Хонгконг руу аялах 500 мянган тасалбар үнэгүй тараана

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Хонгконг руу аялах 500 мянган тасалбар үнэгүй тараана

Хонгконг руу аялах 500 мянган тасалбар үнэгүй тараана

Хонгконгийн засгийн газар эдийн засгаа сэргээхийн тулд “Сайн байна уу, Хонгконг” нэртэй кампанит ажил зарлажээ. Кампанит ажлын хүрээнд зочдыг авчрахын тулд 500 мянган онгоцны тасалбар тараахаар болсон байна. “Энэ нь магадгүй дэлхийн хамгийн том угтан авалт болох байх. Регби долоо хоног, марафон гүйлт зэрэг хэд хэдэн арга хэмжээ энэ кампанит ажлын хүрээнд зохион байгуулагдана” гэж албаны хүн хэллээ.

2019 онд эсэргүүцлийн жагсаал, 2020 онд аюулгүй байдлын хатуу хуулиуд, 2021, 2022 онд цар тахлын хөл хорио гээд сүүлийн жилүүдэд Хонгконгийн эдийн засаг хүндхэн байдалд орсон. Дотоодын нийт бүтээгдэхүүн л гэхэд өнгөрсөн онд 3.5 хувиар буурчээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн дотор гурав дахь удаагаа буурч буй явдал юм.

Үнэгүй тасалбарыг “Cathay Pacific Airways Ltd”, “HK Express”, “Hong Kong Airlines International Holdings Ltd” компаниудаар дамжуулан түгээнэ. Тасалбар түгээх ажил гуравдугаар сараас эхэлж, зургаан сар үргэлжлэх аж. Сугалаа хэлбэрээр, хоёрыг авбал нэгийг үнэгүй гэх мэт янз бүрийн байдлаар 500 мянган тасалбарыг тараах юм. Энэ урамшуулал агаарын тээврийн компаниудад тодорхой хэмжээгээр дарамт учруулж магадгүй гэж үзэж байна.

Орон нутгийн аялал жуулчлалын зөвлөлөөс мэдээлснээр Хонгконг өнгөрсөн жил 605 мянга орчим жуулчин хүлээж авчээ. Covid-19-ийн хатуу хязгаарлалттай байсан 2021 онд 91 мянган жуулчин хүлээж авч байсантай харьцуулбал энэ нь тун сайн үзүүлэлт юм. Гэхдээ цар тахлаас өмнө Хонгконгийн нисэх буудлууд Азидаа хамгийн ачаалалтайд тооцогддог байсан бөгөөд  2019 онд л гэхэд 56 сая жуулчин хүлээж авсан. Гурван жилийн дараа анх удаа хил нээгдсэнтэй холбоотойгоор ийнхүү жуулчдын тоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж