Гандангийн дэнжийг газарт оруулъя! | News.MN

Гандангийн дэнжийг газарт оруулъя!

Гандангийн дэнжийг газарт оруулъя!

Гандангийн дэнжийг газарт оруулъя!

Хавар болохоор  хог буртаг, үнс нурам нь хийсч, баас шээсний үнэр ханхалдаг газар бол Гандангийн дэнж. Өдгөө энэ газар 00 шинээр ухах ч боломжгүй болж, газар нь дууссан.

Товчхондоо агаар, хөрсний бохирдол нь чинээндээ тулсан бүс гэж хэлж болно.

Судлаачид Гандан орчмын гэр хорооллыг газарт оруулж, барилгажуулах шаардлага бий болсон тухай хөндөж ирсэн ч хэрэгждэггүй нэг ажил болж хувирсан юм.

Засгийн газар өнгөрсөн жил Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгон зарласан. Учир нь, гадаадаас Монголыг зорин ирдэг жуулчдын дийлэнх нь Гандантэгчинлэн хийдийг үзэхийг хүсдэг аж.  Бусад улс орны шашны сүмүүдтэй харьцуулахад нэг их үзүүлж харуулах зүйлээр илүүрхэх зүйл байхгүй ч жуулчдын нүд хужирлах газар болгохын тулд Засгийн газар эхний удаад 24 тэрбум төгрөг зарцуулахаар болж, шийдвэрлэсэн. Энэ нь зөвхөн жуулчны бүсийг хөгжүүлэх зураг төсөл боловсруулахад зарцуулагдах хөрөнгө аж.

Гэхдээ хотын захиргаанд бараг 20-иод жилийн өмнө боловсруулж, батлуулсан Гандангийн дэнжийг хөгжүүлэх төлөвлөгөө байдаг ч мухардалд орсон төсөл гэж хэлж болох нь. Учир нь, оршин суугчид, аж ахуй нэгжийн эзэд газраа зах зээлийн үнээс хэт өндөр буюу тэрбум, тэрбумаар үнэлдгээс энэ ажил хэрэгжилгүй өнөөдрийг хүргэжээ.

Засгийн газраас Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгосноор айл өрхүүд нь хотын захиргааг дэд бүтэц татан өгч, тохь тухтай орчинд амьдрах орчин нөхцөл шаардах нь уу гэтэл хөдлөх шинжгүй нь.

Одоогийнхоо байгаа нөхцөлд амьдрах сонирхол нь давамгайлж буй юм. Энэ тохиолдолд Гандангийн дэнж аялал жуулчлалын бүс болж хөгжиж чадахгүй, эсрэгээрээ монголчууд өмхий хотод амьдардаг гэдэг мессежийг гадаадынханд өгсөн, сөрөг сурталчилгаа л болно.

Судалгаагаар энэ бүсийн хүн ам 5000 гаруй. Нийт өрхийн 630 гаруй нь гэр сууцанд, 769 өрх байшинд, 238 өрх орон сууцанд амьдардаг бол 170 гаруй аж ахуй нэгж  үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Ер нь энэхүү дэнжийг газарт оруулах бодит шаардлага бий гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз. Улаанбаатар хотын захиргаа хөрөнгө мөнгөө хаясан шиг хаяад албадаад ч болов газарт оруулж барилгажуулахгүй бол хотын захын гэр хорооллууд барилгажиж, утаанаасаа салсан ч Гандангийн дэнжийнхэн хог новш, өмхий самхайтайгаа зууралдсан хэвээр аж төрж сууж мэдэхээр л байна.

Агаар хөрсний бохирдлыг бууруулах асуудал бол нийтийн эрх ашигт нийцэж явах ёстой ажил болохоос нэг хэсгийнхний ашиг хонжоо хардаг ажил болж хувирах ёсгүй. Иймээс хотын захиргаа энэ бүсийнхэнтэй хэлэлцээ хийж, газрыг нь эдийн засгийн өнөөгийн үнэлгээгээр үнэлэн худалдан авч, барилгажуулахгүй бол ая талыг нь харна гэвэл ахиад 10 жил өнгөрөхөд хог шороо нь бургисан, үнс нурамдаа дарагдсан, угаадас нь нийтийн зам талбай руугаа урссан, өмхий нь үнэртсэн хамгийн бохир жуулчны гудамж болж, нэрлэгдэхийг үгүйсгэх аргагүй.

Улаанбаатар хот хоёр удирдлагатай болсны хэрэг юу билээ. Дээр нь Баянголоос УИХ-д сонгогдсон гишүүд ч энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагтай, иргэн хаана оршин амьдрах нь хүн бүрийн эрх боловч, нийтийн эрх ашиг гэдэг зүйлийг нэгдүгээрт тавиагүйгээс өнөөдрийн энэ их асуудлууд үүсч буйг ч хаа, хаанаа хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ. Хэдий болтол Гандангийн дэнжийнхний ая талыг харж, хажуу хавирганд нь амьдардаг хүмүүс ч агаар, хөрсний бохирдолд нь эрүүл мэндээ хохироох юм бэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-03 202.126.89.121

ГАНДАНД ӨНГӨРСӨН 30 ЖИЛД ДАРГА НАРЫН ХУТГАСАН БАНТАН "ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ" НЭРТЭЙ УС, ДУЛААНЫ ШУГАМ ТАТСАНААС БОЛЖ АЙЛУУД ГАЗРАА ХЭДЭН ТЭРБУМААР ЗАРЖ ОРОНД НЬ АВАРГА ТОМ ЦЭМЭНТЭН ШУГУЙ БОСООД ЭХЭЛЧИХЭЭД БНА ☝
ЭНЭ ГАНДАНГИЙН АЙЛУУДАА БУШУУХАН НҮҮЛГЭЭД ГАНДАН ГЭХ СОЁЛЫН ӨВӨӨ ХАМГААЛЖ ЭРГЭН ТОЙРОНД ЗҮГЭР Л ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЧИХААЧЭЭ‼️ 🙏🙏🙏
УБ ХОТОД ГАНЦ Ч ГСН ГАЗАР АМЬСГАЛАХ АГААРТАЙ, ГАДНА ДОТНЫ ХҮМҮҮСТ ҮЗҮҮЛЭХ ЮМТАЙ БОЛОХСОН ‼️

Avatar

Zochin 2023-02-03 124.158.68.118

100 жилийн өмнө ийм л байсан засаж сайжирсанюм байхгүй. Монгол улс Улаанбаатар хотыг хамгийн муухай харагдуулдаг газрууд Гандан, Урт цагаан гэх мэт.
Үтэр түргэн нураацгаая‼️

Avatar

зочин 2023-02-03 66.181.191.106

Гандангийн дэнжийг чөлөөлж чадах юм бол ногоон төгөлтэй болгож, цэцэрлэгжүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-02-03 202.126.89.121

САЙД, ДАРГА НАР " ДЭД БҮТЭЦ " ТАТСАН НЭРТЭЙ ХЭДЭН УС, ДУЛААНЫ ШУГАМ ТАТАЖ, МӨНГӨӨ УГААСАР Л БАНТАНГАА ХУТГАСААР Л…..БУЯНАА БАРСАН БАС ҮЙЛИЙН ҮРТЭЙ ТӨРТЭЙ УЛС ШҮҮ ДЭЭ БИД ЧИНЬ ⁉️
АЙЛУУД НЬ ТҮРҮҮЧЭЭСЭЭ ГАЗРАА ХЭДЭН ТЭРБУМААР ЗАРЖ ТЭР ГАЗАРТ НЬ ЦЭМЭНТЭН ШУГУЙ БОСООД ЭХЭЛЧИХСЭЭН 🙈🙉🙊

Avatar

Зочин 2023-02-03 192.82.67.66

Онцлогийг нь хадгалж хөгжүүл. бохирыг нь шийд. худалдаж болохгүй луйварчдаа.

Avatar

зочин 2023-02-03 192.82.67.24

Гандангийн айлуудыг зайлуулаад хороолол баривал тийм сонин сайхан зүйл болохгүй. Газар шороог нь хуулж цэвэрлээд хуучин маягийн мөртлөө одоогийн технологоор 1-2 давхар байшин барьсан нь ононо. Гадаадад хуучны маягийн байшингууд харагддаг гэтэл тэрний гадна фасад нь хуучны барилгын хэв загварыг дууриалгасан төдий зүйл байдаг. Бээжинд хориотой хотын хажууд хятад навтгар байшингуудын хороолол байдгийг харсан биздээ. Тэр нь одоо цагийн дэд бүтцийн бүх холболтуудтай байдаг. Тэрэн шиг шийдсэн нь дээр.

Avatar

Зочин 2023-02-03 202.126.89.121

СУУРЬШИЛЫН БҮС БАЙХАД ЗОХИМЖГҮЙЭЭ , ЗҮГЭР Л ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ☝

Avatar

Иргэн 2023-02-03 64.119.26.84

2 гараа өргөөд дэмжинэ бүр шинээр дахин төлөвлө

Avatar

Зочин 2023-02-03 66.181.160.80

айлууд амандаа орсон үнэ хэлсэн ч хамаагүй шууд төр төмөр нүүрээ харуул тэгэхгүй бол цаашидаа эхүүл ахуйн нөхцөлд амьдрахад бүүр хэцүү болно шүү

Avatar

Зочин 2023-02-03 66.181.160.80

одоо газарт оруулах цаг нь болсон

Avatar

иргэн 2023-02-03 103.212.118.181

маш ЗӨВ санал тавьж,

Avatar

Зоригоо 2023-02-03 202.126.89.61

Зөв зүйтэй санал дэвшүүлсэн байна. Гэхдээ наад олон айлууд чинь өчнөөн тэрбум төгрөг нэхээд хөдлөхгүй л дээ.

Avatar

Shunaluud 2023-02-03 192.82.81.95

Terbum ch geh shig anh unegui avsan hulgaichud l bga. Shuud huraagaad orond n hotiin zah ruu 0.7 ga gazar ogyo avbal av baival bai, hashaand chin 5 say, baishind chin 20 say ogyo avbal av baival bai gel hooh heregtei. Gazar bol ulsiin omch baih yostoi.

Davartsan damsaknuudig hoogood hucheed nogoon baiguulamj burhnii tsetserlegt hureelen buhii denj bolgoh heregtei.

Avatar

Зочин 2023-02-03 66.181.191.81

газрыг нь зохих ёсоор үнэлэж аваад ганданг тойрсон цэцэрлэгт хүрээлэн болгоод жуулчидад үйлчлэх үйлчилгээний цэгүүд нээх хэрэгтэй

Avatar

Зочин 2023-02-03 66.181.161.85

Наана чинь 100 жил болсон хашаа бас жорлон байгаа. Соёлын үнэт өв гээд буулгуулахгүй дээ. 100 жил болсон жорлонгийн я*****с монгол хүнийх учраас одоо бараг үнэт эрдэнэ болж байгаа гэх байх даа.

Avatar

Төмөрбат.Н 2023-02-03 203.91.115.52

ХА ХА ! ӨМЧ ХУВЬЧЛАЛААР ОНОГДСОН ГАНЦ ӨМЧ НЬ ! ЗАСАГ ХАШАА БҮРД ДЭД БҮТЭЦ ОРУУЛЖ ӨГӨХ ӨРТЭЙ ШҮҮ ДЭЭ ! ДЭЭР НЬ ТЭР ХАВИЙГ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХУВИЙН ХАУС ХОРООЛОЛ БОЛГОХООС ӨӨР АРГАГҮЙ Л ДЭЭ ! ЭНД БАС БАЯНБҮРДИЙН АРЫН ГЭР ХОРООЛОЛ ХАМРАГДАХ ЁСТОЙ !

Avatar

Зочин 2023-02-03 66.181.190.225

Маш зөв.одоогийн айлуудыг нүүлгэн шилжүүл. маш сайн зураг төслөөр үзэмжтэй барилгажуул. Нийслэлийн бахархал болох газар болго.

Avatar

Зочин 2023-02-03 88.103.226.209

yamar ch shaardlaga baihgui

Avatar

Зочин 2023-02-03 202.9.46.214

Ерөөс гандан гэлтгүй, хашаа хороондоо бохир заваан амьдарч байгаа айл өрхийг хотоос зайлахыг шаардах хэрэгтэй

Avatar

зочин 2023-02-03 103.212.119.191

өчнөөн төр солигдлоо гэр хорооллоос хороож чадахгүй юм гандан бол одоо юүхэв дээ хорьдугаар зуунд ийм муухай бохир байгаагүй шүү хашаа нь жигдхэн хүрэн зос зостчихсон гудамжаа фэмбийтэл шүүрддэг гаднаа угаадас асгавал хороон дарга бөөн асуудал үүсгэнэ арилгуулна бүгд гэрийнхээ дээврийг сайхан шүүрдээд цэвэрлэчихдэг хашаа хороогоо бол бүр цэмцгэр байлгадаг байсан одоо дан архичин гуйлгачингууд өчнөөн саяын үнэтэй газар шээж баагаад хэвтээд байдаг нь ер нь ямар учиртай юм болчихов доо ёстой малаа

Avatar

Зочин 2023-02-03 202.126.89.121

ГАНДАНГИЙН ГАЗАР ДЭЭР ОЛОН ДАВХАР ОРОН СУУЦ НЭРТЭЙ ЦЭМЭНТ ЦУТГУУЛЖ ЯАВЧ БОЛОХГҮЙ ☝ ЧОЙЖИН ЛАМЫН МУЗЕЙГ БАЛЛАСАН ШИГ СОЁЛЫН ӨВ ГАНДАНГ БАС БУДАА БОЛГОНО ☝
ЗҮГЭЭР Л ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИХ НЬ ЗӨВ

Avatar

Зочин 2023-02-03 202.126.89.170

ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ АЛЬ ОЛОН ЖИЛИЙН ОМНО ГАЗАРТ ОРУУЛЖ ХАМГИЙН ДЭЭД ЗЭРГЭЭР ОРЧНЫГ НЬ ТОХИЖУУЛАХ ЕСТОЙ БАЙСАН

Avatar

Зочин 2023-02-03 202.9.40.30

Хотын өнгө зүсийг гутааж байгаа тэр газрыг орчин үежүүлэх нь зөвөө. Гудамжаар явахад жорлон үнэртэй зун бол бэрх шүү

Avatar

Зочин 2023-02-03 103.26.194.106

төр иймхэн газрыг барилгажуулж дийлэхгүй л бгаашдээ Яг 5р цахилгаан станц шиг улиг болтлоо ярьж бна

Avatar

Зочин 2023-02-03 64.119.22.199

Gazart oruulna geed galavin uyed shiidver garaagui biluu.

Avatar

иршэг 2023-02-03 192.82.78.129

1 р асуудал Газрын шилжилтийг нь бүрмөсөн зогсоох ёстой Эзэмшигчийн нэр ш лжүүдэх болон газрын хуваах гэх мэт асуудал байхгүй болно гэсэн үг Ингээдтзөвхөн тухайн газар эзэмш гчтэй л хотын захиргаа хэлцэлд орох ёстой
2 т газрыг хлтын захиргаа авах хэлцэлд хүрэхгүй нөхцөлд хугацаа өгч бохир цэвэр усны сүлжээнд холбогдох ,өнгө үзэмж д дайны талыншаардлага өгөх хэрэгтэй
Гудамж хоорондын зайн тохижилтийг хот нэгдсэн тохижиолтоор хийж өгөх ба сулландсангакарт эргэж ямар ч барилга барихгүй зөвхөн

Avatar

үргэлжлэл 2023-02-03 192.82.78.129

дайны …..гэж бичсэнийг дизайн гэж унших….
сүүлд.ногоон байгууламж ,талбай байна гэж унших

Avatar

Иргэн 2023-02-03 64.119.22.148

Эдүгээгээс 100 жилийн өмнө л "түмэн багц хүжийг шатаавч үнэрийг дарамгүй " гэж их зохиолч Нацагдорж бичиж байвдаа

Avatar

Иргэн 2023-02-03 183.177.98.26

Гандангийн гэр хорооллын нүхэн жорлонгуудыг хориглож, бохирын шугам, цэвэр ус, халаалтын шугам оруулж гал түлэх зуух, янданг болиулж жишиг хороолол болгож, оршин суугчдыг хашаандаа хөрөнгө оруулалт хийж, өнгө үзэмжтэй байшин, төмөр хашаатай болох, хашаандаа мод цэцэг тарих шаардлага тавих, боломжгүй бол ипотекийн зээл олгох нөхцлөөр шийдвэрлэх шаардлагатай.

Avatar

ШУГАМ СҮЛЖЭЭ БҮҮ ТАТ ☝ 2023-02-03 202.126.89.121

ТИЙШЭЭ ШУГАМ ТАТААД ДЭМИЙ АЙЛУУД НЬ ГАЗРАА ТЭРБУМ ТЭРБУМААР ЗАРЧААД ЯВААД ӨГНӨ, ТЭР ГАЗАР ДЭЭР НЬ ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ШАМБААРАЛДСАН 20-30 ДАВХАР ОРОН СУУЦ НЭРТЭЙ ЦЭМЭНТ ЦУТГААД ДУУСНА ‼️

Avatar

Зочин 2023-02-03 202.9.46.21

Энэ б**с эргэх зайгүй, нүхэн жорлон, угаадас болсон хашаанцрууд тэгээд хотын төвийн 2 өрөө байрнаас өндөр үнэтэй гээд бод доо.

Avatar

Зочин 2023-02-03 202.126.90.135

ЗӨВ. ГАНДАНГАА ҮЛДЭЭГЭЭД АЙЛУУДЫГ 100% НҮҮЛГЭЭД ОРОНД НЬ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛБАЛ ТҮМЭН ОЛОНД ТУСТАЙН ДЭЭР ГАДААД ДОТООДЫН ЖУУЛЧДАД СОЁЛЫГ СУРТАЛЧИЛАХ, АЯЛАЛЫН БҮС БОЛОХ БОЛОМЖТОЙ ☝ МӨН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОХИРДОЛ Ч АРИЛНА ☝

Avatar

зочин 2023-02-03 124.158.66.166

энэ гандангийн дэнжийн айлууд ихэнх түрээсийн хашаа гэрүүд. газрын эзэд нь хашаа амбаар гэрээ түрээсэлчихээд өөрсдөө өөр газар амьдардаг. иймд гандангийн айлуудын эзэмшил газрыг төр өнөөгийн хууль тогтоомжид заасан үнэлгээгээрээ худалдаж аваад цэцэрлэгт хүрээлэн байгуулсан нь дээрээ.

Avatar

Da 2023-02-03 59.153.113.174

Zov estoi zavaan gazar

Avatar

Зочин 2023-02-03 66.181.180.188

Хүний эрх гэж гэж хашгирсан тэхэгүүдийг харж суувал 100 жил ч болно тэр зарагддаггүй оронсууцандаа хөөж оруулаад түрж тэгшлээд хийх юмаа хийе төрийн төмөр нүүр зарим үед хэрэгтэй байна шүү дарга нараа

Avatar

Зочин 2023-02-03 103.87.255.28

Agaar bohirduulj hun horduulsan geed tatbariin nemeed gazriin tatbariin bas orchin bohirduulsan geed nemeed toguuliar hushuuregdeh heregtei tegbel bugd nuugeed yabna

Avatar

Зочин 2023-02-03 66.181.161.127

Төвийн шугамд холбож цэвэр орчин болгох
хэрэгтэй. Улс оршин суугчдад нь төлбөрийг нь хангалттай өгч бүрэн улсын мэдлийн цошцолбор болгохрнь чухал

Avatar

Зочин 2023-02-03 103.87.255.28

Agaar bohirduulj hun horduulsan geed tatbariin nemeed gazriin tatbariin bas orchin bohirduulsan geed nemeed toguuliar hushuuregdeh heregtei tegbel bugd nuugeed yabna

Avatar

зочин 2023-02-03 192.82.66.30

жуулчдыг татах зорилгоор харин ч сайн тохижуулах хэрэгтэй ядаж л хашааг нь засмаар

Avatar

Зочин 2023-02-03 66.181.161.127

Энэ газрыгМонголын аялал жуулчлалын тэргүүлэх төв болгож өөрчлөх хэрэг эй.
Улсынхаа нэрийг гаргах цэвэр дээд зэрэглэлиян
байгууламжуудыг барих нь чухал

Avatar

Хараа 2023-02-03 202.179.21.238

МАНынхан хувааж идэх сэдэл

Avatar

Зочин 2023-02-03 103.212.119.191

идэгээ идэг яршиг зүгээр бөмбөгөр орох гээд алхахаар цул баас шээс ханхлаад архичид гуаглаад хэцүү яршиг алга л болж байвал яадгийн

Avatar

Зочин 2023-02-03 192.82.68.66

хамгийн балиар газар шинэ төлөвлөлт хийж газрын хөрстэй нь тэгшил

Avatar

Зочин 2023-02-03 124.158.67.166

Амьдрал мэдэхгүй амандаа орсноо ярьж болохгүй байх аа,,, Мэдээж өөрчилж шинэчилэх нь зөв ч хувь хүний өмч рүү хамаагүй дайрч давшилахаа больсон дээр шүү,,,,Төвийн шугам сүлжээнд холбоно гэж хэдэн жил хуурч ийм байдал үүсгэсэн шүү наад Их Хурлын Гишүүд чинь Төвийн шугам татаад өгчихвөл байдал шал өөр болно оо,Сонгууль ойртхоор л худал амлаад хүрээд ирдэг Үнэн бол ийм л бн даа…

Avatar

Зочин 2023-02-03 202.179.24.98

estoi buzar bulai bolson gazar

Avatar

Зочин 2023-02-03 203.98.76.4

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН-2 БАЙГУУЛАЯ, АЙЛУУДЫГ БҮГДИЙН НҮҮЛГЭЭД

Avatar

Зочин 2023-02-03 192.82.77.211

албадан ГАЗАР чөлөөлөх хэрэгтэй. хөрсний бохирдол н арай дэндүү. Алийн болгон ая тал засах вэ.

Avatar

Зочин 2023-02-03 103.26.195.117

Ёстой зөв шүү, Балиар баас шээс ханхлуулсан газар

Avatar

Зочин 2023-02-03 124.158.67.104

Нэг гэр бүлийн эрх ашгийг нийтийн эрх ашиг, улсын эрх ашгаас дээгүүр тавихгүй үндсэн хуультай шүү. Хош гэж хэлье.

Avatar

Зочин 2023-02-03 103.161.242.155

хүний хувийн өмчийг дээрэмдэхгүй хуультай л даа эхлээд ардчилал зах зээл гэдгээ ойлгочих олон нийтийн эрх ашиг чухал ч хүнийг хохироож болдоггүй ю мал даа

Avatar

Зочин 2023-02-03 103.57.92.244

Энд ямарч байсан ЭКО орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Задгай зуух, Ил 00 , байж болохгүй. Гэхдээ үнэн заваан газар үмхий оргиод л баас үнэртээд, хир буртаг нь амаараа гарсан. Дундат зуунаараа газар….

Avatar

Иргэн 2023-02-03 202.126.89.54

бүх айлууд галладаг. хашаандаа нохойтой хажуугаар нь явхад өмхий гудамжинд угаалаа.нүүрсэн түвшнийхэн үндсийг асгасан.айлуудын хаалга нь өнгө үзэмж муутай дээр үеийн хятад гудамжийг санагдуулам тийм л газар да.хажууд нь 16жил үйл ажиллагаа явуулж бна.арайл дэндүү амьдрах юм.оршин сууж байгаа айлууд.хотын захиргаа дүүрэг 16р хороо юуч хийж бгаа юм алга.утаатай бохир орчин угтдаг.ядахдаа зарим машин угаалга дугуй шатааж амьсгалах аргаггүй бна.яаж ийм байдлаас салах вэ?

Avatar

Утаа 2023-02-03 103.11.195.2

Утаа аймшигтай тэр хавиар

Avatar

Зочин 2023-02-03 202.131.245.34

жуулчид гандан үзчихээд дараа нь жинхэнэ монгол амьдралыг үнэгүй хараг л дээ, дэлхий дээр өөр газраас ийм навсайсан юм олж харахгүй, аялал жуулчлалын контент болгочий

Avatar

Зочин 2023-02-03 202.126.89.103

Uniig ni diilehgui,hen ch orohgui.

Avatar

Зочин 2023-02-03 66.181.161.181

Бүх нүхэн жорлонгуудыг нь устгаж хаяад бусдыг нь яг хэвээр нь орхи.Төвийн бохирт холбогдсон боловсон 00 хий

Avatar

Зочин 2023-02-03 103.87.255.28

Unen zavaan gazar. Hotiin tuvd b**s sheej ni sabirsan iim gazar bailgah hereggui

Avatar

Зочин 2023-02-03 64.119.24.126

amia boddog amandaa orson une hepdeg humuus shuudee bid chini.

Avatar

Иргэн 2023-02-03 66.181.160.30

Гандангийн дэнж дэд бүтэцэд холбогдоод эхэлсэн. Энхний айлууд төвийн дулаан, цэвэр бохир усаа холбоод амьдарч байгаа. Ямар ч судалгаагүй мэдээ бичиж байхаар гандангаар нэг бүтэн тойроод үз. Бас хүний өмчийг шууд хүчээр ав гэнэ үү? Танай сайт бас хуучин нийгэм рүүгээ явжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж