Олзлогдсон 200 гаруй цэргийг солилцов

Хуучирсан мэдээ: 2023.02.05-нд нийтлэгдсэн

Олзлогдсон 200 гаруй цэргийг солилцов

Олзлогдсон 200 гаруй цэргийг солилцов

Орос, Украин дайны хоригдлуудаа солилцож, цэргүүд эх орондоо буцаж ирсэн гэж хоёр талын албаны хүмүүс Бямба гарагт мэдэгдэв.

Украины ерөнхийлөгчийн туслах Андрей Ермак 116 Украин иргэнийг сулласан гэж “Telegram” хуудсандаа мэдэгджээ. Түүний хэлснээр суллагдсан олзны цэргүүд нь  Москвагийн бүслэлтийн үеэр Мариуполийг хамгаалсан цэргүүд, мөн Херсон мужийн партизаны дайчид, зүүн Бахмут хотын төлөө үргэлжилж буй ширүүн тулалдааны үеэр олзлогдсон мэргэн буучид аж.

Оросын батлан ​​хамгаалах яамны мэдээллээр, Арабын Нэгдсэн Эмират улсын зуучлалын дагуу 63 цэргийн албан хаагчийг солилцсон авч ирсэн бөгөөд тэдний дотор зарим "тусгай ангиллын" хоригдлуудыг багтсан гэж мэдэгдэв.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас Бямба гарагт гаргасан мэдэгдэлд эдгээр “тусгай ангилалд” олзлогдсон хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Украины телевизээр мэдээлснээр өнөө өглөө бүс нутгийн амбан захирагч нар Оросын арми тус улсын өмнөд, хойд болон зүүн хэсгийн есөн бүс нутагт цохилт өгсний улмаас сүүлийн 24 цагийн дотор Украинд наад зах нь гурван энгийн иргэн амь үрэгджээ.

Украины зүүн нутгийн Донецк мужид Оросууд пуужингаар буудаж, хоёр хүн амиа алдаж, 14 хүн шархадлаа гэж орон нутгийн захирагч Павло Кириленко  “Telegram”-д мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж