Эрхлээд ханадаггүй зүрхийг чинь яалтай
Энхрий цайлган бүсгүй минь
Энгэрийн чинь үнэрийг мартаж чадамгүй
Энэ л насаараа би үгүйлж явах нь дээ
Ээ дээ, миний энхрий
Эелдэг дөлгөөн бүсгүй минь
Дутуу орхисон жаргалаа
Дуугаараа л би чинь нөхөж явах нь дээ….
….Д.Ганбаярын зөөлөн намуухан хоолой, амьд хөгжмийн. Тайзыг “Хурд” хэдийнэ эзэгнэжээ. Огшсон, хөөрсөн үзэгчид тэднийг даган дуулсаар.
Гадаа хүйтэн 30 градус хүрч, харин “Бөхийн өргөөн”-ий халуун 30 давж байх шиг. “Хурд”, Сараа, Чука, Ө.Уянга, У.Далантай, Д.Отгонжаргал, Г.Эрдэнэчимэг, Д.Банзрагч, Д.Намсрайноров бас “Мотив”. Тэнд дуулсан дуучдыг бүгдийг нь нэрлэвэл багагүй урт жагсаалт гарна.
Бөхийн өргөө хөл гишгэх зайгүй, бүх суудал нь битүү. Рок поп, сонгодог урлагийнхан, зохиолын дуучид нэгэн тайзнаа, нэгэн үдшийг доргиов. Тэр бол “B sound”-ын 10 жилийн ойн тоглолт байв.
Бөхийн өргөөнд урлаг соёлын тоглолт болох нь хэвийн үзэгдэл. С.Жавхланг тоглолтоо хийхэд Бөхийн өргөө нэг дүүрдэг, сар шинийн барилдаан болоход бас нэг дүүрдэг гэж үг бий. Тэгвэл “B sound”-ын “Баярлалаа” тоглолт Бөхийн өргөө дүүргэв, Бөхийн өргөө дүүрэв.
Хотын түгжрэлээс болдог уу эсвэл манайхны цаг барих соёл муу тул эртхэн очиж, суудлаа эзлэхийг чухалчлав. Үүдээр нь тоглолтыг үзэхээр найман настай балчираас наян настай хөгшид дугаарлан зогсож байв. Тоглолт эхлэхэд нэг цаг дутуу. Гэхдээ хүмүүс суудлаа эзлэхийн тулд үүдээр чихэлдэн, хамгаалагчдад ачаалал үүсгэх. Монголчууд хэзээ дугаарлаж сурна даа гэх бодол толгойд зурсхийв.
Шахцалдаан дунд арай гэж суудлаа эзэгнэж, тоглолтыг хүлээлээ. Хөшиг нээгдэж, амьд гитарын аялгуунд саяхан л шаагилдаж байсан заал нам гүмхэн боллоо.
Энэ жил “B sound”-ын 10 жилийн ой тохиож байгаа аж. Тус продакшн өнгөрсөн 10 жилийн хугацаанд 300 гаруй хандивын тоглолт зохион байгуулсныг хөтлөгч үзэгчдэд дуулгав. Мөн 100 гаруй тоглолтоор үзэгчдийнхээ сонорыг мялаажээ. “B sound”-ын үүсгэн байгуулагч Б.Болд урлагийн залуу үеийн төлөөлөл. Дуулна, продюссерлэнэ. Тиймдээ ч, тус продакшнийн ойд урлагийн тэр чигтээ очиж “үйлчлэв”. Энэ бол “B sound”-ын нэр төрийн үнэлгээ гэхэд буруудахгүй биз.
Гялалзсан хар нөмрөгтэй Сараа тайзыг эзэгнэнэ. Тэр яг “Хайрын бурхан” гэлтэй. Одоогоос залуухан байхдаа, олон жилийн өмнө дуулсан түүний “Хайрын бурхан” яг шинээрээ бас ХИТ-ээрээ. Сараа зууны манлай дуучин гэдэгтээ маргахыг аргагүй юм байна, бууж өглөө.
У.Далантай МУГЖ С.Эрдэнэцэцэг нар олон жилийн өмнө хамтран дуулсан “Сэтгэлийн үг”-ээ тэнд дэлгэв. Тэдний фэнүүд ч танхим дүүрэн. Д.Отгонжаргалын ятга мэт хоолой, Г.Эрдэнэчимэгийн “шанзны” аялгуу мэт уянга дуу… Үзэгчид тэдний дуу болгоныг даган дуулна.
Уянгын намуухан дуунд автаж байсан танхимын доргиож тайзнаа “Мотив” гарч ирлээ. Тэд “Цасан бороо” дуугаа өргөж, үзэгчид суудлаасаа босоод бүжиглэх нь тэр.
Ойн баярын гол эзэд мэдээж Б.Болд, Х.Мөнгөнцэцэг. Хэдэн жилийн өмнө дуулианы эзэд болж байсан тэд өнөөдөр гурван хүүхдийн аав, ээж болжээ. Мөнгөнцэцэгийн намуухан, Б.Болдын зөөлөн хоолойноос хайр л урсана, сонсогдоно. Амьдрал хайр дээр тогтдог нь тийм ч биз, үгүй ч биз. Гэхдээ “B sound”-ыг тоглолт хайраар дүүрэн байлаа. “Баярлалаа”, “B sound”. Битгий энэ эрчээ алдаарай.
Б.НАРАНГОО
Зочин 2023-02-03 122.201.22.55
boljdee ene bol urlag bold amjilt husey er hun geheer dan buruutan baidaggui ym emegteichuud ihenh buruug hiij nuguu tald togdoh shuu
Зочин 2023-02-03 122.201.21.64
Рок поп зохиол мохиол нь бүгд хутгалдаад амар ч юмуу кк
Зочин 2023-02-03 66.181.160.92
Үнэхээр сайхан тоглолт ханьтайгаа хамт үзсэн суудал ч олдоогүй пиг дүүрэн байсан шдээ
Зочин 2023-02-03 202.126.90.135
МОНГОЛД Рок Попын салбар нь унтраад 20-иод жил болсон. Зохиолын Дууны салбарынханы Оргил үе Өнгөрөөд 10-аад жил боллоо. Цаашид юу моданд орохыг таашгүй. Ямартай ч Интернэтийн ачаар хүмүүсийн үзэх харах юмс дэндүү ихэссэнтэй холбоотой.
зочин 2023-02-03 66.181.161.41
Зууны манлай бол Норовбанзад гуай л байх даа
Зочин 2023-02-03 202.9.46.157
СУИС зарим мэргэжлээр 4 жилд, ядаж 2 жилд нэг удаа элсэлт авч баймаар. Монгол улс дуучид жүжигчдээр дүүрлээ. Ийм жижиг улсад арай дэндүү олон, тэгээд бүгд авьяасгүй. Энэ мэтийн онцгой гоц гойд юмгүй дуучдыг цаашдаа бэлдэж гаргамааргүй байна. Боловсролын Яам анхаармаар. Эсрэгээрээ, аятайхан гүүр, зам барьчих инженер ганц ч алга. УБ хотод үзээд өгье гэсэн ч гоё уран барилга алга.
Зочин 2023-02-03 202.55.188.34
тиймшүү . караоке дуучид мөөг шиг үржив. хүүхнүүд нь бараг адилхан мэсийн царай зүстэй бас хагас хоолойгоор гиншиж дуулмар аяддаг. онцгой бөгөөд шууд танигддаг тийм цор ганцууд байна уу. нандинцэцэг янжиндулам эд нар шиг
Зочин 2023-02-03 202.55.188.108
дан хөдөө оркууд үздэг болхоор очер дараалал гэж огт мэдэхгүй мал шиг дайрах нь аргагүй.зохиолын дуучидын үзэгчид утгаараа мөн шүү