Авлигын илрүүлэлт нэмэгдсэн ч индекс ухарсны учир!

Хуучирсан мэдээ: 2023.02.03-нд нийтлэгдсэн

Авлигын илрүүлэлт нэмэгдсэн ч индекс ухарсны учир!

Авлигын илрүүлэлт нэмэгдсэн ч индекс ухарсны учир!

“2022 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас таван их наяд 24 тэрбум 895 сая 829 мянган төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хоёр их наяд 374 тэрбум 934 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 518 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. 8 тэрбум төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө, 269 сая төгрөгийн үнэ бүхий хоёр үл хөдлөх хөрөнгө, 6.4 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларыг улсын орлого болгосон. Британийн Виржиний арлаас 2.2 тэрбумын буюу 1.6 сая долларын газар, үл хөдлөх хөрөнгийг улсын өмчид бүртгүүлж, 11.3 тэрбум төгрөгийн хураан авлаа”. Энэ бол АТГ-ын 2022 оны тайлан.  Уг тайлангаас харахад Монгол Улсын авлигын үүр уурхай болжээ.  Жилийн төсвийнх нь дөрөвний нэгтэй тэнцэх мөнгийг АТГ илрүүлж байна гэж бодохоор.

Авлига ардчиллын дайсан, нийгмийн хорт хавдар гэвэл Монгол Улс өвчлөлийнхөө “сүүлийн шатан”-д орсон байна. Тиймээс өнөөдөр авлигын идээ бээрийг шахаж, эмчлэхгүй аваас цаашдаа эмчилгээ авахгүй.

Нөгөө талаар авлигын хэргүүд, цагаан захтнуудын улсаа тонож идсэн луйвар сөхөгдөж буй нь ганц, хоёр жилд бий болчихсон асуудал биш. Олон жил хуримтлагдсан “идээ, бээр” эхнээсээ шахагдаж эхэлсэн. Нөгөө талаасаа идээ, бээрээ эхнээс нь “шахаж эмчилж” байна гэсэн үг.

Тэгвэл энэ долоо хоногийн бас нэгэн онцлох үйл явдал нь “Транспэрэнси Интернэшнл”-ийн мэдээлэл байв. “Транспэрэнси Интернэшнл” ТББ-ын тэргүүн, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од мэдээлэл хийхдээ “2022 авлигын түвшний индексийн хувьд илүү зэвсэгт мөргөлдөөн, энх тайван аюулгүй байдлыг чухалчилсан. Яагаад гэвэл, ОХУ-Украин хоорондын зэвсэгт мөргөлдөөн бүс нутгийн бус дэлхий нийтийг хамарсан асуудал болсон учраас энэ чиглэлд анхаарал хандуулсан. Монгол Улс, 100 онооноос 33 оноо авч, нийт 180 улсаас 116-д жагсч байна. Бүс нутгийн хамгийн авлига багатай орнуудад Шинэ зеланд, Сингапур багтжээ.

Нийт 30-аас  доош оноо авч байгаа бол авлигажсан улс гэж ойлгож болно. Дээшээ 50-60 оноо руу дөхөх тусам авлигын түвшин дундаж зэрэг, 70-аас дээш гэвэл авлига буурсан гэж ойлгож болно” гэсэн нь  АТГ ажлаа муу хийсэн үү гэх асуулт үлдээв.

Тайлангаас нь харвал АТГ ажлаа сайн хийжээ гэмээр. Харин “Транспэрэнси Интернэшнл”-ийн судалгаагаар муу хийсэн гэмээр. Зургаагийн зургаан байраар ухарсан нь муу мэдээ мөн. Гэхдээ яагаад?

Асуултын хариулт олохдоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Орос, Украины асуудалд дундын байр суурь илэрхийлсэн нь нөлөөлсөн байж болзошгүй” гэж хардаж байгаагаа нуусангүй.

АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од мэдээлэлдээ дурдсан “ОХУ-Украин хоорондын зэвсэгт мөргөлдөөн бүс нутгийн бус дэлхий нийтийг хамарсан асуудал болсон учраас энэ чиглэлд анхаарал хандуулсан” гэх үгнээс харахад Х.Нямбаатарын үгийг шууд үгүйсгэчихэж боломгүй.  Харин хуулийнхны тайлбараар авлигын индексээр зургаан байр ухарсан нь авлигын хэргүүд ар, араасаа дэлгэгдэж буйтай холбоотой.  Үүний үр дүн ирэх жилээс харагдана гэж “итгэлтэй” ярьж сууна.  Өөрөөр хэлбэл, шүүх засаглал нь авлигын хэргийг хэр шударга шийдэхээс авлигатай тэмцэх ажлын үр дүн гарах бололтой.  Өвчтөнд ганц тариа хийгээд эдгээчихдэггүй. Эхлээд оношилно, мэс засал хийнэ, дараа нь үр урхагийг нь эмчилнэн. Үүн шиг нийгмийн хорт хавдрыг эмчлэхэд багагүй хугацаа шаардагдана. Эхлээд авлигачдыг илрүүлнэ. Авлигын үндсэн шалтгаанаа эмчилнэ.

АТГ-ын ба “Транспэрэнси Интернэшнл”-ийн тайлан зөрсний учир ийм л юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж