Улаанбаатар хотын суурьшлын бүсээс 10 мянга гаруй малыг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын суурьшлын бүсээс 10 мянга гаруй малыг гаргажээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа цаг үеийн асуудлаар мэдээлэл /2023.02.03/  хийлээ. 

Нийслэлийн захирагчийн албаны хэлтсийн дарга С.ЭРДЭНЭСАЙХАН:

-“Манай хороо миний гудамж” аяныг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хоёрдугаар сарын 01-ээс аравдугаар сарын 02-ийг хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэхүү аяны гол онцлог нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ санаачилга бүхий ажил үйлчилгээг Улаанбаатар хотын 9 дүүрэгт нэвтрүүлэх гэх мэт иргэд, ААН-д түшиглэсэн аян юм. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод бут сөөгийг нэмэгдүүлэх, арчлах, шинэлэг технологийг нэвтрүүлэх, ААН-ын хоорондох 50 метрийн хоорондын зураглалыг гаргасан байх шаардлагатай. Тухайн зураглалд байгаа иргэд хог цэвэрлэгээ тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж хэвшүүлсэн байх хэрэгтэй. Мал бүхий иргэдийг Улаанбаатар хотын суурьшлын бүсээс гаргах ажлыг зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер  М.БАЯРАА:

-Хоёрдугаар сарын 07-ны өдрөөс Баянгол дүүрэгт  ажиллахаар төлөвлөж байна. Зөвхөн хотын төв биш алслагдсан дүүргүүдэд цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг сайжруулахаар ажиллаж байна. Мал гаргах ажлыг зохион байгуулаад 12 дахь хоног дээрээ явж байна. Нийслэлээс 10 мянга 500 гаруй малыг гаргасан. 980 гаруй алба хаагчид 150 гаруй техниктэй үйл ажиллагаа явуулж байна.

Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж