Түгжрэлийг бууруулахын тулд тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож эхлэхээр болжээ. Тодруулбал, өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаар цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны дөрөвдүгээр сараас хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг Хот хариуцсан сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулсан байна.
Энэхүү цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжгүй болох аж. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь радио давтамж суурилагдсан "Tag" байх бөгөөд үүнийг салхины шилэндээ нааж явна. Ингэснээр уулзваруудад суурилуулсан ухаалаг төхөөрөмж тухайн автомашины төлбөр, тооцоо болон хөдөлгөөний бүртгэлийг хийх юм.
Жолооч нар ачаалалтай уулзвар, замыг ашигласан тохиолдолд илүү төлбөр төлнө.
Нийт 450 байршил, 160 уулзвар дээр энэхүү уншигч төхөөрөмжийг байршуулсан аж. Дөрөвдүгээр сарын 1-нээс бүрэн ашиглаж эхэлнэ. Үүнийг ашигласнаар торгуультай, зөрчилтэй машин хөдөлгөөнд оролцох боломжгүй болно. Гуравдугаар сарын 1-нээс нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохоор бэлтгэл ажлыг хангаж, дөрөвдүгээр сарын 1-нээс цахим гэрчилгээг ашиглаж эхлэх юм.
Зочин 2023-02-03 202.9.46.58
Зөв өө зөв. Машин унаж байгаа бол төлбөр төлөх ёстой. Төлбөр төлмөөргүй хүн нь автобус юм уу такси эсвэл алхаж болно ш тээ.
Зочин 2023-02-03 64.119.16.127
зам, уулзваруудаа дээгүүр, доогуур нь давхарлаж урсгал нээснээр л түгжрэл буурах байх гэж боддог ш дээ. бас л нэг цахим картын бизнес.🤑🤑🤑🤑🤑Яалаа, 12 сард 1-р эгнээгээр зорчуулахгүй гээд нөгөө хэдэн цагдаагаа халдөж үхтэл нь цагаан шугаман дээр зогсоож түгжрэлийг 2 дахин нэмэгдүүлээ биздээ. одоо харин учир учраа олоод түгжрээ гайгүйхэн яваад л байна даг. энэ Сүхбаатар арай даацтайхан юм сэтгэж бас чадахгүй хүн юмаа
Иргэн 2023-02-03 103.26.194.106
тэгш сондгойг яагаад дэмжихгүй бгаа юм бэ энэ цонхны наалтнаас дээр бсаншүү
Зочин 2023-02-03 202.21.104.2
ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА. ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ. ТЭР ХУРААМЖИЙН МӨНГӨӨРӨӨ ГҮҮРЭН ЗАМ, ТОЙРОГ ЗАМУУД, ЗОГСООЛУУДЫГ САЙН ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ. ТАГ ТҮГЖРЭЛД ТҮЛШ ШАТАХУУН, ЦАГ, МӨНГӨӨ ҮРСНЭЭС ДЭЭР БОЛОВ УУ ДАА.
и. норовжав 2023-02-03 109.23.177.213
тээврийн цахим гэрчилгээг хаанаас ,ямар материал бүрдүүлж авах юм Вэ.
СУДЛААЧ ИРГЭН 2023-02-03 202.9.47.12
хэзээ уулзваруудаа давхарлах бэ товзам дагуу 11 уулзварт давхар гүүрэн гарц барьж өгие гэсэн бээжин хотын төсөл яагаад хэрэгждггүй юм бэ утаа түгжрэл 2 оор улс төрчид бизнэс хийхээ хэзээ зогсоох юм бэ
Зочин 2023-02-03 202.126.92.98
Цахим гэрчилгээ олгож түгжрэлийг бууруулна гэдэг нь мэргэжлийн бус хүний иргэдийн эрхийг зөрчсөн ТОМ ТЭНЭГЛЭЛ
Зочин 2023-02-03 66.181.161.158
тмйм шүү Бат үүл шиг уулзвар замынхаа нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх талаар юм хийх хэрэгтэй
иргэн 2023-02-03 103.11.192.133
яармагийн хэд маань л их татвар төлөх болсон юм байна. тэд сонголтгүй түгжирэлтэй зам руу ороод л төлбөрт ороод л зогсоод байхаар болж байгаа юм байна. түгжирэлийн сайд , хотын дарга 2 энэ тал дээр сэдэж хийж байгаа ажил нэг алхам ч гэсэн урагшилж байгаа бололтой ETC карт шахах бас нэг бизнес гарч ирлээ дээ.
kkk 2023-02-03 64.119.24.127
zuv
Зочин 2023-02-03 183.177.97.14
Tugjreltei baigaag ni yaj medeh uu
Зочин 2023-02-03 202.126.90.128
tegee tugreliig buuruulj baival yasan ch yahuu
хэн ч биш 2023-02-03 202.131.244.210
бас нэг хээг хүмүүсийг авилгачин болгох суурь тадигдаж байна даа энэ бас л ядарсан ард иргэдээс мөнгө саах л ажил яагаад өөрийг сэтгэж хийж чаддаггүй юм бэ? дандаа тулга тойрсон асуудалтай зүйл хийгээд байх юм. хороо дүүрэг,хот хөдөөд лзасгийн газар зам тээврийн яам үүрэг өгөөд л цахимаар шийдчих асуудал шүү дээ? Тэгээд засгийн газар өөрчлөгдөхөөр дахиад нэг өөр зүйл гаргадаг аа болимоор юм даа.
Гарц 2023-02-03 59.153.115.178
одоо цаг нь болсон зөв. Гэхчилэн дараа дараагийн арга зохицуулалтууд химй
Зочин 2023-02-03 103.229.121.4
Манайх хотын төвд байдаг, гэртээ орох болгондоо төлбөр төлөх болох нь. Үүнийг урьдчилж харах хэрэгтэй. Бухимдал дээр бухимдал нэмэх нь
Зочин 2023-02-03 66.181.179.122
Солиороод бай дүрмээрээ яв тэгээл болоо
Зочин 2023-02-03 202.126.90.128
mongold yamar durem bdiin
Зочин 2023-02-03 103.229.121.84
Ёстой зөв
Зочин 2023-02-03 192.82.72.246
ашгүй дээ