлалуудыг дурджээ. Үүнд тухайлбал, тансаг зэрэглэлийн албан оффис, үнэтэй, тансаг үдийн хоол гэх мэт корпорацийн гүйцэтгэх удирдлагууд орлогоо бэлэн бус нөхөн олговорын хэлбэрээр авах эсхүл татвараас хөнгөлөгдсөн бондын хэлбэрээр шагнал урамшуулал авах гэх мэт аргачлалууд багтдаг байна. Мөн бүхэл бүлгийг Лафферын муруйг онолын үүднээс тайлбарлахад зориулсан аж. Лафферын муруй гэдэг нь төр татварын хувь хэмжээг тэгээс дээш нэмэгдүүлэх байдлаар татварын орлогын хэмжээгээ нэмэгдүүлдэг боловч тодорхой түвшинд хүрснээр хувь хүмүүсийн орлого олох эдийн засгийн хөшүүрэг хангалттай буурдаг тул төрийн татварын орлогын хэмжээ хумигдахад хүрдэг гэдгийг илэрхийлсэн эдийн засгийн онолын концепц юм. Номын үлдсэн бүлгүүдэд 1913 онд соёрхон батлагдсан АНУ-ын Үндсэн хуулийн 16-р нэмэлт өөрчлөлт буюу АНУ-д Хүн амын орлогын албан татвар бий болсноос Ерөнхийлөгч Дональд Трампын 2017 оны татвар бууруулсан шийдвэрийг хүртэлх орлогын албан татварын тухай түүх энэ номонд дурдагдана. Татвар нэмэгдэх хэрээр эдийн засгийн өсөлт саарсан бол татвар буурах тутам эдийн засгийн өсөлт сайжирсан гэдгийг баримтаар маш сайн харуулжээ. Хүн амын орлогын албан татвар бий болсноос хойш нийтдээ таван удаагийн татвар бууруулахтай зэрэгцэн бий болсон эдийн засгийн өсөлтийн он жилүүд үргэлжилсэн бол дөрвөн удаагийн татвар их хэмжээгээр нэмэгдүүлэхтэй зэрэгцсэн эдийн засгийн зогсонги байдал, агшилт тохиосон цаг үе тохиосон байна.
Татвар бууруулсан эхний тохиолдол нь 1920-иод оны буюу Дэлхийн 1-р дайны дараах цэргийн асар их зардлыг танаж, татвар бууруулсан үйл явдал байв. Орлогын албан татварын дээд хэмжээг тэн хагасаар бууруулсантай холбоотой эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, татварын бааз суурь өргөжсөнөөр татварын орлогын хэмжээ нэмэгдсэн аж. Удалгүй 1929 оны Эдийн засгийн их хямрал тохиов. Лаффер нар уг эдийн засгийн хямралыг татварын муу бодлогуудтай холбож тайлбарласан. 1929 оны Их хямрал гүнзгийрч ДНБ-ий хэмжээ үлэмж хэмжээгээр буурахад 1930 онд батлагдсан Смүүт-Хоулигийн гаалийн албан татварын хууль батлагдсан нь нөлөөлсөн аж. Энэ нь АНУ-ын түүхэн дэх тайван цагийн үеийн гаалийн хамгийн өндөр татварыг ноогдуулсан хууль болсон түүхтэй. Энэхүү гаалийн хэт өндөр албан татвараас шалтгаалсан эдийн засгийн хямралт нөхцөл байдлыг Ерөнхийлөгч Хувер, Рузьвелт нар улам бүр дэвэргэж орлогын албан татварын дээд хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, хувь хүний нэмэлт орлогоос авах албан татварын (өсөн нэмэгдэх прогрессив татвар) хэмжээг 70 хувьд хүргэсэн байна.
АНУ Дэлхийн 2-р дайнд татагдан орсноор конгресс орлогын албан татварын хэмжээг дахин нэмэгдүүлснээр хувь хүний нэмэлт орлогоос авах татварыг 94 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Гэсэн хэдий ч дайны дараа гэрлэсэн хосууд татварын орлогоо хамтран тайлагнах боломжтой болж, татварын хуульд өөрчлөлт орсны улмаас татварын хувь хэмжээ дайны өмнөх түвшинд хүрч бага зэрэг буурсан байна. Ийнхүү 1948 он гэхэд өндөр орлоготой хүмүүсийн тоо 30 хувь хүртлээ багассан аж. Удалгүй 1950-иад оны үеэс татварын хувь хэмжээ дахин нэмэгдэх болж прогрессив татварын дээд хэмжээ 90 хувьд хүрсэн байна. Өндөр татвар нь бизнесийн мөчлөгт сөргөөр нөлөөлснөөр үе үе эдийн засгийн уналт, хямралыг бий болгох болсон. Ерөнхийлөгч Кеннеди орлогын албан татварын дээд хэмжээг 70 хувь хүртэл бууруулах шийдвэрийг гаргасан тулдаа л эдийн засгийн мөчлөг тодорхой хэмжээнд тогтворжиж, хямралаас эдийн засаг өндийж эхэлсэн. Кеннедигийн татвар бууруулах шийдвэр нь түүнийг нас барснаас хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд эдгээр татварын хөнгөлөлтийн багц арга хэмжээнд гаалийн албан татварыг мөн бууруулж, хөрөнгө оруулалтын эдийн засгийн хөшүүрэгт түлхэц өгснөөр 1960-аад оны эдийн засгийн огцом өсөлттэй он жилүүдийг бий болгожээ.
Үүнтэй төстэй үйл явдлууд 1980-аад онд Рейганыг татвар бууруулахтай зэрэгцэн бий болж байсан түүхтэй. 1970-аад оны туршид АНУ-ын эдийн засаг хямралын нөхцөл байдалтай байсаар байв. Эдийн засаг маш хүндрэлтэй байсан учир АНУ-ын Нийлүүлэлтийн талын школын эдийн засагч А.Лаффер нар өсөлтийг дэмжих хөтөлбөрийн нэг хэсэг болгож татварыг үлэмж хэмжээгээр танахыг шахаж шаардаж эхэлсэн. 1980-аад онд Ерөнхийлөгч Рейган хэд хэдэн татварыг бууруулах хуульд гарын үсэг зурснаар эдийн засгийн хурдацтай өсөлтийг бий болгосон. Хоёр нам татвар бууруулах асуудал дээр зөвшилцөлд хүрч чадсанаар Конгресс арваад жилийн туршид татварын хувь хэмжээг бууруулж, эцэст нь 1980-аад оны сүүлээр Лафферийн тодорхойлсон “нэг шатлалт татварын тогтолцоо” АНУ-д бараг биелэлээ олсноор орлогын албан татварын хэмжээ 15-28 хувь хүртлээ буурсан байна. Мөн татварын хэмжээг инфляцитай уялдуулан тооцох болсон бөгөөд үл хөдлөх хөрөнгийн албан татварыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулсан байна. Үүний үр дүнд 2008-2009 оны Санхүүгийн хямралыг хүртэлх эдийн засгийн хамгийн урт хугацааны өсөлттэй цаг үе үргэлжилсэн түүхтэй.
Зохиогчид татварын сайн бодлого нь эдийн засгийн амжилтын тулгуур гэдгийг сайтар тайлбарлаж чадсан ч гэсэн эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд чухал үүрэгтэй бусад хүчин зүйлсийг орхигдуулсан мэт санагдсаныг нуух юун. Тиймээ, татвар маш чухал. Гэхдээ татвар нь эдийн засгийн өсөлтөд нөлөөтэй цор ганц хүчин зүйл биш юм. Тухайлбал, Лаффер 1970-аад оны эдийн засгийн зогсонги байдлыг тухайн үеийн татварын өндөр хувь хэмжээтэй холбоотой гэдгийг нотолсон ч гэсэн мөн үүнд тодорхой үүрэг роль гүйцэтгэсэн зохицуулалтын болон мөнгөний нийлүүлэлтийн хүчин зүйлсийг дурдаагүй байна. 1970-аад онд АНУ-д эдийн засгийг зохицуулах чиг үүрэгтэй 20 гаруй Холбооны Засгийн газрын агентлагууд байгуулагдсан. Мөн 1980-аад оны эхэн үе хүртэл АНУ-ын эдийн засгийг нэрвэж байсан тэнгэрт тулам өндөр инфляци нь АНУ-ын Холбооны нөөцийн системийн хэрэгжүүлсэн мөнгөний маш муу бодлоготой холбоотой байв. Зохицуулалт, мөнгөний бодлогын муу орчин нь зогсонги байдалд ороход тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэдэг нь дамжиггүй. Нөгөө талаас, 1980-аад оны хүчирхэг эдийн засгийн эх сурвалж нь зөвхөн татварын хэмжээ бага байсантай холбоогүй. Пол Уолкер Холбооны нөөцийн системийн даргаар ажиллаж байхдаа 1982 он хүртэл зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлснээр 2 оронтой инфляцийг үгүй хийсэн. Конгресс Рейганыг ерөнхийлөгчөөр томилогдохоос ч өмнө ачаа тээвэр, агаарын тээврийн болон харилцаа холбооны салбаруудын зохицуулалтуудыг үгүй хийх дорвитой алхамуудыг авч хэрэгжүүлсэн гэх мэт. 80-аад онд татварыг бууруулсан нь эдийн засгийн өсөлтөд түлхэц өгсөн боловч мөнгөний бодлогод реформ хийгдэж, эдийн засгийн зохицуулалтуудыг олноор нь халах шийдвэрүүд (дерегуляц) гарах болсон эдийн засгийн өсөлтөд татвар бууруулснаас дутуугүй чухал үүргийг гүйцэтгэсэн юм.
Зочин 2023-02-05 192.82.87.55
Шаталсан татварыг буруутгахгүй. Үүний хажуугаар далд эдийн засгаас татвар авмаар байна. Иргэдийг нөатын баоимт нэх гээд хаяхын оронд төр засаг болон ТЕГ-аас худалдааны төвүүдээр тандалтын худалдан авалт хийж баримт өгдөггүйг тогтоох, мөн сүүлийн үед онлайн хүргэлттэй худалдаагаар маш их мөнгөн дүнтэй худалдаа хийгддэг тул үүнээс татвар авах тогтолцоогоо сайжруулмаар байна даа.
Зочин 2023-02-05 202.131.225.197
ha raal idsen MANgaruud
Зочин 2023-02-05 202.55.191.130
muriin xutulburtuu yamar ch turliin tatvar nemexgui, xuuxdiin mungiig yalgavargui olgono gej xutsaj bsan MANgar novshnuud dald or
Зочин 2023-02-05 122.201.21.64
Энэ сэтгүүлч судалгаа сайтай маш боломжийн нийтлэл бичжээ. Харин энийг уншаад ойлгох амьтан (унших ч үгүй биздээ) сангийн яам татварын албадад нэг ч байхгүй гэдгийг л баттай мэдэж байна
Зочин 2023-02-05 66.181.190.225
Зарим хүмүүс барууныг учиргүй сайхан гэж худал магтдаг.Тэнд зүгээр сууж сайхан амьдрана гэж ухуулдаг.Хамгийн харгис дэглэм ,ядуу амьдрал орос хятад монголд гэж гүтгэдэг. АНУ-д орон гэргүй гудманд хоноглодог 5 сая,хоолны мөнгө хүрэхгүй халамжийн хоолонд очерлодог 50 сая хүн бий нь худал уу.Тэнд сарын 2500 доллор авах ажил олоход хэцүү Гэтэл түргэн дуудахад 1000 долл,эмнэлагт нэг удаа .зүүлэхэд 200-400 долл, төрөхөд 40000долл,хамгийн хямд хагалгаа 100000 долл гэх мэт бүх зүйл үнэтэй нь худал уу.
Зочин 2023-02-05 103.57.92.88
асуудал нь 1 айлын 2 хүний 1 нь ажиллаж байна. тэгээд өндөр төвар төллөө гэхэд буцаан олголт огт байхгүй. австралид бусад оронд ихэнхдээ төлсөн татвараа гэр бүлийн 1 хүн ажилгүй өрхийн орлого бага , хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхэд гэртээ асарсан тэр ч байтугай 2 автобус дамжиж ажиласан тул татвар төлсөн орлогоосоо буцааж авсан
Зочин 2023-02-05 202.126.89.121
МОНГОЛООС ЯВМААР БНААА 🙏🙏🙏🇨🇦🇨🇭🇪🇺🇯🇵🇰🇷🇺🇲
Зочин 2023-02-05 66.181.190.225
Чаддаг юм бол яв яв. Харин очоод юу ч хийж чадахгүй хулгай хийж улсын нэрийг бүү гутаагаарай.
зочин 2023-02-05 66.181.190.225
Баруун бусдыг зүгээр тэжээгээд байдаг малууд биш. Хэдэн доллор өгөхийн тулд хүч чадлыг чинь ёстой дээд зэргээр шавхана.Өдөрт 10 аас дээш цаг ажиллаж байж хоолоо олж идэх мөнгөтэй болно.Чамд хэн ч туслахгүй.Үхэх сэхэх чинь зөвхөн чамаас хамаарна.Ажилгүй болох бие өвдөх бол жинхэнэ сүйрэл.Монгол шиг дураар авирладаг орон бараг хаана ч байхгүй. Иймээс ч бидний хөгжил цэцэглэлт гацаад байна
Зочин 2023-02-05 202.126.89.121
НИЙГМИЙН БҮТЭЭЛЧ, ИДЭВХИТЭЙ, САНААЧЛАГАТАЙ ХЭСГЭЭС ИХ ТАТВАР ХУРААГААД БАЙХЛЭЭР ТЭР ИДЭВХИТЭЙ ХЭСГИЙН ИДЭВХИ БУУРЧ ГАДААДРУУ АМЕРИК, АВСТРАЛИ МЭТ УЛСРУУ ЗУГАТАЖ ОДНО.
Монгол 2023-02-05 66.181.160.14
Дэлхийн бүх улс шаталсантогтолцоотой ш дээ. Манай орлого гайгүй хэсэг үнэн яндан, өлөн хэзээ ч ханаж цаддаггүй бэрд шиг учраас татвар хүртэл төлөхгүй үхэлдэж байгаа нь үнэн жигшүүртэй. Ийм улс хэдэн бэрд нь үхэж дуустал лав хөгжихгүй тиймээс олон улсын жишиг тогтсон татварыг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй.
Зочин 2023-02-05 66.181.190.225
Бүх оронд түүний дотор баруунд татварын шаталсан тогтолцоо мөрдөгдөөд олон жил болж байна. Үр дүнгээ өгч буйгаас л энэ биз.Манайд үүнийг буй болгосон нь зөв. Харин үүнийг туйлшируулж хэт өндөршүүлж нугалаа гаргаж болохгүй.Татвараас зугтах явдалтай маш хатуу тэмцэх хэрэгтэй. Судал.Багасгах арга механизмыг ол.Хяналт шалгалт сайжруул.