Улаанбаатар хотын суурьшлын бүсээс 10 мянга гаруй малыг гаргажээ | News.MN

Улаанбаатар хотын суурьшлын бүсээс 10 мянга гаруй малыг гаргажээ

Улаанбаатар хотын суурьшлын бүсээс 10 мянга гаруй малыг гаргажээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа цаг үеийн асуудлаар мэдээлэл /2023.02.03/  хийлээ. 

Нийслэлийн захирагчийн албаны хэлтсийн дарга С.ЭРДЭНЭСАЙХАН:

-“Манай хороо миний гудамж” аяныг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хоёрдугаар сарын 01-ээс аравдугаар сарын 02-ийг хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэхүү аяны гол онцлог нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ санаачилга бүхий ажил үйлчилгээг Улаанбаатар хотын 9 дүүрэгт нэвтрүүлэх гэх мэт иргэд, ААН-д түшиглэсэн аян юм. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод бут сөөгийг нэмэгдүүлэх, арчлах, шинэлэг технологийг нэвтрүүлэх, ААН-ын хоорондох 50 метрийн хоорондын зураглалыг гаргасан байх шаардлагатай. Тухайн зураглалд байгаа иргэд хог цэвэрлэгээ тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж хэвшүүлсэн байх хэрэгтэй. Мал бүхий иргэдийг Улаанбаатар хотын суурьшлын бүсээс гаргах ажлыг зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер  М.БАЯРАА:

-Хоёрдугаар сарын 07-ны өдрөөс Баянгол дүүрэгт  ажиллахаар төлөвлөж байна. Зөвхөн хотын төв биш алслагдсан дүүргүүдэд цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг сайжруулахаар ажиллаж байна. Мал гаргах ажлыг зохион байгуулаад 12 дахь хоног дээрээ явж байна. Нийслэлээс 10 мянга 500 гаруй малыг гаргасан. 980 гаруй алба хаагчид 150 гаруй техниктэй үйл ажиллагаа явуулж байна.

Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

адо 2023-02-03 98.43.62.17

300,400 адуу Маршлын гүүрнээс зүүн тийш амьтаны тарьсан хамаг мод 2 жил сүйтгэлээ.Зэрлэг ноход гөрөөс барьдаг байсан одоо хүн явуулахгүй боллоо.

Avatar

Зочин 2023-02-03 122.201.21.139

ХУД-ийн Эко ЗУРВАСЫН АРД МЕШЭЭЛ БАРИЛГЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН БАРУУХАН ТАЛД АДУУ БАЙГААД БАЙЫГАА ЮМ. эКО ЗУРВАС ДЭЭР АДУУНЫ БААС ШЭЭС НЭЛ БОЛСОН.

Avatar

Зочин 2023-02-03 64.119.27.103

Эрдэнсайхан,Баяраа нарыг цагаан хоолтон болгоё оо !

Avatar

Зочин 2023-02-03 64.119.27.103

Бурхан өршөө, монгол хүн малаа ад үздэг болжээ ! Хөхөө өвлийн хүйтэнд нөмөр бараадаж яваад хотын захын хор оололд ороод ирсэн хэдэн малыг сүр бадруулан хөөгөөд салхи шуургатай нүцгэн газарруу гаргасанаа ид бах болгоод ярьж байдаг гэнээ ! Тэгсэн мөртлөө мах үнэ тэй байна гэж эргүүтнээ, УИХ-ын гишүүн Батсуурь "хотын хүмүүс маш хямд мах идэж бна, манай хилийн цаана мах ямар үнэтэйг мэдэж бна уу ?! " гэсэн нь яах аргагүй үнэн үг шүү !!! Малчид аа ! Малыг хотноосоо зарахдаа кг махыг 20 000 төгрөг гэ

Avatar

Зочин 2023-02-03 64.119.27.103

гээрэй ! Мал хөөж гаргадаг хотыхон мах идэхгүй амьдарч чадах байлгүй дээ !!! Монгол шиг хямд махтай газар дэл хийд байхгүй шүү ! Малчидаа МАХНЫ ҮНИЙГ кг-ыг нь 25- 30 000 болгоцгооёоо !!!
Ченжүүдээ махны үнийг мангар нэмээд өгөөрэй !

Avatar

Зочин 2023-02-03 103.9.90.100

ашгүй дээ, гэрэлтүүлэггүй зуслангийн замд гэнэт л адуу гараад ирэхээр ёстой аймаар юм билээ.бид чинь нэг үеэ бодвол адуу үхэр зам руу орж ирэхгүй болоод олон жил болсон байна. гэснээс Зүүнсалааны адууг гаргасан болов уу

Avatar

иргэн 2023-02-03 103.26.193.226

Малаа нийслэлийн бүс рүү зориудаар оруулж зөрчил гаргасан мянгат малчид, манлай уяачид, иргэдийн хэдэн арван мянган малыг хотоос гаргахад татвар төлөгчдийн мөнгийг яагаад зарцуулах ёстой юм бэ? Хариуцлага тооцдоггүй юм уу? Зөрчлийн хууль энд хэрэггүй юу? Зуслангуудаар бол айлын хашааг эвдэж онгойлгоод малаа оруулж дээр нь өмч хөрөнгийг нь хулгайлж байна.

Avatar

Зочин 2023-02-03 66.181.166.125

ЗҮҮН БАРУУН САЛАА БАРС – 2 ЫН УРДУУР НИЛ АДУУ БАЙНА Ш ДЭЭ НОХОЙ АЛИА АЛДЛАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж