“Малчин эмэгтэйчүүд нийгмээс хөндийрч байна” | News.MN

“Малчин эмэгтэйчүүд нийгмээс хөндийрч байна”

“Малчин эмэгтэйчүүд нийгмээс хөндийрч байна”

“Малчин эмэгтэйчүүд нийгмээс хөндийрч байна”

Төрийн ордонд өнөөдөр /2023.02.03/ “Малчин эмэгтэйчүүдийн манлайлал” зөвлөгөөн боллоо. Энэ үеэр малчин эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлаар тэдний  байр суурийг сонслоо.


Увс аймгийн иргэн Ч.ТУЯА:

-Монгол орон нүүдэлчин өв соёлыг тээж байгаа онцлогтой орон. Түүний дундаас энэ үүргийг манай эмэгтэйчүүд тээж явдаг. Өглөө ургах нарнаас үдшийн бүрий хүртэл манай эмэгтэйчүүд тасралтгүй малаа маллаж, орон нутгийн амьдралыг урагшлуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төр нийгмийн бодлого тодорхой хэмжээнд дутагдаж байна.

Малчид нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байна. Энэ хэмжээгээр тэтгэвэр тэтгэмж авах эрх зөрчигдөж байна. Энэ талын бодлогыг төр засаг сонсоосой.

Сүхбаатар аймгийн иргэн М.САРАНТУЯА:

-Намайг М.Сарантуяа гэдэг. Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас оролцож байна. Өнөөдрийн чуулганд өөрийн урласан Дарьганга дээлийг өмсч оролцож байгаад баяртай байна. Хамгийн гол нь үндэсний өв соёл болох Дарьганга дээлийг минь олон хүн таашааж байна. Цаашид үр хойчдоо энэ соёлыг уламжлах зорилготой ажиллаж байна. Дарьганга үндэсний эрт дээр үеэс уламжлагдсан дээл маш утга учиртай.

Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын иргэн С.РАЙЯА:

-Хөдөө орон нутагт мал дээр байгаа эмэгтэйчүүд гэрийнхээ эзэнд туслах ажил эрхэлдэг. Эдгээр хүмүүс сум, аймгийн төвийн эмэгтэйчүүдийг бодвол өөрийгөө хөгжүүлэх, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах, хүний эрхээ эдлэх талд дутмаг байдаг. Жишээлбэл, өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл хүүхдээ хүмүүжүүлэхээс авахуулаад хоол унд хувцас хунар бэлдэх зэрэг бүхий л ажлыг хийдэг. Гэхдээ хүний эрх талаасаа 24 цаг тасралтгүй хөдөлмөрлөж байна.

Хувь хүний хөгжил, соёл, мэдээлэл авах, хүмүүстэй харилцах талаар хоцрогдож байна.

Хөдөөд ямар байгаа билээ. Наад зах нь хүүхдүүдийнхээ дэргэд долоо хоногт нэг удаа усанд орох боломж хомс байна. Одоо малчин эмэгтэйчүүд орон нутагтаа очиход мөс үүрээд, хайлуулаад ундны усаа зохицуулж байдаг. Энэ эмэгтэй яаж гэртээ усанд оров гэж. Мэдээлэл яаж авах уу. Мэдээлээс хоцрогдсон хүн наад зах нь сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байна. Хөдөөд амьдарч буй малчин эмэгтэйчүүдийн нөхцөл хэцүү байгаа.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн Т.ЗОРИГОО:

-Малчин эмэгтэйчүүд дээхэн үеэ бодвол ажил нь хөнгөрсөн. Байгалийн хатуу ширүүн уур амьсгалаас болоод гэнэтийн зүйл гарахгүй бол энгийн өдрүүдэд хүндрэлтэй асуудал нэг үеэ бодвол гайгүй болсон. Малчид ер нь олон хүүхэдтэй байдаг.

Жишээлбэл, хөвгүүдээсээ нэгийг нь малчин болгоё, охидууддаа боловсрол эзэмшүүлье гэдэг хандлагатай байдаг.

Тэгэхээр, эмэгтэйчүүд нь төв газар бараадаад боловсрол эзэмшээд явчихаар жендерийн талаасаа учир дутагдалтай байна. Энэ асуудалд төр анхаарч үзээсэй. Үүнээс гадна малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах асуудал орхигдож байна. Эрт илрүүлэг шинжилгээ улс орон даяар явагдаж байгаа. Гэтэл энэ шинжилгээнд малчин эмэгтэйчүүд яаж орохоо мэдэхгүй байна. Хөдөө сумдад мэдээлэл хүрч очихгүй байна. Суманд эрт илрүүлэгт орох боломж байхгүй шүү дээ. ЭМЯ үүнд анхаарч ажиллаасай.

Сүхбаатар аймгийн Халзан сумын иргэн Б.БОЛОРТУЯА:

-Би төрсөн цагаасаа  аймагтаа амьдарсан. Манай сум орон нутагт цэвэр усны асуудал тулгамдаж байна. Цэвэр ус муугаас аль ч насны хүмүүсийн өвчлөл их байна. Ялангуяа элэг, шүдний өвчлөл бидэнд хамгийн их тулгамдсан асуудал болж байна. Манай нутгийн эмэгтэйчүүд ажилч, хөдөлмөрч мундаг эмэгтэйчүүд байдаг. Миний хувьд 2014 оноос хойш мал дээр гарсан. Үүнээс өмнө багийн эмч хийдэг байсан. Үүнээс гадна хүүхдүүд сургууль цэцэрлэгт ороход ээж нь хамт байх шаардлага гардаг. Энэ нь гэр бүлийн харилцаанд сөрөг талтай.

Хоёрдугаарт, мал маллахаар нийгмээс хөндий болдог. Мөн төр засгаас малчин эмэгтэйчүүд рүү хандсан бодлого сул байна.

Архангай аймгийн иргэн Ц.АМАРЖАРГАЛ:

-Аймагт хөдөлмөр эрхлэлтийн байдал харьцангуй бага байдаг. Би Улаанбаатар хотоос Архангай аймагт амьдраад нэг жил болох гэж байна. Хувцас загварын салон ажиллуулдаг. Архангай аймагт 2-3 МСҮТ байдаг.  МСҮТ-ийн оюутнуудыг ажиллах хүч гэж харж байгаа. Тиймээс оюутнуудтай хамтарч ажиллахаар гэрээ хийсэн. Бэлэг дурсгал Архангай аймагт хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн. Гэхдээ орон нутгийн тэр болгон бараа бүтээгдэхүүн хийж, зарж борлуулж чаддаггүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-03 122.201.21.139

Би хэд хэдэн аймаг, суманд малчин айл таньдаг, зарим нь хамаатнууд баыдаг юм. НИЙТЛЭГ НЭГ ЗҮЙЛ АЖИГЛАГДСАН НЬ МАЛЧИН ӨРХИЙН ЭЗЭН НЬ ЭРЧҮҮД БИШ, ЭЗЭГТЭЙ НАР НЬ БОЛСОН БАЙДАЛ АЖИГЛАГДСАН ШҮҮ. Ялангуяа өрхийн санхүүгийн асуудлыг эзэгтэй нар барьж баына.ТӨЛӨГ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ ГЭЖ ГЭРИЙН ЭЗНЭЭС АСУУХАД БИ МЭДЭХГҮЙ АВГАЙГААС АСУУ ГЭХ НЬ НИЙТЛЛЭГ.

Avatar

Зочин 2023-02-03 66.181.161.41

Эрэгтэйчүүд нь нийгмээс хөндийрсөн бхо Эмэгтэйчүүд бол сум аймаг хотод дулаан байранд сургуулийн хүүхдээ харж бна гээд байж байдаг Бас хурал цуглаан бүжиг наадам сонгууль үзлэг оношилгоо сургалтад эмэгтэйчүүд л очдог шд Эрчүүд уулын мухарт сар жилээр хэдэн жилээр хоригдож бгад тэндээ уулын энгэрт ясаа тавьдаг

Avatar

Зочин 2023-02-03 202.126.90.135

УЛАМЖЛАЛТ АРГААР СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХИЙГЭЭД ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛБЭЛ НИЙГМЭЭС ХӨНДИЙРЭХГҮЙ Л ДЭЭ ☝
МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД УЛАМЖЛАЛТ МАХ МАХАН, СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ОГТ АЛГА ‼️

Avatar

Зочин 2023-02-03 139.5.216.189

МАН.Ы ЭХОЛБОО ИЧ

Avatar

Зочин 2023-02-03 66.181.161.88

Орхонтуулийн хүүхэн энгийн үнэн зүйл ярьсан байна

Avatar

Зочин 2023-02-03 192.82.92.42

Энэ одоо юу бэ?!! Хуйсээр члгарч ийм хасин хурал зевлегеенее болиочээ!

Avatar

Зочин 2023-02-03 64.119.27.103

Хасаг хүүхэн хамгийн сүрхий ярьжээ, дарьганга нтр бол эрваатаад л таарсан бна.

Avatar

Зочин 2023-02-03 122.201.21.230

Өө нөгөө дарга ч билүү Еөк ч билүү хүүхэн 2020 онд яаран сандран Монголын эмэгтэйчүүдээр шоу хийгээд хамраараа газар хатгасны даагаа 2024 онд нэхэхээр шоудаж эхэллээ. Болдоо, Монголын эмэгтэйчүүдийг бүү улс төржүүл, авгай гуай…

Avatar

Иргэн 2023-02-03 64.119.25.17

Хөдөөний эрчүүдэд нуужгай олддоггүй учраас тэд төрсөн охидоо хүчинддэг юм.

Avatar

Зочин 2023-02-03 103.212.119.191

сум багт улсаас соёл хүмүүжил суртал сургалт явуулж хөдөөгүүр тоглолт хийгээч хуучны юмнаас яагаад буцааж хэрэглэж болохгүй гэж? мал аж ахуй нь хуучнаараа л байгаагаас хойж явуулын үйлчилгээ байх л ёстошд ямар зэрлэг хүмүүс болгох гэж байгаа биш нэг талаар хот аймаг руу тэмүүлэх нь бага ч гэсэн цөөрөх бишүү

Avatar

Зочин 2023-02-03 103.212.119.191

хуучин илгээлтээр мал дээр гаргаж байсан нь цус ойртолтоос хамгаалах нэг арга байсан шүү

Avatar

Уншигч 2023-02-03 192.82.90.100

сонгууль дөхөөд хэтэрхий улс төржөөд байна уу, эр эм, хөдөө, хот гэж ялгаж салгахаа л өольчих, юуны түрүүнд хүүхдийн эрхийг л сайтар хамгаалчих, бусад нь аяндаа болчихно. хөдөөний хүмүүст хүнд хэцүү ажил эрхэлдэг гэж үзээд бусад хөдөлмөр эохлэгчдээс өмнө тэтгэвэрт /эрэгтэй 55, эмэгтэй 50, хүүхэд хамаарахгүй/ гарцгааж байгаа, хувийн малаа адгуулаад улсад татвар төлдөггүй мөртлөө сарын цалин гэж улсаас мөнгө авах санаатай юм уу. больцгоо зүгээр, хийж чаддаг ажлаа хийгээд зах зээлийн зарчмаараа яв.

Avatar

Зочин 2023-02-03 202.9.40.30

Монголд хэт ардчилал хөгжөөд эмэгтэйчүүд нь эрчүүдээ хайрлахаа больж өрх толгойлж амьдрах дуртай болсон. Солонгосын кино үз сээр байгаад үзэл бодол нь өөрчлөгдөж заавал эр нөхөр, үр хүүхэдтэй байх албагүй гэж боддог болсон. Нөхрөө хайрлах, нөхрөө ойлгох хүнд үед нь дэм болж ухаан хайрлах тал дээр их дутагдалтай болсон. нөхөр нь жаахан архи уугаад цалин мөнгөгүй бол шууд хөөгөөд явуулдаг болсон байна. Монгол эмэгтэйчүүд саяханыг хүртэл ийм байгаагүй.

Avatar

Зочин 2023-02-03 80.148.22.12

энэ ямар ч үр дүнгүй мөнгө үрсэн хурал зөвлөгөөн чинь хэтэрлээ мөнгө угаах бас л нэг арга

Avatar

Зочин 2023-02-03 202.179.27.175

Хөдөөд ажилгүй, залхуу, машин унаж сэлгүүцсэн авгай хүүхнүүд элбэг болох аястай

Avatar

Зочин 2023-02-03 64.119.19.110

Нэгэнт л малчид өөрийн хувийн бизнес ээ эрхэлж байгаа учраас өөрсдөө л шийдлээ хайх хэрэгтэй. Төрөөс бас ч гэж багагүй дэмжлэг үзүүлж байгаа шүү бусад салбартай харьцуулахад. Малын тоо толгойгоо өсгөхийн хирээр ашиг шим ашиглалт буурч сүү цагаан идээгээ боловсруулах, бусад түүхий эдийг чанартай бэлтгэх талаар ямарч алхам хийхгүй байсан. Тэгвэл өнөөдөр түүхий эд эрэлтгүй болгож байгаа юм. Таны түүхий эдийг авч боловсруулдаг үйлдвэрүүд алдагдалд ороод дампуурах нь дампуурч зогсох зогссон.

Avatar

Зочин 2023-02-03 64.119.19.110

Малчин эмэгтэйчүүдийн ажил их мэт боловч бүттэмж багатай байдаг нь цаг завгүй ажилладаг. Эмэгтэйяүүд санаачлагаараа хамтрах, ажлаа хөнгөвчлөа тоног төхөөрөмж авах хэрэгтэй байна. Хаана ч ямар ч ажил хийж буй хүмүүст бүгдээрээ л бэрхшээл тулгарч байгаа. Бүгдийг төрөөс юм уу эсвэл хэн нэгнээс шийдүүлэх гэж маш их санаачлага гаргадаг болжээ. Одоо тэгээд гэрийнх гадаа халуун ус барьж өгөх үүмаргааш очиж усыг нь халаах түлш бэлтгэх үү нөгөөдөр усыг нь халааж усанд нь оруулах уу гэх мэт хязгааргүй..

Avatar

Зочин 2023-02-03 202.126.90.135

МОНГОЛД МАХ МАХАН БА СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДОТООД ХЭРЭГЦЭЭ, ЧАНАР СТАНДАРТ, ХҮРЭЛЦЭЭ ХАНГАЛТГҮЙ ОЛОН ЖИЛ ЯВЖ ИРЛЭЭ ☝ ЯЛАНГУЯА УЛАМЖЛАЛТ АРГААР ХИЙСЭН СҮҮ ЦАГААН ИДЭЭ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БАРАГ БАЙХГҮЙ ‼️ ЭНЭ МАЛЧИДАД СҮҮ ЦАГААГАА БОЛОВСРУУЛАХ, МАЛАА МАЛЛАХ АЖИЛ АСАР ИХ БАЙГАА ЮМСАН ‼️
ХҮН БҮР АЖИЛАА ХИЙМЭЭР БНАДАА ……

Avatar

Нехер 2023-02-03 85.110.51.115

Монгол дахь хеделмер эрхлэлтийн гэхдээ хувийн аж ахуйн хэлбэр биз дээ. Одоо тэгвэл хотод амьдардаг эмэгтэйчууд жаргаад юу ч хийхгуй байгаа юм уу. Яах гээд байгаа юм бэ. Хэн ямар санаатай зохион байгуулж, юу хэлуулэх гээд хичээсэн хэрэг вэ. Тэгвэл Хувийн гуанз ресторанд ажилладаг эмэгтэй ажилчид шаардах бас эрх байна. Гэхдээ хэнээс. Юм л бол бодлого гэх. Гэр орондоо зохицуулж чадахаа больсон уу. Их хурлын гишуун эмэгтэйчуудийн оронд гаргачих. Тэгээд харья.

Avatar

зочин 2023-02-03 192.82.66.30

нийгмээс бол холдоогүй харинч хүүхдүүдээ хараад сумын төв аймгийн төвд тусдаа амьдардаг эмэгтэйчүүд олон болж эрчүүддээ анхаарал сайн тавих хэрэгтэй тэр олон эмэгтэйчүүдийн байгууллагууд их л мөнгө зарцуулдаг даа

Avatar

Зочин 2023-02-03 202.131.225.53

хуучин цагт Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт гэж жил бүрийн 3 сарын 8 нд болдог байлаа, мэдээ мэдээлэл өгөх нийгэмшүүлэх зэрэг олон ажил хийдэг байсан

Avatar

Зочин 2023-02-03 103.57.92.244

Хөдөө хүүхнүүд байдаггүй гэсэн… Харчууд хагсраад сүйд өболж байгаа гэх юм… Жендерийн асуудлаа шийдэхгүй бол хөдөөгин харчууд хусраад дууслаа. Энэ авгай нар дан сумандаа төв дээр амьдарч байгаа…. Хөдөө. хөөрхий нэгэн ТООХУУ нь годос гээд явлаа даа гэдэг шиг боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж