Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусч нэгдүгээр сарын 29-нд хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн. Сар шинийн өдрүүдэд буюу шинийн 1-3-нд бүх нийтээр амрах бөгөөд амралтын дараа Баасан гаригийн хичээлийг өөр өдөрт шилжүүлэх санал иргэд гаргаж буй. Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны яамнаас энэ талаар ямар нэг санал гаргасан эсэхийг тодрууллаа.
БШУЯ-наас өгсөн мэдээллээр “Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа. Энэ нэгдүгээр сарын 30-наас хичээл орсон. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл найман долоо хоног үргэлжилнэ.
Цагаан сарын өдрүүдэд таарах ажлын өдрийн хичээлийг өөр өдөр болгох санал яамнаас гаргаагүй" гэлээ.
Улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад 750 мянган хүүхэд суралцаж байна. Тэдний 78 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орсон юм.
ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ
I улирал
- Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны есдүгээр сарын 1-нд эхэлж, 16 долоо хоног суралцана.
- Амралт: Бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс зургаан долоо хоног амарна. Амралт 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гүйцнэ.
II улирал
- Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.
- Амралт: Бүх ангийн суралцагчид 2023 оны гуравдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Амралт 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцнэ.
III улирал
- Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-нд
- Амрах: I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны тавдугаар сарын 26-нд
- IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-нд
- VI-XII ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-нд эхэлнэ.
Холбоотой мэдээ