УБТЗ-ын зүгээс ачаа тээврийн үйлчилгээг хурдан шуурхай, хүнд ойртуулах үүднээс Тээвэр зохион байгуулалтын албаны чиглэл хариуцсан инженерүүдийг нэг цэгээс ажиллуулж эхэллээ. 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын өдрийн Даваа, Мягмар, Лхагва гаригуудад 9:00-12:00, 13:00-16:00 цагт УБТЗ-ын Удирдах газрын баруун хаалгаар нэвтэрч 147 тоот өрөөнөөс тээврийн доорх үйлчилгээнүүдийг авах боломжтой юм.
Ачаа тээвэртэй холбоотой иргэн, үйлчлүүлэгч байгууллагатай байгуулах гэрээ:
- Транзит ачаа тээвэрлэх, төлбөр тооцоо барагдуулах гэрээ
- Тээвэрлэгчид үл харъяалагдах ачааны вагоныг тээвэрт оролцуулах гэрээ
- Салбар замд вагон тавьж өгч, татан авах гэрээ
- Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программ ашиглах гэрээ
Ачаа тээврийн өдөр тутмын ажилтай холбоотой үйлчилгээ:
- Ачаа вагоны хаяг солилт, ачилт буулгалтын үйл ажиллагааны мэдээлэл
- Ачаа тээврийн программ хангамж ашиглалт, зөвлөгөө
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН
Холбоотой мэдээ