Хятадын цагаан сарын баяр дууссан ч залгуулаад дэнлүүний баяртаа бэлдэж эхэлжээ. Дэнлүүний баярыг долоо хоног үргэлжилсэн цагаан сарын баярын төгс төгсгөл гэж үзэж байна. Тус баяр нь билгийн тооллын тэргүүн сарын шинийн 15-нд болдог уламжлалтай бөгөөд энэ оны хувьд хоёрдугаар сарын 5-ны өдөр таарч байна.
Дэнлүүний баярын нэрийг утгачилан орчуулбал эхлэл, шөнө гэсэн хоёр ханз байдаг аж. Энэ нь өвөл дуусч, хаврын улирал айсуйг илтгэнэ.
Баярын өдөр хүмүүс харанхуйг арилгаж, ирэх жилдээ итгэл найдвар авчрахыг бэлгэдэн дэнлүү асаадаг. Дэнлүү асаах уламжлал 2000 жилийн өмнө Хан гүрний үед дэлгэрчээ. Эрт цагт энэ баяраар гэрлээгүй охид хөвгүүд хоорондоо уулзахыг зөвшөөрдөг байсан. Тийм ч учраас зарим хүн үүнийг Хятадын Гэгээн Валентины өдөр гэж нэрлэх нь бий. Харин орчин цагт хүмүүс салют буудуулж, үзүүлбэр үзэж, оньсого таалцах зэргээр баярыг тэмдэглэдэг болсон. Дэнлүүний оньсого нь цаг хугацааны явцад өөрчлөгдөн хөгжсөөр иржээ.
Хятадуудаас гадна Малайз, Өмнөд Солонгос зэрэг Азийн оронд дэнлүүний баярыг тэмдэглэдэг. Малайзад ганц бие эмэгтэйчүүд сайн хүнтэй гэрлэхийг бэлгэдэн гол, нуур, далай руу жүрж жимс шиддэг. Жимсээ шидэхдээ холбоо барих хаягаа ямар нэг байдлаар хавсаргадаг бөгөөд дараа нь эрчүүд ирээдүйн ханьтайгаа уулзана гэсэн итгэлээр жүржийн эрэлд гардаг аж. Харин Өмнөд Солонгост энэ баярыг Их бүтэн сар гэж нэрийддэг. Тэд дэнлүү асаахаас гадна цагаан будааны дарс ууж, янз бүрийн самар, үр тариа, хатаасан ногоо идэн баяраа тэмдэглэдэг ажээ.
Эх сурвалж: CNN
NEWS2023 2023-02-04 102.89.33.253
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв
Зочин 2023-02-04 195.83.211.139
НАРАНЖАРГАЛ МАНДАХ vnee min hujaad tsagaan sar baihgui yeven sar gej bii
Зочин 2023-02-04 66.181.160.125
Хаврын сар хуучирлаа. Монголчууд ямар сар тэмдэглэх гээд байна аа. Дэлхийд дахиж хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гэж энэ жил байхгүй шүү дээ. Монголд тусдаа сартай болчихсон юм уу.
Зочин 2023-02-04 195.83.211.139
uher min odoo winter uliral