Хүлээлгийн хугацаа урт ч ипотекийн зээлийн материал авч байна

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Хүлээлгийн хугацаа урт ч ипотекийн зээлийн материал авч байна

Хүлээлгийн хугацаа урт ч ипотекийн зээлийн материал авч байна

Арилжааны банкууд ипотек болон орон сууцны зээл дээр дотоод зохицуулалтын дагуу хязгаарлалтыг тогтоож байгаа. Үүний дагуу ихэнх банк ипотекийн зээлийн материал авч байгаа ч хүсэлтийг 1-2 сард шийдвэрлэх боломжгүй гэлээ. Тодруулбал, Хаан банк хүлээгдэх хугацаа 2-3 сар байгаа ч иргэд материалаа бүрдүүлбэл авч байгаа гэсэн юм. Голомт банкны тухайд өөрийн бартер бүхий байрыг ипотекийн зээлээр авах тохиолдолд иргэдийн хүсэлтийг авах зохицуулалт хийжээ. Бусад банк дотоод зохицуулалтаас шалтгаалж зээлийн хүсэлтийг авч байна гэлээ.

Барилга хот байгуулалтын яамны мэдээгээр 2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 175 зээлдэгч 20.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан байна.

Засгийн газрын шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 1-нд тушаал гаргаж, ипотекийн зээлийн хүүг хоёр нэгжээр буулгаж, зургаан хувь болгосон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүү жилийн зургаан хувийн хүүтэйгээр олгогдох болсон. Гэвч цар тахлын улмаас 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал ипотекийн зээл төлөлтийг таван удаа хойшлуулсан нь шинээр зээл хүсэгчдэд хүндрэл учруулж байв.

Тодруулбал, дээрх хугацаанд нийт 63 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдсэн байдаг.

Харин 2023 он гарснаар ипотекийн зээлийн эргэн төлөлт үргэлжилснээр шинээр зээл хүсэгчдийн хувьд зээлээ богино хугацаанд шийдүүлэх боломж бүрдсэн юм. Учир нь, ипотекийн зээлийн эх үүсвэрийн тодорхой хувь эргэн төлөлтөөс орж ирдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж