Хятадын тагнуулын өөр нэг агаарын бөмбөлөг Латин Америкийг дамжин өнгөрч байна гэж Пентагон өчигдөр /2023.02.03/ орой мэдэгдэв.
“Бид Латин Америкаар дамжин өнгөрч буй бөмбөлөгний тухай мэдээг харж байна. Бид үүнийг Хятадын өөр нэг ажиглалтын бөмбөлөг гэж дүгнэж байна" гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер мэдэгджээ.
Бөмбөлөг Латин Америкийн яг аль хэсгээр нисч буй нь тодорхойгүй ч албаны хүний мэдээлснээр АНУ руу чиглээгүй гэж үзэж байна.
Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ын дээгүүр 18 метр орчим өндөрт нисчээ. Энэ нь арилжааны онгоцуудын нисдэг түвшингээс ойролцоогоор таван км өндөр юм.
Албаныхан сэжигтэй бөмбөлгийг мөрдсөөр байна. Гэхдээ одоогоор ямар нэгэн аюул занал учруулахгүй байгаа бөгөөд ойрын хэдэн өдөр АНУ-ын нутаг дэвсгэр дээр байх төлөвтэй байна гэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ үйлдлийг бидний тусгаар тогтнолыг илт зөрчсөн үйлдэл гэж хэлжээ. Энэ явдалтай холбогдуулан амралтын өдрүүдээр Хятадад хийх айлчлалаа хойшлуулсан ч асуудлыг шийдвэрлэхийн тулд харилцаа холбооны шугам нээлттэй хэвээр байх болно гэжээ. "Наймын бүлэглэл" нэртэй тагнуулын хороод ирэх долоо хоногт Хятадын тагнуулын бөмбөлгийн талаар мэдээлэл өгөх юм байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ