Хятадын агаарын бөмбөлөг Латин Америкт дахин үзэгдэв | News.MN

Хятадын агаарын бөмбөлөг Латин Америкт дахин үзэгдэв

Хятадын агаарын бөмбөлөг Латин Америкт дахин үзэгдэв

Хятадын агаарын бөмбөлөг Латин Америкт дахин үзэгдэв

Хятадын тагнуулын өөр нэг агаарын бөмбөлөг Латин Америкийг дамжин өнгөрч байна гэж Пентагон өчигдөр /2023.02.03/ орой мэдэгдэв.

“Бид Латин Америкаар дамжин өнгөрч буй бөмбөлөгний тухай мэдээг харж байна. Бид үүнийг Хятадын өөр нэг ажиглалтын бөмбөлөг гэж дүгнэж байна" гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер мэдэгджээ.

Бөмбөлөг Латин Америкийн яг аль хэсгээр нисч буй нь тодорхойгүй ч албаны хүний мэдээлснээр АНУ руу чиглээгүй гэж үзэж байна.

Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ын дээгүүр 18 метр орчим өндөрт нисчээ. Энэ нь арилжааны онгоцуудын нисдэг түвшингээс ойролцоогоор таван км өндөр юм.

Албаныхан сэжигтэй бөмбөлгийг мөрдсөөр байна. Гэхдээ одоогоор ямар нэгэн аюул занал учруулахгүй байгаа бөгөөд ойрын хэдэн өдөр АНУ-ын нутаг дэвсгэр дээр байх төлөвтэй байна гэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ үйлдлийг бидний тусгаар тогтнолыг илт зөрчсөн үйлдэл гэж хэлжээ. Энэ явдалтай холбогдуулан амралтын өдрүүдээр Хятадад хийх айлчлалаа хойшлуулсан ч асуудлыг шийдвэрлэхийн тулд харилцаа холбооны шугам нээлттэй хэвээр байх болно гэжээ. "Наймын бүлэглэл" нэртэй тагнуулын хороод ирэх долоо хоногт Хятадын тагнуулын бөмбөлгийн талаар мэдээлэл өгөх юм байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-04 202.55.188.110

Хятад бол Америкаар оролдоод үнэндээ хэрэггүй гай болно дайнч улс биш шүү.

Avatar

Зочин 2023-02-04 64.119.25.54

18 метр орчим өндөрт нисчээ. таван км өндөр юм.

Avatar

тэнэг сэтгүүлч 2023-02-04 64.119.24.60

Ёстой усан тэнэг сэтгүүлч юмаа. 18 м гэснээ доор нь 5 км өндөр ч гэх шиг. Ийм тэнэг нэгжээ ч мэддэггүй юмнуудыг яалтай ч билээ

Avatar

Зочин 2023-02-04 91.231.66.62

Бие тоосон, бугдийг захирагч гээд орсдийгоо бодчизсан муу сайн юмнуудыг бомбогдоод ог Ци минь! давай давай вперёд!!!

Avatar

Зочин 2023-02-04 103.26.195.88

Teneg Ivan bitgii bayarla ene zugeer agaariin bumbulug,udahgui ta nariin tolgoi deer irne

Avatar

Зочин 2023-02-04 85.96.202.207

1 bol oros 1 bolhujaa

Avatar

Зочин 2023-02-04 122.201.26.210

Орчуулага нь худлаа юм биш үү 18м гэдэг чинь баргалж чавраар харавсан ч унахаар юм биш үү бас тэгээд юу гэнээ тээврийн онгоцноос арай дээгүүр гэн үү

Avatar

Зочин 2023-02-04 154.222.4.169

Даварсан х***а нарыг дарах том шалтаг гарлаа.

Avatar

Зочин 2023-02-04 122.201.21.139

АНУ-ИЙН ХУДЛАА ШУУГИАН ТАРЬЖ БАЙГАА ЮМ.18М-ИЙН ӨНДӨРТ ТОМ БӨМБӨЛӨГ ХӨӨРГӨӨД Л ТАГНУУЛ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЫЙДАГ ЮМ. АНУ-ИЙНХАН ҮҮНИЙГ САЙН МЭДЭЖ БЫЙГАА. Хятад манай цаг уурийн бөмбөлөг жолоодлог алдаад замаасаа хазайгаад явчихжээ. Уучлалт хүсье гэсэн гээ биздээ. ОДОО ИХ ГҮРНҮҮД САНСРААС Л БИЕ БИЕНИЙГЭЭ ТАГНААД БАЙГАА БИЗ,

Avatar

Зочин 2023-02-04 202.55.188.87

америкууд чацга алдаж байгаа сурагтай кккк

Avatar

Зочин 2023-02-04 202.55.191.130

18 метр орчим өндөрт нисчээ ….. бараг 6 давхар байшингийн хэрийн өндөрт ниссэн байх нээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж