Бээжингийн нислэгийг нэмэх талаар авиа компаниуд хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Бээжингийн нислэгийг нэмэх талаар авиа компаниуд хүсэлт гаргажээ

Бээжингийн нислэгийг нэмэх талаар авиа компаниуд хүсэлт гаргажээ

Хятад улс өнгөрсөн сараас эхлэн гадаадаас ирж буй зорчигчдоос шинжилгээ авахгүй болж, хорио цээрийн дэглэмийг сулруулсан. Үүнтэй холбоотойгоор агаарын тээврийн авиа компаниуд Бээжин рүү долоо хоног тутамд үйлддэг байсан нислэгээ сэргээж байгаа юм.

Хилийн чанад дахь олон агаарын тээвэрлэгчид ийнхүү Хятад руу хийх шууд болон төлөвлөгөөт нислэгээ сэргэсэн бөгөөд цаашид долоо хоног тутамд үйлдэх нислэгийн тоогоо нэмэх хүсэлт гаргажээ.

Гэхдээ одоогоор авиа компаниудын нислэгүүдийн товыг эцэслэж гараагүй байна. Эйрмаркет тасалбар захиалгын төвөөс тодруулахад “Одоогоор долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв, Ням гаригуудад Улаанбаатар-Бээжин чиглэлд нислэгүүд хийгдэж байгаа. МИАТ Бээжин чиглэлийн нислэгээ нэгдүгээр сарын 30-нд сэргээсэн.

Бээжин рүү нисэх нислэгийн тийзийн үнэ, хуваарьт өөрчлөлт орж магадгүй ч одоогоор нэг талдаа 770-798 мянга, хоёр талдаа 1,1-1,3 сая төгрөг. Харин Бээжин-Улаанбаатарын хувьд 1,050,000 төгрөгөөс эхэлж байна” гэлээ.

"Аэро Монголиа" компанийн хувьд Бээжингээс гадна Лхагва гариг бүр Хөх хот руу нислэг үйлдэж байгаа бол "Хүннү Эйр" компани Хятадын Харбин хот руу Бямба гариг бүр нисч байна. Хамгийн сүүлийн нислэгийн төлөвлөгөөний дагуу ”Air china” компани 17 улсаас Бээжин рүү шууд үйлдэх олон улсын нислэгээ сэргээсэн байна. Цаашид Бээжин чиглэлийн олон улсын бусад нислэгийг ч дэс дарааллаар нь сэргээх аж. Зорчигчид нислэгийн дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн албан ёсны цахим хуудас эсвэл аппликэйшнээс нь авах боломжтой. Мөн ирэх долоо хоногоос авиа компаниуд Бээжин рүү хийх нислэгийн тоогоо нэмж магадгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж