Тайвань хамгийн эрх чөлөөтэй газраар тодров

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Тайвань хамгийн эрх чөлөөтэй газраар тодров

Тайвань хамгийн эрх чөлөөтэй газраар тодров

Хууль дээдлэх ёс, аюулгүй байдал, шашин шүтлэг, үзэл бодлоо илэрхийлэх эрх, харилцаа холбоо, засгийн газрын хэмжээ, олон улсын худалдаа эрхлэх эрх чөлөө гэх мэт 83 үзүүлэлтийг харгалзан үзэж Хүний эрх чөлөөний индексийг улс орон бүрээр тодорхойлдог. Като институт болон Фрейзерийн хүрээлэнгээс хамтран гаргадаг уг индексээр Тайвань Азийн хамгийн эрх чөлөөтэй газраар тодорчээ. 2022 оны индексэд дэлхийн 165 улс өрсөлдсөн. Энэ нь дэлхийн хүн амын 98.1 хувь юм. Тайвань эндээс 14 дүгээр байранд орсон байна.

Индексийн үзүүлэлт бүрийг 1-10 хүртэл оноогоор үнэлдэг. Тайвань шашин шүтлэгээр 9.9, аюулгүй байдлаар 9.5, харилцаа холбоогоор 9.4, иргэний нийгмийн чиглэлээр 9.4 оноо тус тус авчээ. Жагсаал цуглаан хийх, ижил хүйстнүүдийн харилцаа гэх мэт зарим үзүүлэлтээрээ бүтэн 10 оноогоо авсан байна. Гэхдээ олон улсын худалдааны эрх чөлөөгөөр 6.3 оноо авсан нь хамгийн муу үзүүлэлт болжээ.

Япон улс Хүний эрх чөлөөний индексээр Азидаа хоёрдугаарт жагссан бол дэлхийд 16 дугаар байрт орсон байна. Харин Өмнөд Солонгос Азидаа гуравдугаарт, дэлхийд 30 дугаар байрт оржээ.

Эрх чөлөөний индексээр эхний 10 байранд орсон улсуудыг нэрлэвэл Швейцарь, Шинэ Зеланд, Эстони, Дани, Ирланд, Швед, Исланд, Финланд, Нидерланд, Люксембург байна. Дэлхийн бусад томоохон орноос онцлон нэрлэвэл Канад 13 дугаар байранд, Герман 18, Их Британи 20, АНУ 23, Франц 42, Украин 89, Энэтхэг 112, ОХУ 119, Нигери 124, Хятад 152, Саудын Араб 159, Иран 162 дугаар байранд тус тус оржээ. Харин Ойрхи Дорнод, Хойд Африк, Өмнөд Азийн орнууд эрх чөлөөний түвшин хамгийн бага байна.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж