Төв талбайд 22 өдөр жагссан иргэдийн тэмцэл дуусаагүй гэдгийг жагсагчдын төлөөлөл илэрхийлсээр байгаа. Тодруулбал, тус хулгайд холбогдсон хүмүүс хариуцлага тооцох уриалга дэвшүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тогтмол үүнийг сануулна гэсэн юм. Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-наас түр хугацаанд зогсч, энэ оны нэгдүгээр сарын 14-нд "Гэрэл асаая" жагсаалаар үргэлжилсэн.
Жагсагчид Засгийн газарт хэд хэдэн удаа шаардлага өгсөн бөгөөд шаардлагын хариуг ч тухай бүрд нь Засгийн газраас өгсөн. Гэхдээ хариуцлагыг амаар бус бодитоор тооцохыг жагсагчид хүсч байгаа аж.
Мөн жагсагчид ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Түр хороонд салбар бүрийн төлөөллөөс гадна залуучууд багтаж, төрд дуу хоолойгоо хүргэх юм. Нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардсан жагсаалын үеэр иргэд эрх баригчид руу хандсан бус зөвхөн нүүрсний хулгайчдад хандсан шаардлагыг тавьсан.
Холбоотой мэдээ