Краматорск 2 өдөр дараалан пуужингийн цохилтод өртөв

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Краматорск 2 өдөр дараалан пуужингийн цохилтод өртөв

Краматорск 2 өдөр дараалан пуужингийн цохилтод өртөв

Украины зүүн хэсгийн Краматорск хот өчигдөр /2023.02.02/ пуужингийн цохилтод өртөв. “CNN” агентлагийн сурвалжлах баг ослын газар иржээ. Тэд эхний цохилтыг сонссон бол хоёр дахь цохилтыг нүдээр харсан байна. Цохилтууд хоорондоо нэг минутын зайтай байжээ. Энэ халдлагын үеэр дор хаяж таван хүн шархадсаныг Донецк мужийн цэргийн захиргааны дарга Павло Кириленко мэдэгдэв. Мөн 16 барилга, хүүхдийн эмнэлэг, сургууль, гарааш, машинууд цохилтод өртжээ.

“Энэ маш том дэлбэрэлт байсан. Олон хүн хамгаалах байр руу гүйсэн. Энгийн хотын яг зүрхэн тус газарт цохилт өглөө” гэж “CNN”-ийн сурвалжлагч хэлжээ.

Оросын цэргүүд Краматорскийг бөмбөгдөхдөө С-300 пуужин ашигласан гэж Украины эрх баригчид үзэж байна. Газрын бай руу чиглүүлж байгаа тохиолдолд энэ зэвсэг тун тохиромжгүй гэдгийг мөн хэллээ. Хүн ам шигүү суурьшсан хот суурин газарт С-300 пуужингаар цохилт өгвөл маш аюултай аж.

Краматорск хот Лхагва гаригт мөн пуужингийн цохилтод өртсөн бөгөөд гурван энгийн иргэн амиа алдаж, найман хүн шархадсан. Шархадсан хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал маш хүнд байна. Энэ довтолгоонд Искандер-К пуужинг ашиглажээ.

Ирэх сарууд дайны хувь заяаг тодорхойлох үе байх болно гэдгийг Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Олексий Данилов хэлэв. “Гол тулаанууд болоогүй байна. Энэ онд 2, 3 дугаар сард л шийдвэрлэх тулаанууд болно. Орос улс хамгийн хурцадмал байдалд бэлтгэж байна. Боломжтой бүхнээ цуглуулж, бэлтгэл сургуулилалт хийж байна. Ойрын хоёроос гурван долоо хоногт ямар ч чиглэлийн довтолгоо хийж болохыг үгүйсгэхгүй” гэлээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж