"Нисдэг тэрэгний аялал хийхэд отоглох цэгт л бууна" | News.MN

"Нисдэг тэрэгний аялал хийхэд отоглох цэгт л бууна"

"Нисдэг тэрэгний аялал хийхэд отоглох цэгт л бууна"

"Нисдэг тэрэгний аялал хийхэд отоглох цэгт л бууна"

НЭМЭЛТ: 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор аялал жуулчлалын бүстэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлээд “отоглох цэгээс өөр газар отогловол Зөрчлийн хуулиар торгох юм байна. Монгол хүмүүс хээр бууж болохгүй боллоо” гэдэг мессеж явуулж эхэлсэн, энэ бол ташаа. Бид улсын аялал жуулчлын бүс болгох тухай хөндөж байгаа. Монгол Улсын нийт газар нутгийн 21 хувь буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хамгаалагдсан 32.7 сая га газар байгаа. Энэ газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой асуудал хөндөж байгаа юм. Тухайн тусгай хамгаалалттай газар нутагт отоглох цэг бий болгох, отоглох цэгээс үйлчилгээ авахтай холбоо бүхий асуудал . Тухайлбал, өнөөдөр Хөвсгөлийн улаан тайгад хүн байтугай мал хөл тавиагүй байгаа. Бид яагаад үнэтэй аялал жуулчлалыг бий болгож болохгүй байгаа юм, яагаад Улаан тайга руу нисдэг тэрэгний аялал хийлгэхгүй байгаа юм. Нисдэг тэрэгний аялал хийнэ гэдэг хаа дуртай газраа бууна гэсэн үг биш. Жишээлбэл, Улаан тайга дээр отоглох цэг бий болгон, зөвхөн отоглох цэг дээр нисдэг тэрэг буух асуудлыг л хөндөж байгаа.

Улсын аялал жуулчлалын бүс бий болгох, тусгай хамгаалалтад байгаа газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ингэхдээ отоглох цэгт буулгах. Отоглох цэгээс гадна талд буулгахгүй. Энэ нь төөрөхөөс сэргийлэх буюу  хувь хүний болон жуулчдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой юм. Тусгай хамгаалалттай газар нутагт төөрөөд зэрлэг амьтдад бариулбал хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа.

Хил орчмын аялал жуулчлалтай холбоотой асуудал байгаа. Эрх зүйн орчин аль хэдийнэ бүрдсэн. Гэхдээ жуулчны аюулгүй байдал, хулгай, дээрэм гэмт хэрэг, халдлагаас хэрхэн хамгаалах вэ гэдгийг урьдчилан харах ёстой. Жуулчин маань цаад газраасаа даатгалтай орж ирж байгаа, давхар даатгалтай байх ёстой юм уу, үгүй юм уу гэх мэтчлэнгээр жуулчны аюулгүй байдлыг хөндөж байгаа.

Covid-19 цар тахалтай холбоотойгоор гэнэтийн халдварт өвчин дэлхий даяар дэгдэж байна. Хэрвээ цар тахал болон байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл болбол  яах вэ гэх мэтчлэн асуудал ч хөндөгдөж байна.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодтой холбоотой асуудал байгаа. Холбоодууд нэгдээд мэргэжлийн аялал жуулчлалын холбоо байгуулах. Яам эхний удаад оролцоод та бүгдийн нэгдэх нийлэх, зохион байгуулалтын ажлыг хийж өгье. Мэргэжлийн аялал жуулчлалын холбоо байгуулснаар аль болох салбар мэргэжлийн холбоотой, төрийн чиг үүргийг хэсэгчлэн болон бүхэлд нь хүлээж аваад ажиллаад яваач ээ. Өнөөдөр төрийн чиг үүргийг холбоонд шилжүүлчихье гэхээр хэрүүл уруул, тэмцэл нь дийлдэхгүй байна. Үүнээс болоод төрийн чиг үүргийг шилжүүлэх асуудал мухардалд орсон” гэв.

"Жуулчдыг татахад тийзний үнийг бууруулах шаардлагатай"

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-өөр бүх талын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.02.03/ Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.

Аялал жуулчлалын тухай хуулийн төсөлд дараах асуудлыг тусгажээ.

1.Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилж, тур операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлагыг тодорхой тусгаж, тур оператор, аяллын агентын эрхлэх үйл ажиллагааны ялгаа заагийг нарийвчлан тусгасан.

2.Тодорхой газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгох зорилгоор аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, аялал жуулчлалын бүсийг улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс байдлаар ангилах, бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зохицуулалтыг тусгасан.

3.Нутгийн иргэдэд түшиглэсэн нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, малчид эвлэлдэн нэгдэж, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахыг төрөөс болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас бодлогоор дэмжлэг үзүүлэхээр заасан.

4.Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан нэр томьёоны тайлбарт нийцүүлэн боловсруулж, тодорхойлсон.

5.Аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгов. Тухайлбал, харьяалах нутаг дэвсгэртээ жуулчин болон аялагч байрлах отоглох цэгийн хураамжийг тогтоох эрхийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд,  отоглох цэгийн байршлыг тогтоох, аяллын маршрутыг тогтоох, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах эрхийг сум, дүүргийн Засаг даргад, дэвсгэртээ жуулчны мэдээллийн төв байгуулах эрхийг аймаг, Нийслэлийн Засаг даргад олгож, отоглох цэгийн менежментийг хувийн хэвшил гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хангуулах байдлаар тусгасан.

6.Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх, байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох зохицуулалтыг тусгаж, хил орчмын аялал жуулчлалыг олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэхээр зохицуулсан.

7.Ан агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр тооцоо, судалгаанд үндэслэн аргаль, янгир, идлэг шонхрыг агнах, тул загасыг барих, агнах тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

8.Төрөөс аялал жуулчлалыг дэмжих чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх санг байгуулж, сангийн эх үүсвэрийг казино, бооцоот морин уралдааны татварын орлого болон олон улсын нислэгийн зорчигчоос хураан авах аялал жуулчлалын төлбөрийн орлого, агаарын навигацийн үйлчилгээнээс улсын төсөвт төвлөрсөн орлогын тодорхой хувь, жуулчинд олгох татварын буцаан олголтын тодорхой хувь зэрэг эх үүсвэрээс бүрдүүлэх ба сангийн хөрөнгийг агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалыг улирлын хамаарлыг бууруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэхэд зарцуулахаар зохицуулсан.

9.Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

10.Аялал жуулчлалыг мэргэжлийн холбоог байгуулж, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэл олгох, тур операторын тусгай зөвшөөрөл олгох, жуулчны хөтчийг бүртгэх, үнэмлэх олгох чиг үүргийг шилжүүлж болохоор тус тус тусгажээ.

Хуулийн төслийн танилцуулгыг хийсний дараа уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өглөө.

Тэрбээр  “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл орж ирж, хэлэлцэгдэнэ.

Өнгөрсөн хугацаанд хуулийн төсөлтэй холбогдуулан аялал жуулчлалын байгууллага, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор нэлээн олон санал ирсэн. Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор мөн санал ирсэн.

Хэнийг жуулчин гэж үзэх вэ гэдгийг тодорхой болгох шаардлага бий.  Монгол Улсын Засгийн газар 34 орны визийг цуцалсан тул хугацааг нь сунгах шаардлагатай гэдэг асуудал хөндөгдөх болсон. УИХ-аас хуулийн төслийг баталлаа гэхэд 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Гадагшаа сурталчилгааг хийж эхэлж байтал визгүй байгааг ашиглах цаг хугацаа дуусч болзошгүй байгаа.

Төрийг нэлээн үүрэгжүүлье гэж бодож байгаа. Үүнд төр дэд бүтцийг нь бий болгодог байх. Салбар яамнаас гадна орон нутгийн удирдлага аялал жуулчлалын бүс зарлаад тусгай зөвшөөрлийг олгохоор хуулийн төсөлд зааж өгсөн. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг худалдан борлуулах асуудалд санал шүүмжлэл нэлээн өрнөж байгаа. Тухайлбал, Музей үзэхэд Монгол хүүхэд үнэ төлбөргүй үздэг бол гадаад хүүхдээс 15000-25000 төгрөг авдаг гэхчлэн.

Түр оператор, түр агентын зөвшөөрөлтэй холбоотойгоор тоог нэмэх боломжгүй.

Аялал жуулчлалын байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал нэлээн байгаа.

Жуулчдыг татъя гэдэг ч гадаад агаарын тээврийн тийзийн үнийг бууруулах асуудал орхигдсон. Аялал жуулчлал хөгжсөн орнуудын менежемэнтийг судлахаар аялал жуулчлалын компани нь зочид буудлуудтайгаа нягт хамтарч ажиллаж, үнэ ханш гаргаж, жуулчдыг татах бодлого хэрэгжүүлдэг. Үүний үр дүнд 3 цагийн нислэг 100 ам.долларын үнэтэй болсон байх жишээтэй. Энэ жишгээр ажиллах, мөн гадаад нислэгийн тийзний үнийг бууруулах нь хамгийн чухал асуудал юм” гэлээ.

Одоо хэлэлцүүлэг оролцогчдын санал шүүмжлэлээр өрнөнө.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зуу ах 2023-02-03 202.126.88.213

Наад үгээ та нар жуулчиныкомпаниудадаа л хэлцээ‼️⁉️ 🇲🇳Монголд бол 😜шүү‼️

Avatar

Зочин 2023-02-03 202.126.88.119

монгол улсд юмны үнэ үнэтэй учир аялал жуулчлал хөгжихгүй байх малчид дураарай үнэ хэлдэг 2-р зантай шуналтай атаач

Avatar

Зочин 2023-02-03 192.82.84.189

Хууль гэхээс гадна,үйлчилгээний салбараа л сайн дэмжих хэрэгтэй

Avatar

Зочин 2023-02-03 109.23.177.213

Альваа ажилд Татвараас чөлөөл , үнийг хямдруул гэжУИХ -ийн зарим гишүүдИх энэрэнгүй сэтгэл гаргаж байгаа юм шиг боловч Бизнесийг унагах далд бодлого агуулж байдагаа болих хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө тэвэгэвэрийн мөнгийг банкин хадгалуулж хүүгээр нь нэмэнгдүүлэх санал гаргаснаар арилжааны банкуудад байшуулж удахгүй тэднийгээ дампууруулж завшиш тэтгэвэрийн санг унагасан шүүдээ

Avatar

зочин 2023-02-03 66.181.182.99

Тийзний үнийг буулгахын тулд онгоцны шатахууны бүх татварыг тэглэх хэрэгтэй энэ бол нэг нүүрчиний кофений л мөнгө шүү дээ. Ялангуяа Европын жуулчид тийзний үнээс болж эрс цөарсөн.

Avatar

Зочин 2023-02-03 124.158.107.35

энэ нөхөр тэр нүүрсний Ганхуягтай холбоотой

Avatar

Зочин 2023-02-03 192.82.77.211

ЖДҮ -чин Эрдэнэтийн хэн салаавч өгнө шүү. хаа байсан УВС-ын угшилтай юм баына

Avatar

Зочин 2023-02-03 202.9.40.30

Гадаадын жуулчдыг хүний хөл хүрч байгаагүй газарт аваачина гэж сонирхолтой аялал хийвэл багагүй мөнгө олох байх. Жуулчид ч урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй ургамал, амьтан олж нээлт хийж магадгүй гэсэн өөдрөг сайхан сэтгэлээр ирнэ. Тийм аялалыг нэг биш удаа хийх хэрэгтэй

Avatar

Зочин 2023-02-03 122.201.21.190

Бат-Эрдэнэ сайд Эрдэнэт хотынхныг нам усалсан намайг сонгохгүй яахав гээд пээдгэр байгаа хүн

Avatar

Зочин 2023-02-03 103.9.90.100

Инфляци-аа хэр бодсон болдоо Монгол төгрөгний үнэ Дэлхийн эдийн засагт үзүүлэх хувь, хэмжээ хэр байгааг тооцсон болвуу. Доллортой харьцах харицаа улам бүр буураад байгааг эрх биш мэдэх биз. Ингэлээ гээд үнээ бууруулснаар гадаадын жуулчин нэмэгдэхгүй харин ч эсэргээрээ өндөр үнтэй, үзэж харах зүйл /Кайп авах зүйлтэй/ байх тал дээр анхаарлаа ханлдуулхан зөв байх. Иргэний үзэл, бодол

Avatar

Зочин 2023-02-03 202.179.26.40

50:50

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж