Кака: Яагаад Миланыг дасгалжуулж болохгүй гэж ?

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Кака: Яагаад Миланыг дасгалжуулж болохгүй гэж ?

Кака: Яагаад Миланыг дасгалжуулж болохгүй гэж ?

Милан хотын алдар цуут дерби энэ Ням гаригт болно. Уг тоглолтын өмнө Италийн "Ла Газзетта делло Спорт" сонин дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Какагаас тоглолтын таамаг болон АС Милан багийнх нь эргэн тойронд болж буй үйл явдлуудын талаар ярилцжээ.


-Тантай Реал Мадрид багт хамтран тоглож байсан дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналдо Ал-Нассир баг руу явлаа. Энэ талаарх таны бодол?

-Миний бодлоор тэр чимээгүй, нам гүм хөлбөмбөг тоглох газрыг хүссэн байх. Би түүний энэ шийдвэрийг ойлгож байна. Тэр бол онцгой тоглогч. Түүн шиг тоглогчид багт маш энгийн хэрнээ чухал санаа, ойлголтыг бий болгодог. Хожил бол хожигдол шиг биш гэдэг утга санаа. Надад одоо үеийн залуу тоглогчид үүнийг сайн ойлгодоггүй юм шиг санагддаг. Хэрэв тэд тоглолтод хожсон бол маш сайн харин хожигдсон бол хамаагүй гэж боддог. Энэ бол тийм биш ээ. Малдини үүний тод жишээ байсан. Тэр аваргуудын лигт дөрвөн удаа түрүүлсэн бөгөөд тав дахиа түрүүлэхийг хүсч байсан. Түүн шиг тоглогчид багт нөлөөллийг бий болгож чаддаг. Златаны сэтгэл зүйд талархах хэрэгтэй. Тэр одоо ч гэсэн багт нөлөөлж чадна.

-Та саяхан дасгалжуулагчийнхаа лицензийг авсан. Таныг анх Россонеричуудын эгнээнд авчирч байсан Галлианитай хамтарч багийн удирдлагын албанд орж ажиллах уу?

-Яагаад болохгүй гэж. Галлиани бол маш сайн багш байж чадна. Би түүнтэй Катарт байхдаа ярилцсан бөгөөд би түүнээс суралцах олон зүйлс бий. Италийн хөлбөмбөг одоо ч гэсэн хөл хөдөлгөөнтэй, олны анхааралд өртсөн хэвээр байна. Чи хөлбөмбөгтэй холбоотой л бол Сери-А лигтэй холбогдох л хэрэг гарна.

-Саяны өвлийн наймааны цонхоор Россонеричууд багийн гол тоглогч Леаотай гэрээгээ сунгана гэж бодож байсан ч чадсангүй. Хэвлэлүүд түүнийг багаас явж магадгүй хэмээн таамаглаж байна. Та түүний талаар юу гэж бодож байна вэ?

-Тэр бол гайхамшигтай тоглогч. Би түүнд маш их дуртай. Хэрэв тэр Италийн лигээс явах бодолтой байгаа бол одоо л багаас явсан дээр. Одоо л зөв цаг нь. Гэхдээ миний бодлоор тэр багтаа үлдэх хэрэгтэй. Би Италийн лигийг дамжин өнгөрөх цэг гэж харахгүй байна. Заримдаа АС Миланыг орхин явах нь зөв шийдвэр байдаггүй.

Би харьцуулалтад дургүй ээ. Миний бодлоор Леао бүхий л боломжуудыг бодолцох ёстой. Милан түүнд олон зүйл өгсөн.

Би Галлианитай Катарт ДАШТ-ий үеэр уулзсан. Тэр надад Сери-А лиг зарим тоглогчдын хувьд дамжин өнгөрөх цэг нь, алхам нь болж байна гэж хэлсэн. Надад үүнийг сонсоход таагүй мэдрэмж төрсөн. Сери А лиг бол довтлогч нарт хүнд хэцүү лиг хэвээрэй байгаа бөгөөд би энэ лигийг жижиг лиг гэж бодохгүй байна. Хэдий санхүү, зах зээлийн хувьд тийм ч том биш ч гэсэн. Би Италийн лигээс их зүйл сурч, фанатуудын зүрх сэтгэлд хоногшсон тоглогч болсон.

-Улаан харуудын өнгөрсөн зун авсан гол тоглогчдын нэг бол Чарльз Де Кетелаере бөгөөд түүнийг шууд л Какатай харьцуулаад эхэлсэн. Гэсэн хэдий ч одоо болтол наймааныхаа үнийн дүнтэй дүйцэхгүй байна хэмээн хэвлэлүүд шүүмжилсээр байна?

-Харьцуулалт тухайн хүмүүст дарамт, шахалтыг л авчирдаг. Ялангуяа залуу тоглогчид том багт анх удаагаа элсэн орж буй үед бол бүр ч их. Миний Милан дахь хоёр жилийн эхний хэдэн сар хүртэл их хүнд байсан. Өрсөлдөгч багийнхан чинь чамайг сайтар судалсан байдаг учир бүхий л талаараа хүнд байдаг.

-Энэ Ням гаригт "Улаан харууд" Интертэй тоглоно. Таны хувьд 2003 онд анхны гоолоо тэдний эсрэг оруулж байсан шүү дээ. Ирэх Дерби тоглолтын талаар?

-Би Миланыг дерби тоглолтдоо 2:1 гэсэн харьцаатай хожно гэж бодож байна. Тэд сүүлийн хэдэн тойрогт олон гоол алдсан. Гэхдээ одоо бол дерби тоглолт. Энэ бол эргүүлэн зөв замдаа орох чухал тоглолт. Би их тэнцвэртэй тоглолтыг үзэх болов уу гэж таамаглаж байна. Милан сүүлийн хэдэн тойрогтоо тааруу тоглосон ч гэсэн Интерийг хожвол өөр хэрэг болно.

Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж