БШУЯ шинийн 4-ний хичээлийг өөр өдөр шилжүүлэх санал гаргаагүй гэв | News.MN

БШУЯ шинийн 4-ний хичээлийг өөр өдөр шилжүүлэх санал гаргаагүй гэв

БШУЯ шинийн 4-ний хичээлийг өөр өдөр шилжүүлэх санал гаргаагүй гэв

БШУЯ шинийн 4-ний хичээлийг өөр өдөр шилжүүлэх санал гаргаагүй гэв

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусч нэгдүгээр сарын 29-нд хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн. Сар шинийн өдрүүдэд буюу шинийн 1-3-нд бүх нийтээр амрах бөгөөд амралтын дараа Баасан гаригийн хичээлийг өөр өдөрт шилжүүлэх санал иргэд гаргаж буй. Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны яамнаас энэ талаар ямар нэг санал гаргасан эсэхийг тодрууллаа.

БШУЯ-наас өгсөн мэдээллээр “Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа. Энэ нэгдүгээр сарын 30-наас хичээл орсон. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл найман долоо хоног үргэлжилнэ.

Цагаан сарын өдрүүдэд таарах ажлын өдрийн хичээлийг өөр өдөр болгох санал яамнаас гаргаагүй" гэлээ.

Улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад 750 мянган хүүхэд суралцаж байна. Тэдний 78 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орсон юм.

ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ  

I улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны есдүгээр сарын 1-нд эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс зургаан  долоо хоног амарна. Амралт 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гүйцнэ.

II улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2023 оны гуравдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн  долоо хоног амарна. Амралт 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцнэ.

III улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-нд
  • Амрах:   I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны тавдугаар сарын 26-нд
  • IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-нд
  • VI-XII ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-нд эхэлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-04 103.229.123.151

Зохицуулах хэрэггүй, 6 хоног хичээллээд 1 хоног амраад 5 хоног хичээллэхээр хүүхдүүд ядарна

Avatar

zochin 2023-02-04 66.181.161.41

Зохицуулах нь зөв бхо Ирэх 6 дахь өдөр хичээллэчихвэл зүгээр бхо Тэгэж зохицуулж өгөх нь зөв бхо Монголчууд өөрсдөө зохицуулчихдаг хэнэггүйчүүд учраас шинийн 4 нд багш нар хоосон шахуу ангидаа зогсож байснаас 2 сарын 11нд хичээллээд нөхөх нь зөв л бхо Шинийн4 нд хүүхдүүд хичээл таслаад томчууд нь чөлөө гуйгаад ажил ажил биш болох бхо Хүндэтгэж үзэх шалтгаан бол бас байгаа бх Ядаж шинийн 5,6 бас амралтын өдөр бх юм Биш бол ажил эхлэхэд бас болно шд

Avatar

Зочин 2023-02-04 202.9.46.194

Амралтын өдрийг шилжүүлж тэнэгтдэгээ болимоор байна. Баярын өдөр амралтын өдөр таарвал тэр л биз. Баяр болдгоороо болж ажил сургууль ордгоороо орох хэрэгтэй.

Avatar

Иргэн 2023-02-04 64.119.23.222

Цагаан сар гээд айл хэсч , өвчин дэгдээж явснаас хичээлдээ явж байсан нь дээр.

Avatar

Зочин 2023-02-04 202.55.188.35

zugeer l yavdagaaraa yavuul

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж