Ц.Наранжаргал маргааш Аманда Леветэй тулалдана

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Ц.Наранжаргал маргааш Аманда Леветэй тулалдана

Ц.Наранжаргал маргааш Аманда Леветэй тулалдана

Цагтаа тив, дэлхийд эх орныхоо нэрийг тахалж явсан алдарт жүдоч Ц.Наранжаргал холимог тулааны урлагт хөл тавиад удаагүй байгаа билээ. Өдгөө 31 настай тэрбээр тулааны замналдаа хоёр тулаан хийн бүгдэд нь ялаад байна.

Тэгвэл түүний ээлжит тулаан маргааш/2023.02.03/ болно. Ц.Наранжаргалын энэ удаагийн өрсөлдөгч нь Аманда Леве гэх 26 настай Америк бүсгүй. Аманда Леве нь мэргэжлийн тамирчны хувиар ганц тулалдаж, ялалт байгуулжээ. Тулаан “PFL”-ийн “Challenger Series”-ийн хүрээнд болж байгаа аж. Тус өдөрлөгийн хүрээнд нийт дөрвөн тулаан болох бөгөөд Ц.Наранжаргал, Аманда Леве нарын тулаан оргил нь гэнэ.

Өнөөдөр тамирчид амжилттай жиндээ оржээ.

Жүдогийн тамирчин байхдаа -70, -78 кг-ын жинд барилдаж байсан Ц.Наранжаргал тулааны спортод хөл тавьснаасаа хойш 65 кг-д хүч үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж