Хүүхдээ сургуульд элсэхэд давуу эрх олгосон сайд ял авлаа | News.MN

Хүүхдээ сургуульд элсэхэд давуу эрх олгосон сайд ял авлаа

Хүүхдээ сургуульд элсэхэд давуу эрх олгосон сайд ял авлаа

Хүүхдээ сургуульд элсэхэд давуу эрх олгосон сайд ял авлаа

Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд асан Чо Кук өөрийн нэр нөлөөг ашиглан хүүхдүүдээ их сургуульд оруулсан хэргээр өчигдөр /2023.02.03/ хоёр жилийн хорих ял авлаа. 

Түүнийг эрх мэдлээ ашиглан авлигын хэргийн шалгалтад хөндлөнгөөс оролцсон хэрэгт Сөүлийн төв дүүргийн шүүх буруутгасан. Тодруулбал, тэр ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байх үедээ эрх мэдлээ ашиглан Пусан хотын дэд дарга асантай холбоотой хээл хахуулийн хэргийн шалгалтыг зогсоосон байна. Шүүхээс түүнд шууд ял тулгалгүйгээр өөр хэргүүдэд мөн буруутгажээ. Үүний нэг нь 2019 онд хоёр хүүхдээ их сургуульд элсүүлэхийн тулд бичиг баримт зохиомлоор үйлдсэн хэрэг юм. Мөн тэрбээр Пусаны Анагаахын сургуульд сурдаг охиндоо тэтгэлэг олгох хэлбэрээр зургаан сая воны авлига авсан хэрэгт буруутгагджээ. 

Шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг зургаан сая воноор торгох болсон. Зарим прокурор түүнд таван жилийн хорих ял оноох санал гаргажээ. Чо Кук давж заалдах хүсэлтээ илэрхийлээд байна. 

Чо Кукийн эхнэр Чун Кён Симд мөн боловсролын зөрчлийн хамсаатан гэсэн үндэслэлээр нэг жилийн хорих ял оноожээ. Чун Кён Сим нь охиныхоо сургуульд элсэх эрхийн гэрчилгээг, хүүгийнхээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргээр хэдийнэ дөрвөн жилийн хорих ял аваад байгаа юм. 

Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Чо 2017-2019 онд ерөнхийлөгчийн иргэний хэрэг хариуцсан ахлах нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр 2019 оны есдүгээр сард Хууль зүйн сайдын албан тушаалд томилогдсон бөгөөд нэг сарын дараа дуулиан шуугианы улмаас албан тушаалаасаа огцорсон юм.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-04 119.40.103.6

Манайд ядахдаа тэр зээлийг нь төлүүлээч Тухайлбал Нямдоржийн хүү Анхбаяр билүү түүний төлбөр гэх зэрэг

Avatar

Зочин 2023-02-04 66.181.160.104

манай монголд ийм шударга ёс үйлчилдэг болоосой

Avatar

Зочин 2023-02-04 139.5.217.241

Хууль ёсоо дагадаг орон сайхан юм даа.Монголын нэртэй хулгайчдыг бүгдий нь эр эмгүй хамт шоронд хаттал нь хориосой.

Avatar

Зочин 2023-02-04 66.181.185.152

манай хэд бол бүгд ачигдах юм байнадаа! сайхан юмаа шударга шүүх засаглалтай орон!

Avatar

Зочин 2023-02-04 66.181.161.78

Хуулиа дээдэлж мөрддөг орлн сайхан юм аа.
Манай толгойныхон ингэсэн бол ял авах нь битгий хэл цалингаа ч хасуулахгүй

Avatar

DD 2023-02-04 66.181.161.127

mal aj ahuin oron

Avatar

Зочин 2023-02-04 188.162.254.98

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2023-02-04 165.231.67.192

хууль бол хууль гэж сайхан, манайд бол х** л гэнэ биз дээ. 1-3сар хорих болохоор тийм ч өвчтэй, цагаатган гээд л жишээ авч хуулиа дээдэлмээр.

Avatar

Зочин 2023-02-04 192.82.75.169

Манайд бол ичих ч үгүй татварын төлөгчдийн мөнгөөр гадны хамгийн үнэтэй гэсэн сургуульд хүүхдээ явуулж, улсын тэтгэлэгт хамруулж тансаглуулж байгаад ирдэг. Ирээд ял авах нь битгий хэл улаан гэрлээр газрын дарга, дэд сайд болдог.

Avatar

Зочин 2023-02-04 45.117.35.14

Монголд хууль зүйн сайд асан Ц.Нямдорж Эрдэнэтийн зэсийн үйлдвэрт яаж шахаа хийж,яаж их мөнгө олохыг хүүхэддээ зааж өгсөн.Тэгээд хүүхдээ аль олигтой сургуульд танил талаа ашиглаж сургаад, төрийн албанд оруулж хоёр сайхан хаус хүүхэддээ барьж өгсөн.Тэгээд Ц.Нямдорж ямар ч ялгүй ул ард түмнээ доромжлоод явдаг юм.

Avatar

Зочин 2023-02-04 66.181.160.80

манайд бол энэ үзэгдэл юуч биш сайд нь луйвар хулгай хийчихээд байхад даргынхаа ажлаа хийгээд ард иргэдийгээ ул айл гээд явж л байна дээ ийм ялзарсан нийгэмтэй орон ш дээ МОНГОЛ

Avatar

Зочин 2023-02-04 68.100.57.175

Солонгосууд шиг жагсаж тэмцэж чаддаг болсон цаг бид хөгжинө !!!!!

Avatar

Зочин 2023-02-04 43.242.243.127

ИЙМ ШУДАРГА НИЙГЭМД АМЬДРАХСАН. МОНГОЛЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД БҮГД ХУЛГАЙЧИД, СҮРГЭЭРЭЭ ШОРОН ШААГААД Л, ЕРӨНХИЙ САЙДУУД НЬ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨС ХӨЕӨЛЖ ШОРОНД МАРШЛААД МОНГОЛ ШИГ УЛС ХААНА БАЙНА ДЭЛХИЙД. ИЧМЭЭР ДААНЧ ИЧМЭЭР

Avatar

Зочин 2023-02-04 66.181.177.170

МОНГОЛЫНЧУУДЫН МӨРӨӨДӨЛТ ТӨР

Avatar

зочин 2023-02-04 150.129.140.138

Ийм хууль , хуульчидтай болох юмсан Монгол.

Avatar

Зочин 2023-02-04 66.181.188.85

Манайд бүх юм хамаагүй. Бусад орон шиг хууль мөрддөг болвол бүгд шоронд бүх насаараа!!!!

Avatar

Zochin 2023-02-04 68.148.28.104

Unen unen unen. Mongoliin jinhene bodit baidaliig zuv helsen setgegdel baina.

Avatar

Иргэн 2023-02-04 103.26.195.32

манай сайд, ИХ-ын гишүүд бас хууль зөрчвөл ял авдаг болоосой, жирийн иргэдийг шүүхээр маш хурдан шийддэг, ялыг нь дор нь өгдөг. Харин дарга нар болохоор хойшлуулаад л байна, олон жил хойшлуулж байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгаад хэргийг хаадаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж