ЕХ-ны удирдагчдыг агаарын дуут дохиотой угтжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.04-нд нийтлэгдсэн

ЕХ-ны удирдагчдыг агаарын дуут дохиотой угтжээ

ЕХ-ны удирдагчдыг агаарын дуут дохиотой угтжээ

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр /2023.02.03/ Киев хотноо Европын холбооны дарга Чарльз Мишель тэргүүтэй удирдагчдыг хүлээн авлаа. ОХУ хөрш улс руугаа түрэмгийлсний нэг жилийн ой ойртож байгаа энэ үед Европын холбооны удирдагчид Украиныг дэмжиж буйгаа илэрхийлэн Киевт айлчилсан нь энэ юм. Тэд ОХУ-д авах хориг арга хэмжээ болон Украины Европын холбоонд нэгдэх үйл явцын талаар хэлэлцсэн. Хэлэлцээрийн үеэр Украин даяар агаарын дайралтын дуут дохио сонсогджээ. 

“Бидэнд бууж өгнө гэсэн ойлголт байхгүй. Украины Европын холбоонд нэгдэх алхам бүрийг бид дэмжинэ” гэж Чарльз Мишель хэллээ. 

Агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио дуугарсан хэдий ч пуужингийн цохилт чухам хаана өгсөн нь мэдэгдээгүй байна. Ийм үзэгдэл Украинд олон сарын турш үргэлжилж байгаа билээ. 

Европын холбооны комиссын ерөнхийлөгч Урсулу фон дер Лейен, Гадаан бодлогын тэргүүн Жозеп Боррелл нар айлчлалын бүрэлдэхүүнд багтсан. Тэд зэвсэг, мөнгө, эрчим хүчний дэмжлэгийг нэмэгдүүлэх, Украины бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд нэвтрүүлэх зэрэг асуудлыг мөн ярилцжээ. 

Дашрамд дурдахад, Европын холбоо Ням гаригаас эхлэн Оросын боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнийг хориглох болсон. Брюссель дэх Европын холбооны төлөөлөгчид өчигдөр /2023.02.03/ Оросын шатахууны үнийг хязгаарлахаар тохиролцжээ. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж