1xBet компанийн Куракао дахь тусгай зөвшөөрөл идэвхтэй, бүрэн ажиллаж байгаа

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

1xBet компанийн Куракао дахь тусгай зөвшөөрөл идэвхтэй, бүрэн ажиллаж байгаа

Сүүлийн өдрүүдэд олон улсын болон аль улсынх нь үл мэдэгдэх спортын жижиг вэбсайтуудад 1xBet сайттай холбоотой худлаа, оновчгүй мэдээллүүд гарч байгаа тул манай байгууллагын зүгээс үнэн зөв мэдээллийг хүргэе.

1xBet нь дэлхийн тэргүүлэгч спортын бооцоот тоглоомын брэнд бөгөөд дэлхийн олон улс оронд тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эрхэлдэг. Тэдний хамгийн голлох байршил нь Куракао улс бөгөөд энэхүү улсад дэлхийн ихэнх томоохон онлайн бооцоот тоглоомын компаниуд бүртгэлтэй байдаг билээ. 1xBet компаний Куракао дахь тусгай зөвшөөрөл нь хүчинтай хэвээрээ байгаа бөгөөд манай байгууллага хамтрагчид болон хэрэглэгчдийн өмнө хүлээсэн үүргээ тасралтгүй явуулж байгааг мэдэгдье.

1xBet бидний тухай мэдээлж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж, албан ёсны мэдээллийн эх сурвалжийг харж, мэдээллээ нягтлахыг хүсч байна.

2023 оны 1 дүгээр сарын 20-нд Josimar хэмээх хүмүүс бага зочилдог вэб сайтад 1xBet дампуурсан гэсэн утгатай мэдээ гарч, энэхүү мэдээ танай улсад бас их тархжээ. Josimar нь өнгөрсөн хугацаанд 1xBet-ийн тухай буруу мэдээллүүд гарч байсан бөгөөд энэ удаа ч огт ор үндэсгүй мэдээлэл гарсанд харамсаж байна. Тэрхүү мэдээлэл нь зөвхөн төсөөлөл болон зохиомол түүхийг барьж бичсэн, бодит үнэнээс хол зөрсөн байсан.

Гэсэн хэдий ч энэ тохиолдолд бид өөрсдийн брэндийн нэр хүндээ хамгаалах ёстой бөгөөд бид энэхүү худал мэдээллийг албан ёсоор үгүйсгэж байгааг мэдэгдэж байна.

Дээрх нийтлэлд 1xBet нь энэ долоо хоногт дампуурлаа зарлалаа гэсэн байсан. Энэхүү асуудал нь мэдээж ямар ч бодит үнэн биш. 1xBet нь дэлхийн хамгийн хурдан өсч, хөгжиж буй бооцоот тааврын брэнд юм.

Дээрх нийтлэлд 1xCorp (Куракао дахь) нь 1xBet-ийн эзэмшигч гэсэн байсан. Энэ бол худал. 1xBet нь Кипрт үндсэн үйл ажиллагаагаа явуулж, олон мянган хүнийг ажиллуулж байгаа.

1xBet нь Оросын бооцоот, тааварт тоглоом гэсэн байсан. Энэ нь худал. 1xBet нь олон улсын тааварт тоглоомын брэнд бөгөөд Кипрт төв оффис нь байж Латин Америк, Европ, Африк, Ази тивд франчайз моделоор олон салбартай үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн манай үйлчилгээ ОХУ, Беларуст зогссон гэдгийг мэдэгдье.

Дээрх нийтлэлд бичсэн байсан 1xCorp-ийн дампуурал нь Онлайн тоглоомын хохирогчдын нийгэмлэг (SBGOK) гэх үл мэдэгдэх байгууллагаас гаргасан байсан бөгөөд 830 мянга орчим евро хожсон хүний мөнгийг царцаасан тухай байсан. Ийм зүйл өмнө нь ОХУ-д болж 1xBet ОХУ дахь тусгай зөвшөөрлөө алдаж байсан гэжээ. Бид энэхүү мөнгө царцаасан зүйлтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд мөрдлөгийн үйл ажиллагаа явуулж байна.

1xBet брэнд нь өөрсдийн дэлхий даяарх фрачайзинг загвараараа дамжуулж олон сая хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж байна. Дэлхий даяарх олон арван сая тэмцээн уралдаанд бооцоот тоглоомын үйлчилгээг шинэ түвшинд үзүүлж буй. 1xBet нь хожсон хэрэглэгчдийн мөнгийг ямар ч хоцрогдолгүй шилжүүлдэг гэдгийг хэлье. Маш цөөхөн тохиолдолд бид эргэлзээтэй бооцоо, тоглолт наймаах гэх мэт асуудлыг өөрийн хяналтын системээр илрүүлэн гаргадаг. Энэ нь өөрөө олон арван жил бооцоот тоглоомын салбарт хөгжиж ирсэн явц юм.

Бид хожсон мөнгө нь хууль бус, гэрээний нөхцлүүд зөрчигдсөн нөхцөлд төлбөрийн шилжүүлэгт барилт хийгээд, мөрдлөгийн үйл ажиллагаа явуулсны дараа данс эзэмшигчидтэй холбоотой арга хэмжээг авдаг. Мөрдлөгийн явцад бид хамтын гэрээний ямар нөхцлийг зөрчсөнийг үндэслээд мөнгийг нь өгч байсан тохиолдол маш их билээ.

1xCorp нь 1xBet-ийг эзэмшдэггүй. Энэ компани нь өмнө нь хэд хэдэн бооцоот тоглоомын платформ, бизнес эзэмшиж байсан Куракаод байдаг компани.

Орос дахь зах зээлийн хувьд бид тус газар нутаг дээрх тусгай зөвшөөрөл угаасаа байгаагүй учраас тусгай зөвшөөрлөө цуцлуулсан зүйл болоогүй. Ийм төрлийн тусгай зөвшөөрөл цуцлах үйл явц өөр бооцоот тоглоомын платформуудад болсон гэсэн мэдээллийг бид авсан.

Мөн дээрх нийтлэлд 1xBet нь Украйнд авсан байсан тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон гэсэн байсан. Энэ нь худлаа юм. 1xBet нь Украйн дахь Улаан загалмайн нийгэмлэгт 1 сая америк доллар хандивлаж байсан бөгөөд Украйнд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байна. Дээрх мэдээлэл худлаа гэдгийг хэлье. Түүнчлэн хэд хэдэн Украйны компани бидэнтэй франчайс хэлбэрээр тус газар нутагт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд байгааг дуулгая.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж