ТБХ намрын чуулганаар 110 хууль, УИХ-ын найман тогтоол батлуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

ТБХ намрын чуулганаар 110 хууль, УИХ-ын найман тогтоол батлуулжээ

ТБХ намрын чуулганаар 110 хууль, УИХ-ын найман тогтоол батлуулжээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэхийн 6 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 7 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 6 танилцуулга, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцын зөвшилцөх асуудлаар 4 санал, дүгнэлтийг бэлтгэж, зарчмын зөрүүтэй 106 саналын томьёолол, эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 16 саналын томьёоллыг тус тус бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллажээ.

Мөн Байнгын хорооны эрхлэх асуудлынхаа хүрээнд 110 хууль, Улсын Их Хурлын тогтоолын найман төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулж, Байнгын хорооны найман тогтоолыг баталж, нэг хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсэг:

Тус байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Баделхан, Ж.Батсуурь, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг ажлын хэсэг таван удаа хуралдаж 2005-2021 оны төсвийн мэдээллийг нэгтгэж, дүн шинжилгээ хийж, сүүлийн 15 жилийн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлт гарган Төсвийн байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Ажлын хэсгээс цаашид Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогод дүн шинжилгээг хийхдээ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай уялдуулан таван жил тутамд хийх, Төсвийн байнгын хороо, иргэд, олон нийт, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулдаг байх, төсвийн гол хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага, нөхцөлийг холбогдох хуулиудад нарийвчлан тогтоох, төсөв, эдийн засагт дүн шинжилгээ хийх мэргэжлийн байгууллагууд, судлаачдын чадавхыг сайжруулж, дэмжин ажиллах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх агуулгыг тусгасан зөвлөмж, дүгнэлтийг гарган Төсвийн байнгын хорооны тогтоолыг баталж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Мөн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Түүнлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.

Бусад ажлын талаар:

Ээлжит чуулганы хугацаанд “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлгийг анх удаа 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, яамд, Олон Улсын банк, санхүүгийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, судлаачид, иргэд төлөөлөл нийт 430 хүн оролцсон байна.

Төсвийн байнгын хорооны ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж