Монгол пянз-33 сонгодог үдэш тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Монгол пянз-33 сонгодог үдэш тоглолт болно

Монгол пянз-33 сонгодог үдэш тоглолт болно

Цагаан лавай чуулга, Төмөр замын чуулга, World music gallery хамтран “МОНГОЛ ПЯНЗ-33” сонгодог үдэш тоглолтыг 2023 оны 02 сарын 10-нд 20.00 цагаас ГАН ЗАМ ПАЛАС-д зохион байгуулах гэж байна.

Хамгийн чанартай хөгжмийн дуугаралтыг пянзны гадаргуун дээр буулгаж, насан туршдаа сонсож, хэдэн үе дамжуулан хадгалж болдог, соёлын биет өв, оюуны өмч, түүхийн гэрч гээд олон давуу талыг өөртөө агуулсан гайхамшиг билээ.

Дэлхий дахинд дижитал хөгжмийн борлуулалт буурч эсрэгээрээ пянзны борлуулалт өссөөр байгаа ажээ. Пянз нь анх 1910-аад оноос Европт дэлгэрсэн түүхтэй. XX зуун тэр дундаа 1960-1990-ээд он бол пянзны оргил үе байлаа. Дэлхий нийт, хөгжмийн ертөнц тэр чигтээ пянзаар амьсгалж, тухайн үеийн гайхалтай дуунууд пянз тоглуулагчаар амь орж, хүн төрөлхтөнд хүрч байсан юм.

Тэгвэл Монголчууд энэ гайхамшгаас үл хоцорч 1933 онд анхны пянзаа бичүүлснээс хойш эдүгээ 90 жилийн түүхийг ардаа орхижээ. Монголын уран бүтээлчид 1988 он хүртэл маш олон пянзыг бий болгосон бөгөөд өнөөдөр пянзны давтагдашгүй гайхамшигтай эгшиг аялгууг эргэн сонирхож эхэлж байна.

Энэхүү “МОНГОЛ ПЯНЗ-33” сонгодог үдэш тоглолтын үеэр 1930-1940 оны хооронд бичигдсэн пянзнуудын хөг аялгууг тайзан дээрээс тэр үеийнх нь дугаралтаар нь сонсох алтан боломжийг олгох төдийгүй Монголын орчин үеийн урлагийн эхлэл болсон тэр гайхамшигт урлагийн хүмүүсийн дуу хоолой, хөг аялгууг бишрэн сонсож, үүх түүхийг нь эргэн дурсах, өв соёлоо магтан дуулах нэгэн үдшийг үзэгч түмэндээ хүргэхээр зорьж байна.

Энэ үдэш монголын анхны пянзнуудын хөг аялгууг сонсохоос гадна тухайн үеийн пянзанд бичигдсэн дуу эгшгийг орчин цагийн уран бүтээлчид одоо хэрхэн амилуулж, дуулж байгааг сонсож мэдрэхээс гадна WORLD MUSIC GALLERY -тай хамтран ДЭЛХИЙН ПЯНЗНЫ ХӨГЖЛИЙН ТҮҮХ үзэсгэлэн гарган үзэгч түмний мэлмийг мялаах болно.

1933-1940 онд бичигдсэн пянзанд ардын дуу Дөмөн, Гоолингоо, Аргагүй амраг, Сийлэн бөөр, Үхэрчин хүү, Баянмонгол, Монгол транс зэрэг ховор нандин олон дуунууд байна. Үүнийг тухайн үеийн пянзны бичлэгээр нь мэргэжлийн урлаг судлаачдын тайлбартай сонсохоос гадна энэ цагийн алдартай дуучид, ардын дуу болон зохиолын дууны мастерууд хэрхэн өөрийнхөөрөө амилуулах, Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөн зэрэг орчин цагийн монголын нийтийн бүжгийн анхдагч бүжгүүдийг үзэх боломжтой.

Энэхүү тоглолт нь жилд хоёрхон удаа зохион байгуулагдах бөгөөд Монгол пянзны хөгжлийн түүхийг арван арван жилээр нь үечлэн үзэгчдээ хүргэх, давтагдашгүй өвөрмөц гайхалтай тоглолт болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж