1,423,642 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

1,423,642 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 2,987,959,800 төгрөгийн үнийн дүн бүхий 1,423,642 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт проперти групп" ХК (BBD +15.00%), "Сонсголон бармат" ХК (SSG +15.00%) болон "Багануур" ХК (BAN +14.91%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Крипто Үндэстэн" ХК (CNF -13.69%), "Бодь Даатгал" ХК (BODI -5.50%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -4.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 29,040 ширхэг нэгж эрхийг 10,657,367 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 37 ширхэг үнэт цаасыг 3,698,900 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг бондыг 1,000,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.78 хувиар өсөж, 38,063.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,903,826,924,647 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж