Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх хоёрдугаар шатны тоглолтууд Улаанбаатар хотноо болно. Нэгдүгээр шатаа гурван хожил, нэг хожигдолтой давсан Монголын шигшээ баг хоёрдугаар шатны F хэсэгт Тайланд, Гуам, Хонг Конг, Малайз, Сингапур гэсэн таван улсын шигшээтэй орсон бөгөөд үүнээс Хонг Конг, Сингапур, Гуам гуравтай тоглох хуваарьтай.
Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн хурал 2023 оны нэгдүгээр улирлын хурал энэ долоо хоногт болж, дээрх тэмцээнд оролцох шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнийг зарлажээ.
Шигшээ баг дараах тамирчид дуудагджээ.
Өмнөх нэгдүгээр шатанд тоглосон багаас А.Тэмүүжин, А.Энхбаясгалан, С.Өрнүүнбилэг, Э.Цэрэнбаатар, Б.Болдбаатар зэрэг тамирчид энэ удаад дуудагдсангүй. Мөн энэ улирал дээд лигт сайн тоглож буй О.Баянбаатар, Н.Мөнхчөдөр, Т.Ууганбаяр, Ж.Жамсрандорж, Д.Дөлгөөнмөрөн тэргүүтэй тоглогчид урьдчилсан бүрэлдэхүүнд дуудагдсангүй.
Мөн "Майк" Ш.Энхийн-Од, Д.Баясгалан тэргүүтэй Америк, Солонгос, Тайваньд сагсан бөмбөгөөр хичээллэж буй залуус дуудагджээ.
Эхний тоглолтоо “Хөх чононууд” хоёрдугаар сарын 24-ний өдөр Хонг Конгийн эсрэг хийнэ. Хоёр баг сүүлд 2014 онд учраа таарахад Монгол 86-77 гэсэн харьцаатай хожиж байв. Хоёр дахь тоглолтоо монголчууд хоёрдугаар сарын 25-ны өдөр Сингапурын эсрэг хийнэ. Магадгүй энэ тоглолт тэдний түүхэн дэх анхны учраа байх. Харин сүүлийн тоглолтоо хүчирхэг Гуамын эсрэг хоёрдугаар сарын 26-ны өдөр хийнэ. Хүчирхэг гэдгийг учир нь Гуамын шигшээд Америк гаралтай цөөнгүй тоглогчид бий.
Холбоотой мэдээ