Монголд сэтгэцийн эмч хүрэлцээгүй байна | News.MN

Монголд сэтгэцийн эмч хүрэлцээгүй байна

Монголд сэтгэцийн эмч хүрэлцээгүй байна

Монголд сэтгэцийн эмч хүрэлцээгүй байна

Covid-19 цар тахлаас хойш дэлхий нийтийн хүн амд сэтгэлзүйн эмгэг, тохиолдлуудын тоо өсчээ. Тиймээс цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хүний сэтгэцэд ямар эмгэг үүсч байгааг олон улсад мэргэжлийн баг гарган хэд хэдэн судалгааг хийж байна. Монгол Улсын эрдэмтэд, зарим сэтгэл зүйчид хамтран дээрх судалгаануудад  мөн оролцож байгаа аж.

Тодруулбал, энэ төрлийн судалгааг 2021-2022 онд хийсэн бөгөөд үр дүнд нь цар тахлаас шалтгаалсан стресс болон бусад эмгэгийн тохиолдлын тоо өсөлттэй гарчээ.

Сэтгэлзүйн асуудлыг удаан хугацаанд тоохгүй явах нь хувь хүнд болоод нийгэмд  эрсдэлтэй СЭМҮТ-өөс анхааруулсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өгсөн тоон мэдээллээр Covid-19-ийн үеийн Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын судалгаанд 7919 хүн оролцсон байна.

Судалгаанд хамрагдагсдыг түүврийн аргаар сонгосон бөгөөд:

  • 62.2 хувь нь архаг сульдлын хам шинжтэй,
  • 55 хувь нь сэтгэл түгших хам шинжтэй,
  • 48.5 хувь нь биеших эмгэгтэй,
  • 39.6 нь сэтгэл гутрах хам шинжтэй байна.

Гэхдээ дээрх сэтгэлзүйн хам шинж эмэгтэйчүүдэд илүү ажиглагджээ. Тухайлбал, архаг ядаргаа нийт эмэгтэйчүүдийн 66.8 хувь, сэтгэл түгших хам шинж 60.4 хувь,  биеших эмгэг 54.6 хувь зэрэг эмгэгүүд эрэгтэйчүүдээс илүү хувьтай байгаа юм. Эдгээр хам шинжийн эмгэгүүд угтаа бүгд эмчлэгдэх боломжтой.

Харамсалтай нь, монгол иргэдийн ихэнх нь анагаах ухаанаар энэ төрлийн эмгэгээ эмчлэхэд цаг хугацаа гаргадаггүй байна.

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 150 ГАРУЙ СЭТГЭЦИЙН ЭМЧ БИЙ

СЭМҮТ-ийн датанаас харвал стрессээс шалтгаалсан сэтгэцийн эмгэгүүд давамгайлж байна. Ажилгүйдэл, ядуурал, халдварт өвчин зэрэг үүнд нөлөөлдөг. Ингэснээр сэтгэл гутрах, түгших, архи, мансуурал, нойр, архаг ядаргаа гэх мэт эмгэгүүдээр өвчилж байна. Сэтгэлзүйн тусламж үйлчилгээг мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагаас авдаггүйгээс нийгэмд үзүүлэх хоруу чанар ч өсч байгааг судлаачид анхааруулж байгаа юм. Тиймээс нийгмийн сэтгэлзүй, массын сэтгэцийн эмгэгийг анагаах асуудал нь зайлшгүй анхаарах сэдэв болоод байна.

Мөн анагаахын салбарт энэ чиглэлээр ажилдаг боловсон хүчин дутагдалтай байгаа нь хамгийн том асуудал аж. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд 150 гаруй сэтгэцийн эмч бий. Эдгээр эмч гурван сая хүн амд үйлчилж байна гэхээр хангалттай биш.

Тэгэхлээр бусад салбартай хамтарч байж сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой. Гол нь иргэд өөрсдөө стресс, сэтгэл зовсон түгшсэн асуудал байгаа бол эмчид хандаж тусламж авдаг хандлагатай байх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-03 103.57.93.88

мэдлэггүй мэдээлэлтэй болохоор мэдрэл муутай болдог юм даа. боловсруулж чадахгүй байэ мэдээлэлд итгэж байгаа хүн л энэ өвчинд нэрвэгдэж байгаа шүү!! Харсан үзсэн барьсандаа итгэж байгаа балайчууд л тархиа угаалгаж цэцэн болно.

Avatar

Ариунаа 2023-02-03 202.55.188.118

Сэтгэц гэнэ шүү.Сэтгэгч гэвэл тэдэнд эмчийн хэрэг бхгүй.

Avatar

Зочин 2023-02-03 66.181.161.34

Сэтгэцийн эмч гэх гэсэн байлгүй дээ. Энэ сэтгүүлчид нээрэн, эрүү мулталдаг айхтар улс шүү.

Avatar

Зочин 2023-02-03 103.212.118.181

өдөр бүр шахам Сэтгэгцийн өөрчлөлттөй Иргэд өвтөн нэмэгдэж байгаа энэ үед Улс, ЗГ Бодлогоороо Сэтгэцийн эмч бэлтгэж гаргах хэрэгтэй байна,

Avatar

Санаа зовогч 2023-02-03 85.110.51.115

Энэ харин зев дее. Олноороо сэтгэцийн асуудалтай болж байгаа цагт. Хамгийн эхэнд эмчилгээ шаардлагатай ….. нд гээд л явахаар жагсаалт явж егне дее яана аа. Эмч шинээр их хэрэгтэй болох байх даа. Харин хурэлцэх болов уу яах бол. Бас эмнэлэг нь. Их хэрэгцээтэй болох нь. Аягуй бол евчтенеесее олныг бэлдчихээд учраа олохоо байх вий. Бултаараа сэтгэцийн эмч…

Avatar

Иргэн 2023-02-03 64.119.25.17

Халамж авагсдын 99 хувь нь өөрсдийгөө шизофренитэй гэж жүжиглэдэг гуйлгачид юм. Улсын мөнгийг эдгээр гуйлгачдад өгдөг СЭМҮТ-ийн их эмч нар чадваргүй ба гуйлгачдын хэлсэн болгонд итгэдэг юм.

Avatar

Зочин 2023-02-03 49.229.189.54

psychiatrist ba psychotherapist hoer shal ondoo zuil, manaid bga emch nar psychiatrist n hamgiin bolhi helber Russian Soviet union i ueiin surgaltaar beltgegdsen, psychotherapist bol manaid baihgui beltgegdee ch gui

Avatar

Зочин 2023-02-03 103.26.194.106

агаарын бохирдол бас хүний сэтгэцд нөлөөлөөд бгаан бишүү бас түгжрэлсүх эгэ түгжрэлд хэлэхч үг алга

Avatar

Зочин 2023-02-03 192.82.92.249

Гудамжинд таарсан 3 хүн тутмын 1 нь эв эрүүл биш хүмүүс байгаа шүү.

Avatar

Зочин 2023-02-03 66.181.161.91

40%

Avatar

Зочин 2023-02-03 109.23.177.213

Интернет Fasebookоор солиорогчдыг бүгдийг эмчлэнэ гэвэл эмч, эмнэлгийн байгууллага хүрэлцэхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2023-02-03 124.158.67.104

Манай сэтгэцийн эмч гэж юу байдгийн…. цаг нөхцөөсөн хэдэн юмнууд л байдаг.

Avatar

Иргэн 2023-02-03 64.119.25.17

Яг үнэн. Ажил нь 15 цагт тардаг өөр эмнэлэг байхгүй.

Avatar

Зочин 2023-02-03 192.82.68.189

гар харахаа л болиорой. өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой шүү, эмч нар!

Avatar

Иргэн 2023-02-03 64.119.25.17

Монголын сэтгэцийн эмч нар эхлээд өөрсдийнхөө сэтгэцийг эмчлэх хэрэгтэй учир нь тэд өвчтөнгүүдээ а**х дуртай байдаг.

Avatar

Зочин 2023-02-03 202.9.46.239

дунд сургуульд ёэтгэцийн асуудалтай багш хэт олон байна. тэд дандаа сурагчдаа буруутгах юм. өөрсдөө сууж сураагүй, дандаа сурагчдаасаа бурууг хайна, өөрсдийгөө байнга зөвтгөсөн этгээдүүд, сургуулиайс хол байгаарай. сэлэнгэ

Avatar

Зочин 2023-02-03 202.179.26.40

Сэтгэгчдэд эмч хэрэггүй, сэтгэцийн өвчлөлд эмч хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж