Төв аймагт газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдсэн

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Төв аймагт газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдсэн

Төв аймагт газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдсэн

Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн талаар иргэд цахим хуудастаа бичиж байна. Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.

Төв аймгийн Борнуур суманд өнөөдөр /2023.02.03/ 15:08 цагийн үед 4,1 магнитуд газар хөдөлж, Улаанбаатарт чичирхийлэл мэдрэгдсэн. Одоогоор нийслэлд хэчнээн магнитудын чичирхийлэл мэдрэгдсэнийг тогтоохоор ажиллаж байна гэх мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Төв аймгийн Борнуур сумын төвөөс баруун хойд зүгт зургаан километрийн зайд бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэлээ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар 1-4 магнитудын нийт 1000 гаруй газар хөдлөлт болжээ. Үүнээс Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Төв аймагт болсон томоохон таван газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд 3-5 баллаар мэдрэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж