Хүүхдээ сургуульд элсэхэд давуу эрх олгосон сайд ял авлаа

Хуучирсан мэдээ: 2023.02.04-нд нийтлэгдсэн

Хүүхдээ сургуульд элсэхэд давуу эрх олгосон сайд ял авлаа

Хүүхдээ сургуульд элсэхэд давуу эрх олгосон сайд ял авлаа

Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд асан Чо Кук өөрийн нэр нөлөөг ашиглан хүүхдүүдээ их сургуульд оруулсан хэргээр өчигдөр /2023.02.03/ хоёр жилийн хорих ял авлаа. 

Түүнийг эрх мэдлээ ашиглан авлигын хэргийн шалгалтад хөндлөнгөөс оролцсон хэрэгт Сөүлийн төв дүүргийн шүүх буруутгасан. Тодруулбал, тэр ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байх үедээ эрх мэдлээ ашиглан Пусан хотын дэд дарга асантай холбоотой хээл хахуулийн хэргийн шалгалтыг зогсоосон байна. Шүүхээс түүнд шууд ял тулгалгүйгээр өөр хэргүүдэд мөн буруутгажээ. Үүний нэг нь 2019 онд хоёр хүүхдээ их сургуульд элсүүлэхийн тулд бичиг баримт зохиомлоор үйлдсэн хэрэг юм. Мөн тэрбээр Пусаны Анагаахын сургуульд сурдаг охиндоо тэтгэлэг олгох хэлбэрээр зургаан сая воны авлига авсан хэрэгт буруутгагджээ. 

Шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг зургаан сая воноор торгох болсон. Зарим прокурор түүнд таван жилийн хорих ял оноох санал гаргажээ. Чо Кук давж заалдах хүсэлтээ илэрхийлээд байна. 

Чо Кукийн эхнэр Чун Кён Симд мөн боловсролын зөрчлийн хамсаатан гэсэн үндэслэлээр нэг жилийн хорих ял оноожээ. Чун Кён Сим нь охиныхоо сургуульд элсэх эрхийн гэрчилгээг, хүүгийнхээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргээр хэдийнэ дөрвөн жилийн хорих ял аваад байгаа юм. 

Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Чо 2017-2019 онд ерөнхийлөгчийн иргэний хэрэг хариуцсан ахлах нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр 2019 оны есдүгээр сард Хууль зүйн сайдын албан тушаалд томилогдсон бөгөөд нэг сарын дараа дуулиан шуугианы улмаас албан тушаалаасаа огцорсон юм.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж